Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Туул гол, Дугуй цагаан орчмын тохижилтод иргэдийн саналыг тусгаж, оролцоог хангана

2022-6-28
0
ЖИРГЭХ

Нийслэлийн хэмжээнд 188 байршлын нийтийн эзэмшилд зөвшөөрөлгүй барьсан байгууламжуудыг буулгаж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлсэн. Мөн Богдхан уул болоод Туул, Сэлбэ голын эрэг дагуу ногоон байгууламж, авто зогсоол, явган хүний зам, сүүдрэвч, сандал бүхий тохижилтыг хийж, иргэдийнхээ ая тухтай аж төрөх, аялж, алхах боломжийг бүрдүүлж буй юм. Энэхүү зорилтын хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажлын явцыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар газар дээр нь очиж үзлээ.

Туул гол дагуу зургаан байршилд тохижилтын ажил хийхээс Бага тэнгэрийн ам болон Асем виллагийн ойролцоо  гэсэн хоёр байршилд тохижилтын эхлээд буй юм. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Бага тэнгэрийн ам Туул гол дагуух амралт зугаалгын цогцолборын тохижилтын ажил тун тааруухан явцтай байв.  Тохижилтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Эйч Ар Би Констракшн” ХХК  ажиллаж буй юм. Хэдийгээр төслийг хүлээлгэн өгөх хугацаа 2023 он боловч энэ жилдээ ихэнх ажлаа хийж гүйцэтгэсэн байх учиртайг, ажилдаа сэтгэлтэй хандах хэрэгтэй байгааг Хотын дарга санууллаа. Харин Асем виллагийн ойролцоо хийж  байгаа тохижилтын ажлын явц 50 хувьтай үргэлжилж байлаа.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсангийн гудамж буюу Дугуй цагаан орчмын тохижилтын ажлыг эхлүүлээд буй.  “Creative 100” хотыг бүтээлчээр хөгжүүлэх залуусын хөдөлгөөнөөс санаачлан Дугуй цагаан орчмын тохижилтыг хийж байгаа бөгөөд архитектор Б.Батсайхан хийх ажлаа Хотын даргад танилцууллаа. Тэрбээр “Ар Зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх амралт, аяллын жим, аяллын жим дагасан амралтын цэг гэсэн дөрвөн км урттай газрыг тохижуулж байна. Бид хууль тогтоомжийн хүрээнд байгалийн материал ашиглан тохижуулна. Ууланд алхагчид амралтын цэгүүд болоод ариун цэврийн өрөөний асуудлыг их хөнддөг. Гэвч тусгай хамгаалалттай бүсэд, тэр дундаа Дархан цаазат газарт нийтийн бие засах газар байгуулах боломжгүй. Тиймээс угтах хэсэгт шийдэж өгсөн. Мөн хүүхдийн тоглоомын талбай байгуулах нь хориотой байдаг. Хүүхдээ салхилуулдаг ээж нарын зүгээс явган замыг чулуун замаар хийх нь доргио ихтэй байна гэсэн санал ирүүлсэн. Энэ мэт саналыг харгалзан тохижилтыг эхлүүлээд байна. Сүүдрэвч, сандал нэмж байгуулна” гэлээ.

Д.СУМЪЯАБАЗАР: ИРГЭДИЙН ЭРХ АШИГ НЭГДҮГЭЭРТ БАЙНА

Тохижилтын ажилтай танилцах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас зарим зүйлийг тодрууллаа.


-Тохижилтын ажлын явц ямар байна гэж та дүгнэж байна вэ. Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Нийслэл Улаанбаатар хотод нэг хүнд таван метр орчим ногоон байгууламж ногдож байгаа нь дэлхий нийтийн хэмжээнд сүүл мушгих шахуу үзүүлэлт. Хөгжингүй орнуудад энэ үзүүлэлт дунджаар 24 метр квадратад хүрсэн байдаг. Тиймээс Улаанбаатар хотод ногоон байгууламжийг нэмэхдээ барилгын норм дүрэм, стандартыг хангасан зохицуулалт, хууль, эрх зүйн шинэчлэлийг зайлшгүй хийх ёстой. Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу Барилга, хот байгуулалтын сайдаар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байна.  Манай хотод ногоон байгууламжийн өгөгдөл бүхий байгалийн тогтоц бүхий хэд хэдэн байршил бий. Туул гол, Сэлбэ голын эрэг орчим, дүүргүүдийн газар нутагт ч ногоон байгууламж байгуулан тохижуулах боломжтой талбай байдаг. Энэ чиглэлд мэргэжлийн хүмүүсийн хүч чадлыг дайчлан хамтдаа санаачилж ажлаа эхлүүлсэн хэд хэдэн газар бий. Тухайлбал, Ар Зайсангийн гудамж, Дугуй цагаан орчим бол манай хотын иргэдийн зорих дуртай газрын нэг. Ууланд алхах, үр хүүхдээ салхилуулах, явган аяллыг хөгжүүлэх зорилгоор  Дугуй цагаан орчимд зорчдог. Энэхүү байршлын тохижилтын ажил эхлээд байна. Наймдугаар сарын 20-н гэхэд хүлээлгэн өгөх юм. Богдхан уул бол Улаанбаатар хотын үнэт зүйл  болсон газар төдийгүй байгалийн тогтоц сайхантай. Байгалийн тогтоцтой уялдсан шинэлэг тохижилт хийнэ гэж итгэж байгаа.

Мөн Туул голын эрэг дагуух тохижилт эхэлсэн. Зарим аж ахуйн нэгжийн хийж буй ажил хангалтгүй байна. Ялангуяа өндөр өртөг бүхий тендерт ялсан компаниуд хангалттай ажиллахгүй байна. Үндэсний аж ахуйн нэгжүүд сэтгэл гаргах ёстой гэдгийг хэлье. Тэнд барьж байгуулахаар төлөвлөсөн явган хүний замыг өргөн болгож, дугуйтай аялагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдээ хөтөлсөн хүмүүс чөлөөтэй зөрөх хэмжээнд хүргэх шаардлагатай санагдлаа. Замын стандартыг ч мөн барих ёстой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” санаачилгын хүрээнд дүүргүүд ногоон байгууламж бий болгож байгаа нь сайн хэрэг. Хотын захиргааны зүгээс тохижилтын ажлын хөрөнгө мөнгийг тасалдуулахгүй олгох гэх зэргээр дэмжиж буй юм.

-Иргэдийн зүгээс тохижилттой холбоотой санал өгч байна уу?

-Иргэдийн саналыг хүлээж авч, тусгаж  байгаа. Хүмүүс ч олон санал өгч байна. Явган хүний замыг чулуугаар бус, тэгш хавтангаар тавьж болох уу гэх мэт санал ирүүлсэн. Иргэдийн саналыг сонсож, оролцоог нь хангаж байж ая тухтай орчныг бүрдүүлэх юм.

-Туул голын эрэг дагуух тохижилтын ажил удаашралтай байна гэлээ. Тэднийг хэрхэн идэвхжүүлэх вэ. Ажлын гүйцэтгэл хангалттай биш бол хариуцлага тооцох уу?

-Компанийн удирдлагуудтай уулзсан. Аль болох сэтгэл гарган ажиллахыг хүссэн. Үнэхээр хийхгүй, хийж чадахгүй бол “Зардлын бага дээр замаасаа буц” гэсэн зарчмыг баримтална. Хотын ард иргэдийн эрх ашиг нэгдүгээрт. Тиймээс аж ахуйн нэгжүүдийг шахна. Зохион байгуулалттай, сэтгэлтэй байхыг шаардана. Тээвэрлэлтийн хүндрэл болон валютын ханшийн зөрүү гэх мэт хүндрэл байгааг ойлгож байгаа. Гэлээ гэхдээ түмний төлөөх ажлыг хангалтгүй хийх эрхгүй хэмээн өгүүллээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.179.27.112)
    Та бүхэн ХҮрэлтогтооын аманд бүхэл бүтэн хороолол эхлүүлээд ТВ*ээр рекламдаад байгаа мөртөө энд олон өрван жил ажиллаж буй хэдэн гэр нураадагчинь ямар учиртай юм бэ. Тэгээд Сумьяабазар одоо БОАЖЯ- ны сайд болж байна уу. Энэ чин Улсын тусгай хамгаалалттай газар, Мэддэг газартай.
    2022 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин (64.119.22.176)
    ажлаа хийхгүй байгаа компаниудыг түргэн болиулах хэргэтэй дээ сэтгэлгүй хүмүүс хэзээ ч олигтой ажилахгүй дээ
    2022 оны 06 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
    3 мин
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    43 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    52 мин
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
    1 цаг 8 мин
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
    1 цаг 13 мин
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    2 цаг 3 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    2 цаг 12 мин
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
    2 цаг 30 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    2 цаг 48 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    20 цаг 8 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    20 цаг 10 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    22 цаг 12 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    22 цаг 24 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    23 цаг 21 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    23 цаг 39 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Бичил биетний тэсвэржилтийн бүсийн лабораторийн сүлжээний 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Монгол Улсад болж байна
    Өчигдөр 10 цаг 17 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК