Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Төрийн албанаас өндөр насны тэтгэвэрт гарсан ч үргэлжлүүлэн албаа хашиж байгаа 5.1 мянган хүн байна"

2022-10-11
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.


Төсөл санаачлагчийн илтгэлийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан нийт 101 хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын  зургаан төсөл өргөн мэдүүлснийг онцлон дурдлаа.

Нэгдүгээрт, уул уурхайн төсөл, хөтөлбөрөөс орон нутгийн иргэдийн хүртэх эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх, хандив тусламжийг холбогдох орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх, энэхүү хандив, тусламжийн гэрээ ил тод байх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилго бүхий Төсвийн тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

Хоёрдугаарт, төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох төрийн албанаас өндөр насны тэтгэвэрт гарсан боловч төрийн албан хаагч гэдэг статустайгаар албан тушаалын үндсэн цалин болон хуульд заасан бүх нэмэгдэл, хөлсийг тэтгэврийн хамт авч байгааг зогсоож, төрийн албанд тавигдах нийтлэг шаардлагад төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрч, төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байх гэснийг хангасан байх  шалгуурыг нэмж тусгахаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

Гуравдугаарт, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100000 төгрөгөөр тооцож, нийт хүүхдийн 91 хувьд үргэлжлүүлэн олгохтой холбогдуулан Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

Дөрөвдүгээрт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үнэт цаасны зах зээл, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх, бизнесийн орчныг дэмжих, зарим татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, шаталсан татварын тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд;

Тавдугаарт, мэргэжлийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллагууд болон улсын байцаагчдын чиг үүргийн давхардлыг арилгах, салбарын бодлого төлөвлөх, гаргах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилго бүхий Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай анхдагч хуулийн төсөл болон түүнтэй холбогдуулан нийт 82 хуулийн төслийг боловсруулсан.

Түүнчлэн Засгийн газрын үнэт цаас, баталгаа гаргах эрх олгох, хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой болон Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдыг хоолны үйлчилгээнд хамруулах тухай заалтад холбогдох өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслүүдийг тус тус боловсруулсан гэдгийг сайд мэдээлэлдээ дурдлаа.   

Энэ үеэр хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Монгол Улсын 2023 оны төсвийн орлого, зарлага, төсвийн тооцоололд нөлөөлөх хамт өргөн мэдүүлсэн 18 хуулийн төсөл болон гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хуулийн төсөл болон холбогдох 82 хуулийн төслийг тус бүр багцлах, улмаар УИХ-ын тогтоолын зургаан төслийг нэг багц болгон хэлэлцэх, ингэхдээ санал хураалтыг нэг бүрчлэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан төрийн тусгай албанд ажиллаж байгаа хүмүүс 45, 50 насандаа тэтгэвэрт гаргадаг асуудалд холбогдох судалгаа, тооцоо хийсэн, эсэх уг асуудалд уян хатан хандах боломж бий эсэхийг лавлав.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариултдаа, Төрийн албаны тухай хуульд  тэтгэврийн насанд хүрээд чөлөөндөө гарсан тохиолдолд үргэлжлүүлж ажиллах боломжгүй. Харин тухайн хүн өөрөө хүсвэл тэтгэврээ тогтоолгохгүйгээр үргэлжлүүлэн ажиллах асуудал нь нээлттэйг тодотгов. Өнөөдрийн байдлаар төрийн албанаас өндөр насны тэтгэвэрт гарсан атлаа үргэлжлүүлэн албаа хашиж байгаа нийт 5.1 мянган хүн байна. Үүнд 72.9 тэрбум төгрөгийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна. Иймд тэтгэврээ тогтоолгосон нөхцөлд төрийн албанаас чөлөөлөгдөхөөр холбогдох хуульд нь тусгаж өгсөн гэж байлаа.

Ингээд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг төсөл нэг бүрээр санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг тус тус дэмжсэн.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын  Их Хурлын гишүүн Г.Амартүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (122.201.22.27)
    нас нь болсон бол тэтгэвэртээ гараад залуучуудад боломж олгож ач зээгээ харж үр хүүхдээ ажил хийхэд нь туслоо хөгшцүүлээ
    2022 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.161.13)
    Ер нь бол насан болсон тэтгэвэртээ гараад дараагийн хүндээ төрийн ажлыг шилжүүлж өгч бх нь зөвв
    2022 оны 10 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    2 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    58 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    1 цаг 4 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    1 цаг 5 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    1 цаг 29 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    1 цаг 51 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    2 цаг 45 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    3 цаг 1 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 5 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    3 цаг 29 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    3 цаг 41 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    3 цаг 41 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    4 цаг 3 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    4 цаг 12 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    5 цаг 27 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    5 цаг 28 мин
  • Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
    5 цаг 44 мин
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
    5 цаг 51 мин
  • Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    6 цаг 12 мин
  • ӨНӨӨДӨР: Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэнэ
    6 цаг 16 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК