Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Ууганбаяр: Өнөөдрийн байдлаар 36 улсын 6652 иргэнд цахим виз олголоо

2022-10-05
0
ЖИРГЭХ

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяраас тодруулга авлаа.


-Засгийн газраас 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд танай байгууллага ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаад байгаа. Энэ хүрээнд бид Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, мөн гадаадын иргэдэд хүргэх үйлчилгээг хялбаршуулах зорилгоор цахим виз, хил орчмын аялал жуулчлалын виз, олон улсын хилийн боомт дээр жуулчин ангиллын виз олгох ажлуудыг нэн тэргүүнд хийж байна. Тухайлбал, Өнгөрөгч оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн манай улсыг зорих жуулчдын тоогоор тэргүүлдэг Европын  улс, Австрали, Шинэ Зеланд, БНСУ, БНХАУ зэрэг гадаадын 36 улсын иргэд  цахим виз мэдүүлэх боломжтой болсон. Манай байгууллага өнөөдрийн байдлаар 36 улсын 6725 иргэнд цахим виз олголоо. Үүнээс хамгийн олон визийг Франц, Солонгос болон Их Британийн иргэд мэдүүлсэн.  

-Манай цахим виз олгоод яг нэг жилийн хугацаа өнгөрчээ. Цахим виз олгосноор ямар үр дүн ажиглагдаж байна вэ? 

-Ер нь дэлхийн улс орнууд цахим виз нэвтрүүлж, гадаадын иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг улам бүр хөнгөвчилсөөр байна. Манай улс ч дэлхий нийтийн энэ хандлагад нийцүүлж, гадаадын иргэдэд хүргэх үйлчилгээг хялбаршуулж, виз олгох үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх зорилт тавин ажиллаж байна. Хууль зүй дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яамтай хамтран цахим визийг нэвтрүүлснээр төрийн үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай үзүүлж, иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, цаг хугацаа, зардлыг хэмнэх, мөн энэ хэрээр жуулчдын тоо нэмэгдэх зэрэг бодит үр дүнгүүд харагдаж байна.

Өмнө нь гадаадын иргэд виз мэдүүлэхийн тулд заавал Монгол Улсын Дипломат Төлөөлөгчийн газарт очих, цаг авах, дараалал хүлээх зэргээр хүндрэлтэй асуудалтай багагүй тулгардаг байсан. Тэгвэл одоо дээр дурьдсан 36 улсын иргэд дэлхийн хаанаас ч интернэт сүлжээнд холбогдон гуравхан үйлдлээр цахим визээ мэдүүлэх боломжтой болсон. Тодруулж хэлбэл, www.evisa.mn системд хандаж визийн мэдүүлгийг үнэн зөв, бүрэн гүйцэт бөглөх, төлбөрөө төлөх, виз мэдүүлсэн баримт бичиг хянагдах 3 гэсэн процесс л явагддаг. Хүсэлтийг хянаж үзээд зөвшөөрсөн тохиолдолд тухайн иргэний мэдээллийг агуулсан QR код хэлбэртэй цахим визийг тухайн иргэний и-мэйл хаягаар 48 цагийн дотор илгээж байгаа. Зарим тохиолдолд бид таван минут, 1 цагийн дараа гэх мэт харилцан адилгүй хугацаанд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж, виз олгодог. Уг олгосон цахим визээ хэвлэх, эсвэл утсан дээрээ хадгалж аваад л Монгол улсад зорчих боломжтой болж байгаа юм. Энэ нь иргэдийн цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэхээс гадна Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татахад таатай нөхцлийг бүрдүүлж байна. Цахим виз авсан иргэд ч үүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Цаашид Монгол Улсад цахим визээр зорчих улсын тоо болон визийн ангиллыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

- Та ярианыхаа эхэнд хил орчмын жуулчинд өдрийн виз олгох асуудлыг цухас дурьдлаа. Энэ нь ямар учиртай вэ?

-Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий өдрийн визийг хил дээр олгож болох бөгөөд тухайн виз нь зөвхөн хил орчмын жуулчинд хамаарна гэж заасан. Энэ дагуу аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд хил орчмын аялал жуулчлалд зориулсан хил орчмын аялал жуулчлалын К3 ангиллын 3 хүртэл хоногийн визийг хилийн боомтод шууд олгоно. Өөрөөр хэлбэл, Уг визийг Монгол Улсын хилийн тухай хуульд заасан хил орчмын нутаг дэвсгэр буюу хил залгаа улстай хиллэж байгаа сумын нутаг дэвсгэрт жуулчлах гадаадын иргэдэд олгож байна. Хил орчмын аялал жуулчлалын визээр зорчих гадаадын иргэд нь Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, орон нутгийн засаг захиргааны нэгж, аялал жуулчлалын компаниудын гаргасан маршрутын дагуу  хил орчмын бүс нутгаар аялах боломжтой гэсэн үг. Ингэснээрээ хил орчмын бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах том хөшүүрэг болж, аялагчдын тоо нэмэгдсэнээр эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь сайжирна гэж үзэж байгаа.

-Аялал жуулчлалын зорилгоор ирэх гадаадын иргэн хилийн боомт дээрээс шууд виз авах боломж байдаг уу? 

-Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/49,А/187-р хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар олон улсын хилийн боомт дээр визийн зөвшөөрөлгүйгээр "жуулчин" ангиллын виз олгож болох улсын жагсаалтыг баталсан. Энэхүү жагсаалтад багтсан 37 улсын иргэд олон улсын хилийн боомт дээр өөрийн бичиг баримттайгаа ирээд, шууд визээ мэдүүлэх боломж бас бий.

-Сүүлийн үед ОХУ-ын иргэд визгүйгээр орж ирээд, визээ сунгуулаад байгаа шүү дээ. Ер нь бусад орны иргэдэд ч дээрх иргэдийн адил визээ сунгуулах боломж байдаг юм уу?

-Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн БҮХ ОРНЫ иргэд Монгол Улсад байх хугацаагаа нэг удаа 30 хүртэл хоногоор боломжтой. Энэ зөвхөн ОХУ-ын иргэдийн тухайд яригдаж буй асуудал биш. Тухайлбал, Монгол улсад визгүй зорчих орнуудын жагсаалтад багтсан АНУ, Япон, Турк, Канад зэрэг аль ч улсын иргэн байсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын виз олгох журмын дагуу Монгол Улсад байх хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгах эрх зүйн зохицуулалт нь бий. Энэ дагуу бусад орны иргэд ч визээ сунгуулаад явж байгаа.       

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзав
    9 мин
  • Г.Дамдинням: Нэг сая тонн орчим газрын тосыг Петро Чайнагаас авах зорилттой ажиллаж байна
    1 цаг 3 мин
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
    1 цаг 17 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
    1 цаг 20 мин
  • Яруу найрагч Л.Баасансүрэнгийн “АГШНААС ӨНӨ МӨНХ” гурван мөрт шүлгийн номоос онцлох ТАВАН шүлэг
    1 цаг 57 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
    2 цаг 0 мин
  • А.Ганбаатар: Намрын чуулганаар Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна
    2 цаг 52 мин
  • Камала Харрис хиймэл оюуны хөгжлийг хариуцлагатайгаар удаашруулахыг уриаллаа
    3 цаг 31 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
    4 цаг 28 мин
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    4 цаг 49 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    5 цаг 19 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    5 цаг 29 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    5 цаг 37 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    5 цаг 44 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    5 цаг 51 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 56 мин
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
    6 цаг 6 мин
  • УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ
    6 цаг 11 мин
  • ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
    6 цаг 17 мин
  • Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
    7 цаг 20 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК