Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх: Эзэн Чингис хааны суу алдар, сүр хүч Монголчууд биднийг өнө мөнхөд ивээх болтугай

2022-10-11
0
ЖИРГЭХ

"Чингис хаан" их хаадын музей нээлтээ хийлээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус музейн нээлтийн үйл ажиллагааг нээж үг хэллээ.


Тэрбээр "Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард иргэд ээ. Даян дэлхий даяар тархан суугаа элэг нэгт Монгол ахан дүүсээ. Эрхэм хүндэт зочид, эрхэм хүндэт нөхдөө. Манай төрийн тэргүүн байсан үе үеийн Ерөнхийлөгч нараа. Их эзэн Чингис хааныхаа алдарт одонгоор шагнагдсан эрхэм хүндэт иргэд ээ. Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд төрийн Түшээд ээ.

Ерөөл билэг, өлзий учрал тэгш дүүрэн бүрдсэн энэ сайхан өдөр Эзэн хаан Чингис хаан болон түүний залдгамжлагчдийн түүхэн гавьяа, суу алдрыг мөнхжүүлэх зорилгоор даяар Монголын ариун гал голомт, Улсын нийслэл Улаанбаатар хотноо Чингис хаан хаад язгууртны музейг нээж, далай их өвөг дээдэстээ, Их хааддаа гүн хүндэтгэл илэрхийлэхээр энд хуран цуглараад байна.

Энэ жил Монголчууд бидний хувьд төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор Монгол туургатныг нэгтгэн өнө эртнээс улбаатай Монгол төрийн гал голомтыг бадрааж, мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулан Монгол Үндэстний суу алдрыг дэлхий дахинд тунхаглан мандуулсан эзэн богд Чингис хааны мэндэлсэн түүхт 860 жилийн тэгш сайхан ой тохиож байна. Их Эзэн Чингис хаан Монголын түүхэнд төдийгүй дэлхий ертөнцийн түүхэнд хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс суурийг цогцлооход онцгой гавьяа байгуулсан агуу их хаан юм.

Эзэн хаан түүний залгамжлагчид Евроазийн өргөн уудам нутагт Ази европын олон үндэстэн хоорондын дайн тулаан, зөрчил тэмцэлдээнийг зогсоож, дэлхий ертөнцөд Монголын их амар амгалан, эв эеийг тогтоож, оюун санаа шашин шүтлэг худалдаа арилжаа, шинжлэх ухаан хийгээд тухайн үеийн хүний нийгэм хөгжин дэвжих таатай орчинг бүрдүүлж байсан түүхтэй билээ. Дэлхийн улс түмэн үнэт зүйлсээ харилцан хүлээн зөвшөөрч, олон соёл иргэншил, шашин шүтлэг зэрэгцэн орших учиртайг анх мэдрүүлж, хүн төрөлхтний хөгжилд онцгой гавьяа байгуулсан Их Эзэн Чингис хааны түүхэн үйл хэргийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрч, 2005 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Их монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэх тогтоол гаргаж байсныг та бид санаж байгаа.

Чингис хаан бол Дэлхийн олон үндэстэн ард түмний энх тайвны төлөө тэмцэж, тив дэлхийд амар амгаланг цогцлоож, хүн төрөлхтний өмнө агуу үйл хэргийг бүтээсэн их хүмүүн хэмээн олон улсын эрдэмтэн судлаачид онцлон тэмдэглэж, ярьж бичдэгийг бид мэднэ. Их Эзэн Чингис хаан болон түүнийг залгамжилсан их хаадынхаа үйл хэргийг Монголчууд бид судлан шинжилж, дэлхий ертөнцөд суртчилан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь Монгол хүн бүрийн үеийн үед эрхэмлэн дээдэлж явах учиртай ариун үүрэг мөн юм. 

Ийм учраас Монгол төрийн тэргүүн зарлиг буулгаж, Монгол хүн бүр эзэн хаан Чингис хааны эш хөргийг эрхэмлэн дээдэлж Монгол төр, айл өрх, албан байгууллага бүр эрхэмлэж залж, Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билэг сургуулийг даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл өв соёлыг үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээж, эв эеэ бататган сахиж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсан билээ.

Өнөөдөр та бидний өмнө сүндэрлэн байгаа Чингис хаан хаад язгууртны музей бол манай ард түмэн,бидний үр хүүхэд эх орон, ард түмэн, үүх түүх үнэт зүйлээрээ бахархаж, дэлхий дахинаа эх орноо таниулах аугаа түүхэд Монгол үндэстний оюун санаа итгэл үнэмшлийн хувьд нэгтгэн зангидахад асар их үнэтэй хувь нэмэр оруулах болно. Цаашид бидний ирээдүй болсон хойч үеийнхэн маань Их хаадынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн судалж, сурталчлан таниулж, их хаадын музейг өргөжүүлэн баяжуулж, дэлхий нийтийн анхаарлыг татсан түүхийн музей, олон улсын судалгааны төв болгон хөгжүүлэх ёстой юм. 

2019 оны Засгийн газрын 280 дугаар тогтоолоор Чингис хаан музейг байгуулах шийдвэр гарсан цаг мөчөөс өнөөг хүртэл хүндрэл бэрхшээл олонтой тохиолдсон ч тус музейг богино хугацаанд чанарын өндөр түвшинд бүтээж чадлаа. Монголчууд бид оюун ухаан, мэдлэг чадвар хүч хөдөлмөрөө нэгтгэн эрч хүчтэй хамтарч чадах аваас ямар ч зүйлийг хийж бүтээж чаддаг ард түмэн болохоо энэ түүхэн бүтээн байгуулалтаар батлан харууллаа. Энэхүү түүхэн музейг бүтээн байгуулах их үйлсэд оройлон зүтгэж, сэтгэл зүрхээ манлайлан оролцсон эрдэмтэн судлаачид, дархчууд, инженер техникийн ажилчид, Соёлын яам, музейн удирдлага болон гар бие оролцсон бүх хүмүүст Монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлж, халуун баяр хүргэе.

“Чингис хаан” хаад язгууртны музей Чингис хаан судлалын гол төв болж, Их хаадын суу алдрыг дэлхий дахинаа үеийн үед түгээн дэлгэрүүлж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж байна. Ийнхүү дэлхийн мянганы суут хүмүүн Эзэн богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмний олон зуун жилийн хүсэл мөрөөдлийн биелэл болсон эзэн богд Чингис хааны хүндэтгэлийн өргөө, Чингис хаан хаад язгууртны музейн өндөр үүдийг өргөн, алтан босгыг мялаан албан ёсоор ёслол төгөлдөр нээж байна. Мөнх тэнгэрийн хүчин дор Эзэн Чингис хааны суу алдар, сүр хүч Монголчууд биднийг өнө мөнхөд ивээж байх болтугай” гэв.

Д.Батчулуун

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    2 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    58 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    1 цаг 4 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    1 цаг 5 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    1 цаг 29 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    1 цаг 52 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    2 цаг 45 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    3 цаг 1 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 6 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    3 цаг 29 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    3 цаг 41 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    3 цаг 42 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    4 цаг 3 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    4 цаг 13 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    5 цаг 27 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    5 цаг 28 мин
  • Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
    5 цаг 44 мин
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
    5 цаг 51 мин
  • Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    6 цаг 12 мин
  • ӨНӨӨДӨР: Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэнэ
    6 цаг 16 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК