Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Math and Coffee” өдөрлөг бодлого бодох арга зүй болон математикийн хэрэглээ, гоо зүйг мэдрүүлнэ

2022-6-23
0
ЖИРГЭХ

-МАТЕМАТИКИЙН ГАВЬЯАТ БАГШ НАР НЭГДЭЖ “MATH AND COFFEE” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА-

Зарим хүмүүс математикийг ердөө л төвөгтэй дүрэм, томьёо гэж боддог. Гэвч математик бол бидний өдөр тутмын амьдралын бүхий л үйл явцад тааралддаг амьдралын хэрэглүүр юм. Мөн олон салбарт дэлхий даяар хэрэглэгддэг тусгай нэгэн хэл болсон. Иймээс математикийн багш нар нэгдэж, эцэг эх сурагчдад бодлого бодох арга зүй болон, математикийн хэрэглээ, хэрэгцээг таниулах, гоо зүйг мэдрүүлэх зорилгоор “Math and Coffee” өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгөөр хүүхдүүдийн түвшинг тогтоон, хамтдаа сууж кофе уунгаа бодлого бодох чөлөөт орон зайг бүрдүүлжээ. Өдөрлөгийн талаар МУБИС-ийн Математикийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Б.Сандагдоржтой ярилцлаа.


-Танд өдрийн мэнд хүргэе. “Math and Coffee өдөрлөгийн тухай яриагаа эхэлье. Энэхүү өдөрлөгийг зохион байгуулах гол шалтгаан юу байв?

 -”Math and Coffee” өдөрлөг зохион байгуулж байна. Энэ өдөрлөгийг яагаад зохион байгуулах болов гэхээр эцэг эхчүүд хүүхдүүддээ математикийн боловсрол олгоё гэсэн асар хүсэлтэй болсон. Энэ нь ч аргагүй юм. Мөн яаж зөв зүгтэй математикч болгох вэ, аль сургуульд, ямар багшаар заалгах вэ, математикт сайн болчихвол миний хүүхэд болчих юм байна гэсэн ойлголттой эцэг эхчүүд их бий. Тэдэнд дэлгэрэнгүй тайлбар олгох үүднээс энэхүү өдөрлөг маань болж байна.

Өдөрлөгт Гавьяат багш, доктор, профессор Ц.Дашдорж, “Олонлог төв” сургуулийн багш Б.Баяржаргал, Улсын математикийн 58-р олимпиадын шилдэг эмэгтэй багш Ш.Уранчимэг, МУБИС-ийн математикийн тэнхимийн багш, доктор Ш.Доржсэмбэ, МУБИС-ийн математикийн тэнхимийн ахлах багш, доктор Л.Буянтогтох, МУБИС-ийн математикийн тэнхимийн дэд профессор, доктор Э.Азжаргал нар оролцож байна. Бид өнөөдөр сурагчдыг оношлоод, үүний дараа арав хоногийн 30 цагийн сургалт зохион байгуулна.

-“Math and Coffee”. Кофе уунгаа тоо бодно гэхээр эцэг эхчүүд, хүүхдүүдэд илүү чөлөөтэй байх бололтой. Нэр сонирхолтой санагдаж байна.

-Тийм ээ. Чөлөөтэй ярилцъя. Самбарын өмнө зогсоод хичээл заах биш, асуух асуултаа чөлөөтэй асуугаад нэг ойлголттой больё гэсэн үүднээс нэрээ ингэж өгсөн.

-Сургалт хэзээнээс эхлэх вэ?

-Өнөөдөр эцэг эхэд мэдээлэл өгөөд, хүүхдүүд ямар чиглэлээр суралцах хүсэлтэй байна вэ гэдгийг оношилно. Харин сургалт маань энэ сарын 25-наас эхэлнэ.

-Оношилгоо гэдгээ тайлбарлаад өгөхгүй юу?

-Өнөөдөр нэг эцэг эх наймдугаар ангийн хүүхэдтэйгээ хамт энэхүү өдөрлөгт ирлээ. Тэр сурагч сургалтын ердийн боловсролын программаа бүрэн хангасан байж болно. Мөн олимпиадын ур чадвар шаардсан бодлого бодох хүсэл эрмэлзэлтэй ирсэн. Нөгөөтээгүүр зарим зүйлийг ойлгоогүй байж болно. Тэгэхээр ямар сэдвийн, ямар агуулгыг энэ хүүхэд ойлгоогүй, хоцрогдсон байна вэ гэдгийг оношилно гэсэн үг юм л даа.

-Хүүхэд бүрийг оношилно гэвэл хоёр өдөр хангалттай гэж үү? Нэг бүрчлэн бодлого бодуулж, ярилцана гэхээр цаг хугацаа их орох бололтой.

 -Тийм ээ. Үүнд хоёр өдөр хангалтгүй гэж бодож байна. Тийм ч учраас бид энэ сарын 25-ны өдөр буюу сургалт орох хүртлээ хүүхдүүдийг оношилно.

- Зөвхөн арван жилийн хүүхдүүд хамрагдах боломжтой юу?

-Бид энэхүү сургалтдаа 6-11-р ангийн хүүхдүүдийг хамруулахаар төлөвлөсөн. Хөдөө орон нутгийн хүүхдүүд мөн ирэх боломжтой.

-ЕБС-ын хүүхдүүдийн математикийн хоцрогдол ямар түвшинд байна вэ?

- Би өөрөө тооцоо судалгаа хийгээгүй учир сайн мэдэхгүй юм. Боловсролын үнэлгээний төв судалгаа хийсэн байгаа байх. Бид өнөөдөр ямар агуулга дээр хоцорч байна вэ гэдгийг ярилцана.

- Оношилгоо хийж түвшин түвшнээр нь ангилаад, сургалтаа зохион байгуулах юм уу?

-Тийм. Ахиулах түвшин, баталгаажуулах түвшин, мөн шинэ сэдэв агуулга нэмж оруулах төлөвлөгөөтэй байна.

- Хүүхдүүд гавьяат багш нараар хичээл заалгана гэдэг их том завшаан болох юм байна. Ер нь манай улсад математикийн эрдэмтэд тийм ч олон биш гэж сонссон. Танд тодорхой тоо баримт бий юу?

-Анх 1973 онд ШУА-ийн хажууд Математикийн хүрээлэн байгуулагдсан. Энэ хүрээлэн байгуулагдсанаар математикийн эрдэмтэн хэрэгтэй болох, судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй болсон. 1950-1960 оны хугацаанд математикийн нэг л эрдэмтэн төрсөн байдаг. Одоо надад байгаа мэдээллээр бол 130 гаруй математикийн доктор төрөн гарсан байна. Тэд докторын зэргээ Орос, Украин, Польш, Чех, АНУ, Япон зэрэг 17 улсад хамгаалсан. Мөн гадаадад мэргэжлээрээ ажиллаж буй математикчид бий.

-Манай улс математик, ой тогтоолтын олимпиадад амжилттай оролцдог. Одоогоор олон улсад ямар амжилттай явж байна вэ?

-Монгол улс 1964 оноос Олон улсын математикийн олимпиадад оролцож эхэлсэн. Үүнд оролцсоноор хойш зургаан алтан медаль, 28 мөнгөн медаль, 75 хүрэл медаль авсан амжилттай явж байна. Мөн гүүглэ, метта зэрэг компанид өгөгдлийн шинжлэх ухаанаар ажилладаг хүмүүс бий. Тэгэхээр Монгол хүүхдүүд аль ч улсад, математикийн аль салбараар суралцах боломжтой, докторын зэрэг хамгаалах бүрэн чадамжтай.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Номын баярын онцлох шинэ номууд
    17 мин
  • Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
    51 мин
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    1 цаг 31 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    1 цаг 39 мин
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
    1 цаг 55 мин
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
    2 цаг 1 мин
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    2 цаг 51 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    3 цаг 0 мин
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
    3 цаг 17 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    3 цаг 35 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    20 цаг 56 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    20 цаг 57 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    23 цаг 0 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    23 цаг 11 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК