Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Баярсайхан: Хоккей бол элит спорт

2022-11-03
0
ЖИРГЭХ

Монгол Улс  уг нь цас мөсний орон. Гэсэн ч өвлийн спортын тамирчид болон сонирхогчид бэлтгэл сургуулилтаа хийх зориулалтын газар байхгүй шахам. Харин өнгөрсөн жил Мөсөн өргөө болон Чингэлтэй дүүргийн мөсөн ордон ашиглалтад орсон. Ийнхүү хоёр мөсөн гулгуурын талбайтай болсноор өвлийн спортыг сонирхох хүмүүс их болжээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Чингэлтэй дүүргийн спортын хорооны Мөсөн ордон нээлтээ хийж, хэд хэдэн клуб хичээллээд эхэлсэн байна. Үйл ажиллагаа явуулж эхэлснээр олон нийт гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрөөх, өвлийн спорт сонирхогчид ирж хичээллэх, тамирчид бэлтгэл сургуулилтаа хийх боломж нээгдэж байгаа юм. Ийнхүү уншигч та бүхэнд Чингэлтэй дүүргийн спорт хорооны Мөсөн ордноос бэлтгэсэн сурвалжилгыг хүргэж байна.


ОУХМ,  Ж.Баярсайхантай ярилцлаа. Тэрбээр Хоккейн спортоор хичээллээд 25 жил болж буй. Одоогоор үндэсний шигшээ багтаа тоглохын зэрэгцээ Чингэлтэй дүүргийн спорт хорооны Хоккейн клубын багшаар ажиллаж буй юм.

-Мөсөн ордон нээлтээ хийгээд долоо хоног өнгөрчээ. Клубуудын үйл ажиллагаа жигдэрсэн үү? 

-Нээлт хийснээс хойш долоо, найман клуб гэрээ хийх санал тавьсан. Одоогоор хүүхдийн хоккейн гурван клуб бэлтгэл сургуулилтаа тогтмол хийгээд эхэлсэн. Мөн насанд хүрэгчдийн багууд бэлтгэлээ хийж байна. Хоккейн клубуудын цомын тэмцээн болоод удаагүй байна. Гэсэн ч өсвөр үе, залуучууд, идэрчүүд зэрэг насны ангиллаар бэлтгэл сургуулилтаа хийгээд эхэлсэн.

-Хоккейн спортоор хүүхдүүд хэдэн наснаас эхэлж хичээллэж байна вэ? 

-Одоогоор хамгийн баг хүүхдүүд нь таван настай. Хэдэн наснаас ч эхэлж хичээллэх боломжтой. Гэхдээ бага наснаас эхлээд хичээллэвэл үр дүн сайн гардаг. Манай клубт хоёр багш багшилж байна. Нийт таван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

-Энэхүү мөсөн ордны мөсийг өнгөрсөн жил ОХУ-ын мэргэжилтнүүд ирж тавьсан юм билээ. Энэ жил өөрсдөө тавьсан уу? 

-Тийм ээ. ОХУ-ын мэргэжилтнүүд буюу тендерт ялсан ОХУ-ын компани ирж мөсийг тавиад, байгууламжийг бий болгосон. Одоогийн байдлаар Монголчууд дагалдангаар яваад, суралцаад өөрсдөө тавьдаг болсон. Тавьж буй хиймэл мөсийг хүмүүс натурал мөснөөс их өөр гэж ойлгодог. Тийм ч их ялгаатай биш. Мөсний чанар натурал мөснөөс илүү гулгамтгай чанартай, чанарын өндөр түвшинд нягтшил ихтэй байдаг. Мөн температур арай бага, заал танхимд бий учир дулаахан байдаг.

-Чингилтэй дүүргийн гэдэг утгаараа зөвхөн Чингэлтэйчүүд ирэх боломжтой гэх ойлголт байж магадгүй юм. Ер нь дүүрэг хамаарах уу? 

-Дүүрэг хамаарахгүй. Өвлийн спорт хөгжүүлэхийн төлөө байгуулагдсан тул бүх хүнд нээлттэй. Мөн энэхүү цогцолбор ард түмний хөрөнгөөр боссон шүү дээ. 

-Цаашид олон нийтийг хамарсан ямар үйл ажиллагаанууд явуулах вэ?

-Аль болох өвлийн спортын төрлөөр үйл ажиллагаа явуулна. Мөн нийтийн гулгалтыг байнга явуулна. Учир гэвэл энэ ордон маань өртөг өндөртэй байдаг. Тухайлбал, тогны зардал зэрэг зардлууд нь 30 орчим сая төгрөг гардаг. Тиймээс нийтийн гулгалтыг байнга зохион байгуулна. Ер нь Хоккей бол их элит спорт юм. 


-Чингэлтэй дүүргийн спорт хорооны техникч Ж.Хуяг: Манай улсад мөсөн ордны техникч мэргэжилтэй хоёрхон хүн бий-

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Чингилтэй дүүргийн спорт хорооны Мөсөн гулгуурын талбайн техникчээр ажиллаж байна. Монголд төрийн төсвөөр баригдсан хамгийн анхны бүтээл бол энэхүү мөсөн гулгуурын талбай юм. Мөсөн гулгуурын талбайн цэвэрлэгээ, арчилгаа зэрэг бүх үйл ажиллагааг энэхүү машинаар хийж байна. Миний хувьд Солонгос улсад мөсөн гулгуурын талбай дээр энэ чиглэлээрээ ажиллаж байсан. Тийм учраас энэхүү байгууллагт  мэргэжлээрээ ажиллахаар болсон.

-Энэхүү талбайг хэдэн минутад цэвэрлэдэг вэ? Мөн машиныхаа тухай мэдээлэл өгөөч?

-Талбайг 15 минутын дотор буюу нэг удаагийн үйлдлээрээ цасаа хусна, цэвэрлэнэ, өнгөлөх зэрэг үйлдлийг хийдэг. Монголд ийм машин гурав бий. Нөгөө хоёр нь  Мөсөн өргөөд бий. Мөсөн өргөөд байгаа хоёр машины хувьд манай машиныг бодвол хүчин чадал өндөртэй, сүүлийн үеийн машинууд бий.

-Өдөрт хэчнээн удаа цэвэрлэдэг вэ?

-Тухайн өдрийн үйл ажиллагаанаас шалтгаалдаг. Хоккейн бэлтгэл дууссаны дараа цэвэрлэдэг. Тухайлбал, нэгээс хоёр цаг тутамд байнгын цэвэрлэгээтэй байдаг. Арван удаагийн бэлтгэл орвол арван удаа цэвэрлэхэд ч бэлэн байдаг.

-Мөсөн гулгуурын техникч мэргэжил эзэмшсэн мэргэжилтэн цөөхөн бий гэж дуулсан. Одоогоор Монгол Улсад хэдэн мэргэжилтэн байна вэ? 

-Тийм ээ. Одоогоор Монгол Улсад  хоёр бий. Нэг нь Мөсөн өргөөд ажиллаж байна.

-Таныг Мөсөн өргөөний техникчид зааж сургасан гэж сонслоо. Ер нь танд энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, зааж сургаач хэмээн хүсэлт ирж байв уу?

- Тийм ээ. Би энэ чиглэлээр Солонгос улсад ажиллаж байсан туршлагаасаа хуваалцдаг. Өнгөрсөн жил Мөсөн өргөөд ажиллах санал ирсэн. Гэсэн ч би энд ажиллахыг сонгосон. 

-Нээлтээ хийснээс хойш хүмүүс их ирж байна уу? Тамирчид нь бэлтгэлээ хийгээд эхэлсэн үү?

-Мөсөн гулгуурын талбай жилийн дөрвөн улиралд мөстэй байна гэдэг ойлголт Монголчуудын хувьд мөрөөдөл байсан. Тэр маань биелсэн. Энэхүү Чингэлтэй дүүргийн мөсөн гулгуурын талбай нээлтээ хийгээд удаагүй. Гэсэн ч Улаанбаатарчууд маань ирсээр байна. Мөн хоккей, тэшүүрийн багийн тамирчид бэлтгэлээ хийгээд эхэлсэн байна.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Камала Харрис хиймэл оюуны хөгжлийг хариуцлагатайгаар удаашруулахыг уриаллаа
    1 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
    58 мин
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    1 цаг 19 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    1 цаг 49 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    1 цаг 59 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    2 цаг 7 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    2 цаг 14 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    2 цаг 21 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 27 мин
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
    2 цаг 36 мин
  • УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ
    2 цаг 42 мин
  • ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
    2 цаг 47 мин
  • Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
    3 цаг 50 мин
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
    3 цаг 50 мин
  • Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
    18 цаг 1 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
    18 цаг 50 мин
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
    19 цаг 44 мин
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
    20 цаг 29 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллад үүрэг, даалгавар өглөө
    20 цаг 51 мин
  • “ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
    21 цаг 31 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК