Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

74 төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэхэд иргэдээс ямар ч бичиг баримт шаардахгүй

2022-1-14
0
ЖИРГЭХ

Шинэ онтой зэрэгцэн нийслэлийн хэмжээнд 74 нэр төрлийн худалдаа, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг нээж өгсөн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн  2021 оны арванхоёрдугаар  сарын 20-ны өдрийн “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж,  авлига, хүнд суртлыг бууруулах талаар  авах зарим арга хэмжээний тухай” А/987 дугаар захирамж 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгж нэр бүхий 74 төрлийн үйл ажиллагааг эрхлэхдээ ямарваа нэгэн зөвшөөрөл, зөвшөөрлийн шинжтэй баримт бичиг бүрдүүлэхгүйгээр ажиллах юм. Өмнө нь захирамжид дурдсан худалдаа, үйлчилгээг эрхлэхийн тулд хороо, дүүрэг болон нийслэлийн харьяа байгууллагуудаас зөвшөөрөл авдаг, зөвшөөрөл авахын тулд 7-14 нэр төрлийн бичиг баримт шаардаж байсан.  Тэгвэл өнөөдрийн байдлаар иргэн, аж ахуйн нэгж байгууллага ямар нэгэн зөвшөөрөл, батламж, зөвшөөрлийн шинжтэй бичиг баримт, гарын үсэг хөөцөлдөх шаардлагагүй. Төрийн байгууллагаас гарах 5 нэр төрлийн бичиг баримтыг иргэн, хуулийн этгээдийн оролцоогүйгээр төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцож, иргэн, хуулийн этгээдийн өмнөөс шаардлагатай бичиг баримтыг оруулахаар зохицуулсан гэсэн үг.

Ойлгомжтой болгох үүднээс ганцхан жишээ татъя. Урьд нь  хүнсний дэлгүүр ажиллуулахын тулд иргэн, аж ахуйн нэгж :

Өөрийн бүрдүүлэх материал

  • Аж ахуйн нэгж байгууллагын албан хүсэлт, өргөдөл
  • Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, иргэн бол цахим үнэмлэхийн хуулбар
  • Аж ахуйн нэгжийн тамгатайгаа ирэх

Төрийн байгууллагаас бүрдүүлэх материал

  • Харьяа цагдаагийн хэлтсээс теле камер, гэрэлтүүлгийн тодорхойлолт
  • Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт /Онцгой байдлын хэлтсээс авах эх хувь/
  • Хог тээврийн гэрээ /Эх хувь/
  • Татварын тодорхойлолт
  • Хорооны Засаг даргатай хийсэн “Тохижилт цэвэрлэгээний гэрээ”-ний хуулбар
  • Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн дүгнэлт /Хүнсний үйлдвэр/

Үйл ажиллагаа явуулах барилгатай холбоотой бүрдүүлэх материал

  • Орчны 50 метрийн зураглал хийлгэх
  • Байгууллагын гадна, дотор талын зураг /9х12/
  • Үйлчилгээ явуулах ажлын байртай холбоотой бичиг баримт /Орон сууцанд үйлчилгээ эрхлэх бол үйлчилгээний зориулалтаар орон сууцны байрыг өргөтгөсөн тухай УБ хотын Ерөнхий менежерийн тушаалын хуулбар, түрээслэгч бол тухай барилга байгууламжийн эзэнтэй хийсэн түрээсийн гэрээний хуулбар/

Банканд тушаах шаардлагатай төлбөрийн материал

  • Гэрчилгээний үнэ 10,000 төгрөг.
  • “Үйлчилгээ эрхлэх гэрээ”-ний хураамж 3000 төгрөг тушаасан байхыг шаарддаг байсан.

Харин одоо та хууль, дүрэм, стандартад нийцсэн байр  талбайтай, хүнсийг зориулалтын бус техникээр зөөвөрлөхгүй гэдгээ мэдэж байхад хангалттай.  Стандарт шаардлага хангасан гэж үзэж буй хүнсний дэлгүүрээ нээгээд явцын дунд шаардлагатай цөөн тооны баримтыг бүрдүүлэх юм.  Явцын дунд бүрдүүлэх бичиг гэдэгт хог хаягдлын гэрээ, галын аюулгүй байдлын дүгнэлт гэхчлэн тухайн иргэний эд хөрөнгийг хамгаалах чиглэлд болоод хот, нийтийн эрх ашгийг хөндөхөөргүй байхад чиглэсэн материал байхаас бус, ямарваа нэгэн зөвшөөрлийн шинжтэй баримт шаардахгүй. Нэгэнт зөвшөөрлийг халсан учир үйл ажиллагаа явуулах хугацаа, зөвшөөрөл сунгах гэсэн ойлголтыг ч мөн халсан  гэдгийг тодотгоё.

Харин архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх бол мэдээж хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авч таарна. Өөрөөр хэлбэл, Та дэлгүүр, ресторан, караоке, баар, жуулчны бааз, зочид буудалдаа согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх бол тусгай зөвшөөрөл авах ёстой гэдгийг анхааруулъя.

Хэрэвзээ Та хүнсний дэлгүүр, кафедаа архи, пиво зарахгүй, бусад төрлийн  хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилнэ гэж буй бол тусгай зөвшөөрөл шаардлагагүй гагцхүү хууль тогтоомж, стандартаа баримтлаад ажиллаж болно гэдгийг дахин сануулъя.

Мөн зарим иргэний ойлгоод байгаа шиг Онлайн бизнес төвийн үйлчилгээ эрхлэх бүртгэлд заавал бүртгүүлэх албагүй юм. Хэрэв ингэж шаардах аваас зөвшөөрлийг бүртгэлээр сольсон хэрэг болж, чанарын ялгаа гарахгүй гэдгийг албаны эх сурвалж тодотгож байна. Харин уг бүртгэлээс сайн дурын үндсэн дээр бүртгүүлж, бизнес эрхлэхэд хэрэгтэй, тустай мэдээллийг цаг тухайд нь аваад явах боломжтой юм.

Тиймээс иргэн Та нийслэлд хотод зөвшөөрлөөс чөлөөлсөн нэр бүхий 74 төрлийн худалдаа, үйлчилгээг эрхлэхээр зориг шулуудсан бол зүгээр л ажлаа эхэл. Хэн нэгнээс зөвшөөрөл, батламж хүсэхгүйгээр стандартад нийцсэн үйлчилгээ эрхлэх боломж бололцоог 2022  оны эхний өдрөөс Танд олгоод буйг онцолъё.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
ӨНӨӨДӨР: 40 дэх удаагийн "Номын баяр" нээлтээ хийнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • chin (197.211.58.122)
    Хуучин залуутайгаа нийлэхгүй бол амьдрал надад маш муу байх байсан, би гэрлээд 2 жил болж байна, ямар нэг зүйл тохиолдсон, миний нөхөр намайг орхисон, доктор Окос шившлэгийн тусламжтайгаар би хайрттайгаа дахин нийлсэн бөгөөд бидний гэрлэлт одоо энэ амьдралаар дүүрэн байна. аз жаргал, бүгдээрээ доктор Окос spell caster-ийн ачаар ТЭР ЧАМАЙГ БҮХ ТӨРЛИЙН ӨВЧНИЙГ эдгээж байгаа тул түүнтэй +2347039201245 whatsapp дугаараар эсвэл okosherbalhome@gmail.com имэйлээр холбогдоорой.
    2022 оны 01 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    11 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    19 мин
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
    23 мин
  • “Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
    48 мин
  • Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
    51 мин
  • Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
    52 мин
  • Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
    2 цаг 11 мин
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
    2 цаг 50 мин
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    3 цаг 5 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    3 цаг 5 мин
  • УИХ: Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийг хэлэлцэнэ
    3 цаг 8 мин
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
    3 цаг 21 мин
  • ӨНӨӨДӨР: 40 дэх удаагийн "Номын баяр" нээлтээ хийнэ
    3 цаг 24 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    4 цаг 45 мин
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
    19 цаг 23 мин
  • Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавих ёслол боллоо
    19 цаг 39 мин
  • Ажил үйлсээрээ амжилт гарган ажиллаж буй залуу офицеруудыг шагнаж урамшуулав
    19 цаг 47 мин
  • НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ
    19 цаг 48 мин
  • Э.Батшугар: Салбарынхаа өмнөөс гэр бүлээс нь уучлал хүсэж байна
    19 цаг 52 мин
  • ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ ХАМТРАН “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ 2.0” ХӨТӨЛБӨРИЙГ ЗАРЛАЛАА
    20 цаг 1 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Алтанд хөрөнгө оруулах хамгийн хялбар арга: «Гоулд Траст» сан (ALTT)
  • Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК