Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ө.Билгүүн: Бараа ирэхгүй удсанаас болж залилагч гэх нэр зүүж байна

2022-1-14
0
ЖИРГЭХ

Манай сайтын редакцад нэгэн бизнес эрхлэгч хандаж, хөл хорионы үеэр дампуурсан талаараа байр сууриа илэрхийллээ. “Анар, Анир” ХХК-ийн захирал Ө.Билгүүнтэй ярилцсанаа хүргэе.


-Өөрийн бизнесийн талаар манай уншигчдад товч танилцуулахгүй юу?

-Би модон саравч, сүүдрэвч хийж, бизнесийн анхны гараагаа эхлүүлсэн. 2019 оноос бизнес маань өргөжиж, гурван ажилтантай болсноор гаднах тохижилт, модон эдлэлээр тавилга хийдэг болсон.

-Ямар шалтгаанаар манай сайтад хандах болов?

-Ковидоос шалтгаалсан хөл хорионы үеэр бизнест маань хүндрэл учирснаар ажилчдын цалинг өгөхөд хүнд болж, банк бусын зээл гээд 60 орчим сая төгрөгийн өрөнд орсон, тэгээд дампуурсан.

-Дампуурахад нөлөөлсөн зүйлээ илүү дэлгэрэнгүй хэлж өгнө үү?

-Хилээр бараа бүтээгдэхүүн оруулахгүй удаж, үйлчлүүлэгчдийн захиалга удааширсан. Ингээд би нэг өдөр залилангийн хэрэгтэн болдог юм байна. Улмаар намайг хорих 461 дүгээр ангид хоёр сар хорьсон. Үйлчлүүлэгчдийнхээ урьдчилгааг аваад бүтээгдэхүүнээ хугацаанд нь өгөөгүйгээс хоригдох болсон.

-Та тэр урьдчилгааг юунд зарцуулсан бэ?

-Ажилчдын цалин, барааны захиалгад зарцуулсан. Үнэн нь тэр. Тэгээд түүхий эдгүй болохоор бүтээгдэхүүн гарч чадахгүй болж байгаа юм. Үүний дараа би залилангийн хэрэгтэн болсон. Надтай адил хувиараа бизнес эрхэлдэг олон залуус ингэж хохирч байна. Ерөнхийдөө бараа нь ирэхгүй удсанаас болж залилагч гэх нэр зүүж байна.

-Танай агуулахад түүхий эдийн нөөц хэр байгаа вэ?

-Нөөц дууссан. Түүхий эд авая гэхээр үнэ нь тэнгэрт хадчихсан. Ийм л байна. Өнгөрсөн жил хоёр метрийн урттай цэвэр сортын 1 куб банз 110 мянга байсан бол одоо хамгийн бохир сорт гэхэд 280 мянга байна. Мөн модон материалын үнэ өсөж, барилгын мк-ын үнэ дагаад нэмэгдлээ. 10 жилийн өмнө авч байсан цалин өөрчлөгдөөгүй, харин бараа материалын үнэ хэд дахин нэмэгдсэн байна шүү дээ.

-Хэрэглэгчид тань энэ зовлонг ойлгох юм уу?

-Тэд энэ асуудлыг мэддэг ч хувиараа бизнес эрхлэгчдийн зовлонг ойлгодоггүй.

-Үнэ өссөн бас нэг жишээ дурдвал?

-Түүхий эдийн үнэ материал, хэмжээнээсээ хамаараад 350 мянгаас дөрвөн сая төгрөгт багтаж байв. Энгийн стандарт сүүдрэвчийн түүхий эд гэхэд 700 орчим мянгад авч байсан бол 2.1 сая төгрөг болж өсчээ. Гэвч өмнөх чанартаа хүрэхгүй байна. Энэ бидний ажлын хамгийн том саад юм. Чанаргүй материал авахаас өөр гарцгүй болсон ч бид өөрсдийн боломжинд нийцүүлэн хэрэглэгчдэд эвдрэхээгүй болгоод л өгдөг. Төр засгаас залуусаа дэмжих бодлого дутмаг тул бизнес эрхлэгч залуус энэ мэт зовлон их тулгарч байна.

-Та энэ талаар холбогдох хүмүүст саналаа хүргүүлсэн үү?

Үгүй.

-Цаашдаа яах бодолтой байна?

-Намар хоригдсон асуудал шүүхийн шатанд явж байгаа. Хэрэв үлдсэн зээлээ төлчихвөл хоригдохгүй салах юм. Гэхдээ л миний амьдралд нэг хар толбо үлдлээ.

-Таны бодлоор залуусыг яаж дэмжвэл зүгээр вэ?

-Мөнгө төгрөг өгөөч гэхгүй. Бизнес эрхлэгчдээ хамгийн гол нь дэмжих хэрэгтэй. Дэмждэггүй юм бол саад болмооргүй байна. Залуус хичээж байхад төр нь дорвитой шийдвэрт хүрэхгүй байсаар залуусыг ийм асуудал руу оруулж байна. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үнийн хөөрөгдөл, цалингийн хэмжээ гээд энэ асуудлууд дунд амар тайван амьдрах боломж алга.

Т.Мөнхжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
ӨНӨӨДӨР: 40 дэх удаагийн "Номын баяр" нээлтээ хийнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    11 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    19 мин
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
    23 мин
  • “Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
    48 мин
  • Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
    51 мин
  • Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
    52 мин
  • Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
    2 цаг 11 мин
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
    2 цаг 50 мин
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    3 цаг 5 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    3 цаг 5 мин
  • УИХ: Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийг хэлэлцэнэ
    3 цаг 8 мин
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
    3 цаг 21 мин
  • ӨНӨӨДӨР: 40 дэх удаагийн "Номын баяр" нээлтээ хийнэ
    3 цаг 24 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    4 цаг 45 мин
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
    19 цаг 23 мин
  • Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавих ёслол боллоо
    19 цаг 39 мин
  • Ажил үйлсээрээ амжилт гарган ажиллаж буй залуу офицеруудыг шагнаж урамшуулав
    19 цаг 47 мин
  • НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ
    19 цаг 48 мин
  • Э.Батшугар: Салбарынхаа өмнөөс гэр бүлээс нь уучлал хүсэж байна
    19 цаг 52 мин
  • ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ ХАМТРАН “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ 2.0” ХӨТӨЛБӨРИЙГ ЗАРЛАЛАА
    20 цаг 1 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Алтанд хөрөнгө оруулах хамгийн хялбар арга: «Гоулд Траст» сан (ALTT)
  • Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК