Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Нямсүрэн: Ажлынхаа онцлогийг ойлгоод, сайн, мууг нь ялгаад ирэхээр өөрийн эрхгүй дурлаж эхэлдэг

2022-10-16
0
ЖИРГЭХ

Өнгөрөгч 2021 оны Онцгой гавьяа байгуулсан таван алба хаагчийн нэг, албандаа 17 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа ахлах ахлагч Н.Нямсүрэнг “Аврагчийн хөрөг” булан энэ удаад онцоллоо. Тэрбээр Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн усчин аврагчаар ажилладаг. Ажлын гараагаа 2005 оноос эхэлж, өнөөг хүртэлхээрийн  түймрийн 136, үер, усны 119, ахуйн ослын 51, эрэн хайх, аврах ажиллагааны 102 буюу нийт 408 удаагийн гамшиг осол, гал түймэр, аюулт үзэгдлийн дуудлагаар 15-30 хоног үүрэг гүйцэтгэсэн байна. Дээрх аюулт үзэгдэл, ослоос 390 хүний амь насыг аварч, 2.040 мянган га бэлчээр нутаг, 11.2 сая төгрөгийн эд хөрөнгө, 357.0 мянган гаруй толгой малыг гал түймрийн аюулаас авран хамгаалжээ.


-Ажилдаа илүүтэйгээр дурлах, амжилттай үүрэг гүйцэтгэх гол хөшүүрэг юу бол…?

Хувь хүнийг хариуцлагатай, хэлсэндээ эзэн байхыг алба маань өөрөө сургадаг. Нөгөөтэйгүүр хамт олны уур амьсгал, нэг нэгнээ дэмждэг, хүндэлдэг харилцаа хамгийн том хөшүүрэг гэж боддог. Хамтын хөдөлмөр, сэтгэлийн илрэлээр ажлын үр дүн үнэлэгддэг болохоор хүн бүр л оноогдсон үүргээ маш сайн биелүүлэх хэрэгтэй. Үүний төлөө л хичээж, суралцаж, ажиллаж байна.

– Хичээл зүтгэл хүнийг хүмүүжилдэг юм шиг санагддаг. Шантрах үедээ өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?

– Ажлынхаа онцлогийг ойлгоод, сайн, мууг нь ялгаад ирэхээр өөрийн эрхгүй дурлаж эхэлдэг. Дурласан хүн хэцүү ч байсан илүү их хичээх хэрэгтэйгэдгийг ойлгодог юм байна лээ. Онцгой байдлын алба бол ард, иргэдийнхээ итгэлийг хүлээсэн нэр хүндтэй алба. Энэ албанд ажиллаж байгаа хүн хэзээ ч муу явдаггүй гэж боддог.

– Тэгвэл аврагч болох замналыг хэрхэн бүтээж байв?

Миний багын мөрөөдөл. Хүүхэд байхад дүрэмт хувцастай ах нар гоё харагддаг байлаа. Арван жилийн сургуулиа төгсөөд аврагч шалгаруулж авч байна гэсэн зарын дагуу шалгалт өгөөд усчин аврагчаар 2005 онд анх томилогдож байсан. Түүнээс хойш тасралтгүй энэ албан тушаалдаа үүрэг гүйцэтгэж байна. Алба хаагчдын ур чадвар, багаж, техникийн хүчин чадал жилээс жилд шинэчлэгдэж, орчин үетэйгээ хөл нийлүүлэн хөгжиж байгаад бахархал дүүрэн байдаг.

 – Өнгөрөгч 2021 он таны хувьд сорилтын болоод амжилтын жил байсан гэж дүгнэж болно. Үүрэг гүйцэтгэсэн томоохон дуудлагаас тань яриагаа үргэлжлүүлье?

– Анх аврагч болоод худгийн мөсөн дунд цогцос байна гэсэн дуудлагаар ажиллаж байлаа. Цогцсоо гэмтээхгүйн тулд мөсийг тойруулж дөрвөн цаг буталж байгаад гаргасан. Түүнээс хойш хээрийн түймэр, усны осол, мал, амьтны гоц халдварт өвчин гээд бүх л төрлийн дуудлагад ажиллаж байна. Тухайлбал, 2012, 2015, 2019, 2020 онд Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун сум, Хэнтий аймгийн Биндэр сумдад гарсан ой, хээрийн түймэрт 95 хоног, 2016 онд Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт орших Буйр нуурын усны осолд 21 хоног, 2005, 2012 онд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтод хорио цээрийн дэглэм тогтоох, ариутгал, халдваргүйжилт, устгал хийх ажилд 120 хоног үүрэг гүйцэтгэсэн. Өнгөрсөн онд Халхгол сумын Буйр нуурт долоо хоногийн зайтай мөс цөмөрч живсэн хоёр тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагаа хамгийн том нь. Энэ үеэр 9,5-10 метрийн гүнд гурван удаагийн шумбалтаар 1 цаг 30  минутын хугацаанд ажиллаж, автомашинуудыг олж илрүүлэн, татлага холболтуудыг хийсэн. Татан гаргах ажиллагааны дараа аймгийн Засаг дарга хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн. Мөн Онцгой байдлын байгууллагынхаа “Онцгой гавьяа байгуулсан алба хаагч”-аар тодорсондоо баяртай байдаг. Хамт олны хүч, итгэл, сэтгэлийн л ач тус шүү дээ. Хамтран зүтгэгч нартаа баярлалаа гэж хэлмээр байна.

– Онцгой алба хаагч байх хамгийн том шалгуурыг юу гэж боддог вэ?

 – Бие бялдар болоод сэтгэл зүйн тэсвэр хатуужил. Тийм учраас дуудлагаас дуудлагад тасралтгүй суралцаж, залуусаа  сургаж, харилцан туршлагажиж байна. Сэтгэлзүйгээ удирдаж сурах, бие бялдраа бэлтгэх, алдаа, сургамжаа давтахгүй байх нь чухал гэж хичээдэг.

– Та айлын хэд дэх хүүхэд вэ?

-Долоон хүүхэдтэй айлын зургаадах нь. Аав маань насаараа жолооч хийсэн. Ээж минь цэцэрлэгийн багшаар ажиллаж байгаад хоёулаа гавьяаныхаа амралтад суусан. Бусадтай  их нөхөрсөг харилцдаг, нийтэч хүүхэд байлаа. Ажлынхаа зав чөлөөгөөр хөл бөмбөг, фитнесс, ширээний теннисээр хичээллэдэг. Аймгийн аварга шалгаруулах  тэмцээнүүдэд оролцоно. Хөл бөмбөгийн тэмцээнээс алт, ширээний теннисний сонирхогчдын тэмцээнээс мөн алтан медаль хүртсэн амжилттай.

– Яг энэ мөчид баярласнаа илэрхийлээч гэвэл хэнд хэлэх вэ?

Өндөр хариуцлагатай ажлыг санаа зоволгүй хийхэд ар гэрийг минь авч яваа хүн бол миний хань. Тийм болохоор эхнэр, хүүхдүүддээ баярлалаа гэж хэлмээр байна. Манайх ам бүл тавуулаа. “Цэцэгсээр” хүрээлүүлэн амьдардаг би азтай хүн. Ханийг маань С.Солонго гэдэг. Эмч мэргэжилтэй. Багийн эрүүл мэндийн төвд ажилладаг. Том охин Ерөнхий боловсролын сургуулийн VIII анги, дунд охин IV ангид суралцдаг. Бага охин гурван настай цэцэрлэгт явдаг. Охидуудынхаа ирээдүйн төлөө өөрийн хийж чадах бүхнээ хийж өгөхийг зорьж байна.

 – Таны ажил, амьдралдаа  баримталдаг гол зарчим..?

 Хүн ер нь шударга байх ёстой гэж боддог. Тийм байхыг ч эрхэмлэдэг. Хэн нэгэнд хэлсэн худлаа үг, биелүүлээгүй амлалтаас болж ажил нурж, хүний итгэл эвдэж болохгүй шүү дээ. Үнэнээ хэлчихвэл өөрт болоод бусдад ч амар санагддаг. Эзэн хичээвэл, заяа хичээдэг гэж ойлгодог шүү.

– Баярлалаа танд. Авран хамгаалах ариун үйлсэд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе?

– Онцгой мэдээ сониныхоо хамт олонд бас талархаж байна. Хамтран зүтгэдэг мөрдэс нэгт Онцгой албаар овоглосон хүн бүрт ажлын амжилт, гэгээлэг бүхний дээдийг хүсье. Хүсэл бүхэн нь биелж, хүрэх ирээдүй нь дардан байхыг ерөөе.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
    9 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
    12 мин
  • Яруу найрагч Л.Баасансүрэнгийн “АГШНААС ӨНӨ МӨНХ” гурван мөрт шүлгийн номоос онцлох ТАВАН шүлэг
    49 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
    53 мин
  • А.Ганбаатар: Намрын чуулганаар Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна
    1 цаг 45 мин
  • Камала Харрис хиймэл оюуны хөгжлийг хариуцлагатайгаар удаашруулахыг уриаллаа
    2 цаг 23 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
    3 цаг 20 мин
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    3 цаг 41 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    4 цаг 11 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    4 цаг 21 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    4 цаг 29 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    4 цаг 36 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    4 цаг 43 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 48 мин
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
    4 цаг 58 мин
  • УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ
    5 цаг 4 мин
  • ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
    5 цаг 9 мин
  • Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
    6 цаг 12 мин
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
    6 цаг 12 мин
  • Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
    20 цаг 22 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК