Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын "Тамирчдын өдөр" 86 дахь жилдээ зохион байгуулагдлаа

2022-6-26
0
ЖИРГЭХ

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

Монголын тамирчдын өдөр. Өнөөдөр энэ баярт өдрийг спортын салбарын үе үеийн тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтнүүд орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор Монголын “Тамирчдын өдөр”-ийг жил бүрийн зургаадугаар сарын сүүлчийн долоо хоногийн ням гарагт зохион байгуулдаг бөгөөд 86 дахь жилдээ тэмдэглэж буй нь энэ юм.

7 хүн, зогсож буй хүмүүс, алхаж буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

Энэ өдрийн оргил арга хэмжээ нь тамирчдын жагсаал, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх хүндэт ёслол болж, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, Нийслэлийн биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд болон дүүргүүдийн Биеийн тамир, спортын газрын дарга нарын хүндтэй эрхмүүд оролцов. Түүнчлэн спортын зүтгэлтэн, эрдэмтэн, ахмад тамирчин болон олимп, паралимп, диплимп, тусгай олимп, залуучуудын олимп, тив, дэлхийн медальт тамирчид, багш дасгалжуулагчид болон нийслэл, дүүрэг, хүчний байгууллагын албан хаагчдын хүндэтгэлийн жагсаал байв.

Мөн Спортын төв ордны “А” зааланд албан ёсны арга хэмжээ болж, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас спортын салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон ч “Токио 2020” зуны олимп, паралимпын наадам, “Бээжин 2022” өвлийн олимп, паралимпын наадмын бэлтгэл ажлыг тасралтгүй хангаснаар манай тамирчид бэлтгэл сургуулилалтаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийн “Токио 2020” зуны олимп, паралимпын наадам, Бээжингийн 2022 оны өвлийн олимп, паралимпын наадмуудад амжилттай оролцлоо. Тамирчдын 2022 оны баярыг тэмдэглэж буй энэ цаг үед жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга” тэмцээнийг Улаанбаатар хотноо Монгол Улсын Засгийн газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын жүдо бөхийн холбоо хамтран зохион байгуулж, “Парис-2024” олимпын эрхийн оноог олгох ба Монголын спортыг олон улсын түвшинд сурталчилсан түүхэн үйл явдал болж байна. Спортын төлөө сэтгэл зүрхээ зориулан дэмжиж байдаг төрийн түшээд, тамирчдын ар гэрийг нь хариуцлагатай авч явдаг эцэг эх, ахан дүүс, гэр бүлийн гишүүд, ивээн тэтгэгч байгууллага, ААН, компани, хувь хүмүүс та бүхэнд үе үеийн тамирчин, дасгалжуулагч, биеийн тамир, спортын салбарын нийт ажилтан албан хаагчдынхаа нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийлж хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн онцоллоо.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс, гадаа ба хүмүүс нарын зураг байж магад

Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ундрахбаяр үг хэлсэн бөгөөд ЗГХЭГ-ын Салбарын удирдлага, зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн, Захиргаа хүний нөөцийн удирдлагын газрын дарга Д.Балжинням, Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн референт Г.Оюунтунгалаг нарын эрхэм хүмүүс хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр дээрх эрхмүүд “Биеийн тамирын тэргүүний ажилтан” цол тэмдгээр Э.Энхсоёл, Ш.Лочин, И.Тэсхүү, Б.Дүвжид нарыг, Биеийн тамир, спортын улсын хорооны “Жуух бичиг”-ээр Д.Соёлмаа, Б.Батчимэг, А.Пүрэвсүрэн, Э.Энхтөгс, Ц.Ариунзул нарыг шагнаж урамшууллаа. Тус арга хэмжээний үеэр “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, дуучин Г.Дашчанарав нар ая дуугаа өргөсөн бол Зэвсэгт хүчний “Үлгэр жишээ” үлээвэр найрал хөгжимчид, бөмбөрийн “UB dreams”, цацагтай аэробик гимнастик, брейк бүжиг, флаш моби дасгал, таеквондогийн үзүүлэх тоглолтууд болсон юм.

Эх сурвалж: Биеий тамир, спортын улсын хороо

 

11 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

0
ЖИРГЭХ
Санал болгох
The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    9 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    12 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    13 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    17 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    29 мин
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
    32 мин
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
    39 мин
  • Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ
    45 мин
  • Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    46 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович айлчилж байна
    49 мин
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    16 цаг 33 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    16 цаг 51 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    17 цаг 14 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    17 цаг 25 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    18 цаг 21 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    19 цаг 28 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    19 цаг 50 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    21 цаг 12 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    21 цаг 43 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    21 цаг 50 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК