Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Баярцогт: Ирэх жилээс дээд лигийн багаа орхиж, оюутан, сурагчдын багаа авч үлдэнэ

2022-5-02
0
ЖИРГЭХ

“Алдар танан гарьд” багийн ахлах дасгалжуулагч О.Баярцогттой ярилцлаа.


-Таны хувьд ирэх жилээс дээд лигийн багаа орхино гэж ойлгосон. Яагаад ийм шийдвэр гаргах болсон бэ? Энэ талаар уншигчдадаа дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Миний хариуцаж авсан хүүхдийн дөрвөн баг, оюутны таван баг бий. Үүн дээр нэмэгдээд дээд лигийн багтай нийлэхээр ажлын ачаалал маш их болж нэмэгддэг. Иймд удирдлагуудтайгаа ярилцаад ирэх 2023 оноос дээд лигийн багаа орхиж, оюутны баг, сурагчдын багаа авч үлдэхээр шийдсэн. “Этүгэн ирвэсүүд”-ийн оюутан, сурагчид маань сургуульдаа 20-100 хувийн тэтгэлгээр суралцдаг.  Оюутны таван багт ойролцоогоор 75-80 оюутан, дунд сургуулийн 60 орчим сурагчид бий. Тэдэнд маань хэрэгтэй шүү дээ. Тийм ч учраас сургуулийн захиргаатай ярилцаж байгаад хүүхдүүдийн төлөө, хүүхдүүдэд боломж олгох үүднээс өсвөрийн багаа, оюутны багтайгаа авч үлдэхээр төлөвлөж байгаа. Харин ямар нэг үл ойлголцол байхгүй ээ.

-Тэгэхээр “Алдар танан гарьд” багтай нэг жилийн хугацаанд л  хамтарна гэсэн үг үү?

-Гэрээгээ нэг жилээр хийсэн. Мэдээж багийн амжилт, хийж байгаа ажлын үр дүнгээс шалтгаалаад цаашдаа яахаа шийднэ.

-Хэдхэн хоногийн өмнө “Монголын сагсан бөмбөгийн холбоо” нэгдэж, шинэ удирдлагаа хүлээж авлаа. Мөн үүнтэй зэрэгцэж өмнөх удирдлагын үед шигшээ багт дуудагдсан хүмүүсийн нэрс өөрчлөгдсөн байсан.

-Тийм ээ. Энэ талаар хүмүүс маш их сонирхож байгаа. Миний хувьд шинэ байгуулагдсан сагсан бөмбөгийн холбоотой ажиллахгүй, дэмжихгүй гэсэн үүднээс гарсан юм биш шүү. Мэдээж олон жилийн турш тусдаа яригдаж байсан маань нэгдсэнд баяртай байна. Миний амьдралд маш олон хувийн шалтгаанууд бий. Гэр бүлд маань, “Этүгэн ирвэсүүд” клубт маань гэх мэтчилэн. Ажлын хувьд гэвэл клуб маань саяхан БНСУ-ын нэг, Япон улсын хоёр клубтэй хамтарч ажиллах гэрээ байгуулсан бөгөөд ирэх зургадугаар сард Солонгос дасгалжуулагч ирэх гэх мэт төлөвлөсөн ажлууд маш олон байгаа. Тиймээс шигшээ багтай хамтарч ажиллах боломжгүй болсон.

-Таны хувьд шигшээ багт дуудагдсан 25 тамирчны бүрэлдэхүүнийг юу гэж харж байна вэ?

-Миний хувьд энэ бүрэлдэхүүнийг зөв гэж харж байгаа. Цаашдаа 3х3, 5х5 нь тусдаа явж, шигших байх гэж бодож байна.

-Шигшээ багт дуудагдсан тамирчид дунд гадаадад байгаа хэд хэдэн тамирчид харагдаж байсан. Ш.Энхийн-Од, Н.Батбаяр, Д.Баясгалан гэх мэт. Тэдний хувьд энд ирэх боломж нь байгаа болов уу? Н.Батбаярын хувьд БНСУ-ын иргэншлээ авсан гэж байсан энэ үнэн үү?

-Өмнөх шигшээ багийн нэрс дуудагдсаны дараагаар би Ц.Шаравжамц гавьяат, Ш.Энхийн-Одтой холбогдоод эх орондоо ирэх санал тавьсанд хүлээж авсан. Энэ сарын 10 хавьцаа ирэхээр болсон. Н.Батбаярын хувьд БНСУ-ын “Samsung Thunder” багт тоглож байгаа. Бид тус багт болон БНСУ-ын сагсан бөмбөгийн холбоонд албан бичиг хүргүүлсний үндсэнд өчигдөр эх орондоо ирсэн. Түүний хувьд Монгол иргэншилтэй, Монгол улсдаа харьяатай байгаа. Түр хугацаанд оршин сууж байгаа юм билээ. Д.Баясгалангийн хувьд сайн хэлж мэдэхгүй байна. Өмнөх нэрс дуудагдсан үед Ц.Чинзориг дасгалжуулагчаар дамжуулж холбогдож үзсэн. Тэр үед тавдугаар сарын 23-нд ирэх боломжтой гэж хариу өгсөн. Тиймээс хугацаа тулсан үед багийн системийн тоглолтод ороход хүндрэлтэй байх болов уу гээд түр орхисон байсан. Одоо шинэ бүрэлдэхүүн яаж ажиллахыг хэлж мэдэхгүй байна.

-Энэ удаагийн тэмцээн тавдугаар сарын 30-нд Шри-Ланкад болно гэж байсан. Гэвч Шри- Ланкын нөхцөл байдал тийм ч сайн биш байна. Тэмцээний тов өөрчлөгдөх болов уу? Аль эсвэл үргэлжлэх болов уу?

-Нөхцөл байдлаас шалтгаалж Шри-Ланкад болох байсан тэмцээн маань тавдугаар сарын 30-нд Дохад болж өөрчлөгдсөн байгаа.

-Оюутны лиг ямар явцтай үргэлжилж байна вэ? “Этүгэн ирвэсүүд” бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон уу?

-Тавдугаар сарын 9, 11-ны өдөр финалын шат үргэлжилнэ гэж урьдчилсан байдлаар мэдэгдсэн. Этүгэн ирвэсүүдийн хувьд эрэгтэй, эмэгтэй нэгдүгээр шигшээ багууд финалд шалгарч, эмэгтэй хоёрдугаар шигшээ баг маань өчигдөр буюу тавдугаар сарын 1-ны өдөр тавдугаар байрын төлөө тоглосон. Тиймээс эдгээр багууд дээрээ түлхүү ажиллаж байна.

- Таны эмэгтэй шавь нараас ирээдүйтэй тамирчид олон бэлтгэгдэж байх шиг байна.

-Нэг хэсэг эмэгтэй сагс Монголд орхигдсон байсан. Оюутан хугацаандаа бэлтгэгдэж байсан хүүхдүүд сургуулиа төгсөөд л орхигддог байсан. Хот, улсын аварга, шигшээ багийн тэмцээн байдаггүй. Харин одоо гэрэл гэгээтэй болох байх гэж харж байгаа.

Манай багийн Ө.Индра БНСУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарч ажиллахаар гурван жилийн гэрээ хийсэн. Солонгосын эмэгтэй сагсан бөмбөгд тамирчид нь оюутан болон дээд лигт хоёуланд нь тоглодог. Тиймээс тийшээ авахаар тохироод гэрээгээ хийсэн байгаа.

Ер нь оюутнуудыг сурч байх үед нь тэтгэлэг олгоод орхих биш, цаашдын тамирчин болох эхлэлийг нь бэлдэж өгөх, гадагшаа гарах боломжийг нээж өгч ажиллаж байна.

- Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

Т.Мөнхжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ganaa (202.126.89.84)
    Nice amjilt
    2022 оны 05 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    59 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    1 цаг 7 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    1 цаг 11 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    1 цаг 11 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    1 цаг 16 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    1 цаг 28 мин
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
    1 цаг 31 мин
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
    1 цаг 38 мин
  • Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ
    1 цаг 44 мин
  • Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    1 цаг 44 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович айлчилж байна
    1 цаг 47 мин
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    17 цаг 32 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    17 цаг 49 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    18 цаг 12 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    18 цаг 23 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    19 цаг 20 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    20 цаг 27 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    20 цаг 49 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    22 цаг 11 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    22 цаг 41 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК