Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сүхбаатар аймаг “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнд нэгдлээ

2022-11-03
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг Сүхбаатар аймагт албан ёсоор эхлүүлж, "Хүнсний хувьсгал" зөвлөгөөнийг зохион байгууллаа. 

Тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, сайдын зөвлөх Б.Батбаатар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг оролцов. 

Улс орон даяар "Хүнсний хувьсгал"-ыг эрчимтэй өрнүүлж, дэвшүүлсэн зорилго зорилтоо ажил хэрэг болгохын төлөө салбар яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ,  жижиг, дунд үйлдвэрийн бодлого, хэрэгжилт, мал эмнэлгийн салбарын тогтолцоо, цаашдын чиглэлийн талаар танилцууллаа. Сүхбаатар аймгийн удирдлагууд, иргэд, малчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд нээлтийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож, "Хүнсний хувьсгал"-д нэгдэж хичээл зүтгэлээ гарган, хамтран ажиллахаа илэрхийллээ. 

Х.Болорчулуун: Тогтоол шийдвэр батлах, батлалцах нэг хэрэг. Харин ажил хэрэг болгоход түүчээлэх өндөр үүрэг хариуцлага бидний өмнө байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун "Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн нь салбар яамны баримталж байгаа ажлын зорилго төлөвлөгөөнд тусгалаа олж, бүтээлчээр хэрэгжүүлэхийн төлөө шуурхайлан ажиллаж байна. Миний бие УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн энэхүү санаачилгыг дэмжиж, УИХ-аас “Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ын тухай 36 дугаар тогтоол гаргах ажлын хэсгийг ахлан ажилласан юм. Энэхүү тогтоолоо зөвхөн цаасан дээр үлдээхгүй ажил хэрэгч, бүтээлч, бүрэн хэрэгжих нөхцөлийг хангах зорилгоор 4 жилийн хугацаанд 1.7 их наядын санхүүжилт, хөнгөлөлттэй зээлийг хөдөө аж ахуйн болон хүнс үйлдвэрлэгч нартаа олгохоор шийдвэрлэж байлаа. 

2023 онд гэхэд зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 138 тэрбум төгрөг улсын төсөвт тусгагдсан. Тогтоол шийдвэр батлах, батлалцах нэг хэрэг. Харин ажил хэрэг болгоход түүчээлэх өндөр үүрэг хариуцлага миний, бидний өмнө байна. Цаг хором бүрийг ашиглан зөвхөн хэлэх биш хэрэгжүүлэн ажиллах болно." гэсэн юм. 

"Баян тал" үйлдвэр Иран улс руу халал аргаар боловсруулсан мах экспортолж байна

Сүхбаатар аймагт мах боловсруулах чиглэлээр 7 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа "Баян тал" үйлдвэрийн үйл ажиллагаатай ажлын хэсэг танилцлаа. Тус үйлдвэр малын махыг ангилан ялгаж, савлан нийслэлийн хэрэглэгчдэд борлуулахаас гадна Иран улс руу хурганы махыг халал аргаар боловсруулан нийлүүлж байна. Нэг  өдөрт 500 бог, 100 бод боловсруулах хүчин чадалтай тус үйлдвэр улирлаас хамааран 40-70 хүнийг ажлын байраар хангаж байна.

Цаашид нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэн саадгүй экспортлох үүд хаалгыг нээж өгөхөд төрөөс дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Салбар яамнаас малыг амьдаар нь экспортлохоос илүү дотооддоо нэмүү өртөг шингээн боловсруулсан, олон улсын стандартад нийцсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гаднын зах зээлд нийлүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.  

Баялаг нарийн боовны цех хөнгөлөлттэй зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлжээ 

"Баялаг" нарийн боовны цех 2001 онд 2 хүний орон тоотойгоор 4 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж ажил үйлчилгээгээ эхэлж байсан бол одоо бүтээгдэхүүнийхээ амт чанарыг сайжруулж, жил бүр 6-8 нэр төрлийн бүтээгдэхүүн нэмэн үйл ажиллагаагаа өргөтгөж байна. Тус цех 2013 онд ЖДҮХСангаас 100.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авснаар ажлын байраа өргөтгөх, ажлын байр нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэх боломж бүрджээ. 

Энэ жил Сүхбаатар аймаг 1300 тонн төмс, хүнсний ногоо хураан авчээ

Сүхбаатар аймаг өнөөдрийн байдлаар 800 тонн төмс, 500 тонн хүнсний ногоо хураан авсан нь хүн амын хэрэгцээт төмсний 34.3 хувь, хүнсний ногооны  8.6 хувийг хангаж байна. Өмнөх онтой  харьцуулахад  төмс 6.7 хувь,  хүнсний ногооны хангамж 1.6 хувиар өсжээ. Хүн амын хүнсний хэрэгцээнд 5284.1 тонн мах,  614 тонн гурилан бүтээгдэхүүн, 905.7 тонн түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн. Ингэснээр махны хэрэгцээг 100 хувь, гурилан бүтээгдэхүүний 18 хувь, түүхий сүүний хэрэглээний 30 хувийг хангаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Камала Харрис хиймэл оюуны хөгжлийг хариуцлагатайгаар удаашруулахыг уриаллаа
    1 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
    58 мин
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    1 цаг 19 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    1 цаг 49 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    1 цаг 59 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    2 цаг 7 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    2 цаг 14 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    2 цаг 21 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 27 мин
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
    2 цаг 36 мин
  • УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ
    2 цаг 42 мин
  • ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
    2 цаг 47 мин
  • Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
    3 цаг 50 мин
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
    3 цаг 50 мин
  • Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
    18 цаг 1 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
    18 цаг 50 мин
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
    19 цаг 44 мин
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
    20 цаг 29 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллад үүрэг, даалгавар өглөө
    20 цаг 51 мин
  • “ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
    21 цаг 31 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК