Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дорнод аймаг "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

2022-11-04
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг Монгол орны зүүн хязгаар Дорнод аймагт албан ёсоор эхлүүлж, "Хүнсний хувьсгал" зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, сайдын зөвлөх Б.Батбаатар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн нар оролцсон байна.

Мөн Дорнод аймгийн удирдлагууд, иргэд, малчид, үйлдвэрлэл эрхлэгчид, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд идэвх, санаачилгатай оролцож, өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлсэн юм. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай илтгэл танилцуулав. Дотоодын үйлдвэрлэлээр хүнсний хэрэгцээгээ бүрэн хангах зорилтын хүрээнд

  • Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал, хангамжтай уядуулж үе шаттай нэмэгдүүлэх, 
  • Малыг эрүүлжүүлж, олон улсын чанар стандартад нийцсэн мах экспортлох "Мал эмнэлгийн хорио цээрийн дэглэм бүхий эрүүл бүс" байгуулах, 
  • Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх гэсэн үндсэн зорилтууд дэвшүүлэн ажил хэрэг болгохоор салбар яамнаас шуурхайлан ажиллаж байна.

зураг

 

"Дорнодчууд та бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал" хөдөлгөөнийг дэмжин дэлгэрүүлж, бусдыг хошуучлан манлайлж, энэ их үйлсэд өндрөөс өндөр амжилт гаргах өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай" хэмээн сайд Х.Болорчулуун уриалсан юм. 

Дорнод аймаг мах, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангадаг 

Дорнод аймгийн дотоодын үйлдвэрлэлийн хангамжийг харвал 

  • Мах, гурилын хэрэгцээг 100 хувь
  • Сүүний хэрэгцээг 73.5 хувь, 
  • Төмсний хэрэгцээг 66.8 хувь, 
  • Цагаан идээний хэрэгцээг 49.3 хувь 
  • Гурилан бүтээгдэхүүний хэрэгцээг 28.8 хувь,  
  • Хүнсний ногооны хэрэгцээг 26.7 хувь, 
  • Өндөгний хэрэгцээг 21.5 хувь, 
  • Жимс, жимсгэнийн хэрэгцээг 0.1 хувь хангаж байна. 

зураг

М.Бадамсүрэн: "Хүнсний хувьсгал" хөдөлгөөн иргэдэд итгэл найдвар өгч байна

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: "Төрийн тэргүүн, УИХ, Засгийн газраас "Хүнсний хувьсгал" хөдөлгөөнийг өрнүүлж байгаа нь иргэдэд маш их итгэл найдвар өгч байна. Учир нь сүүлийн жилүүдэд газар тариалан, хувийн аж ахуй эрхлэх, хүнсний ногоо тариалах иргэдийн хүсэл сонирхол эрс нэмэгдэж байна. Энэ бол бидэнд хамгийн чухал хүчин зүйл юм.

Харин иргэдийн зүгээс хөнгөлөлттэй зээлд хамрагдах; газар тариалан, хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд олгож байгаа татаас, нөхөн олговрыг цаашид тогтвортой барих, хувь хэмжээг нэмэгдүүлэх; эрүүл бүс байгуулах ажлыг эрчимжүүлэх; дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр хүн амынхаа хэрэгцээг бүрэн хангаад илүү гарсныг нь гадаад зах зээлд экспортлох боломжийг бүрдүүлэхэд бүх талаар дэмжих зэрэг саналыг төрдөө уламжилж байна. Төр засгийн зүгээс эдгээр саналуудыг дэмжвэл иргэдийн хувьд дотооддоо хүнсээ үйлдвэрлэж, хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой. 

зураг

Орон нутаг, аймаг, сумууд төр засгийнхаа дэвшүүлж байгаа хөдөлгөөнийг бүх талаар дэмжиж, хамтарч хоршиж ажиллах нь зүйтэй. Зөвхөн Ерөнхийлөгчөөс, УИХ-аас, Засгийн газраас юу хийх бол гэж хүлээх биш "Хүнсний хувьсгал" хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд дөрөө хоршиж, хамтран ажиллавал ихээхэн үр дүнд хүрч, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй илүү гарсныг нь экспортлох боломжтой гэж үзэж байна." гэсэн юм. 

"Найнги хүнс" ХХК хоногт 2 тонн сүү боловсруулах хүчин чадалтай 

Орон нутгийн хүн амыг чанартай сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилготой  "Найнги хүнс" ХХК нь фермерийн аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 

Чойбалсан хотын төвөөс 8 км зайд байрладаг Өлзийт фермерийн аж ахуй сүү, махны чиглэлийн симментал үүлдрийн 200 орчим үхэртэй. Гойд ашиг шимтэй үхрээр сүргийн бүтцийг сайжруулах, малчин өрхүүдийн орлогыг нэмэгдүүлэх, тэдний үйл ажиллагааг дэмжих, улмаар үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох түүхий сүүний хэмжээг нэмэгдүүлэх зорилготой ажилладаг байна.

Сүүний үйлдвэр - Хоногт 2 тонн сүү боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг 2021 онд барьж, ашиглалтад оруулжээ. Тус үйлдвэр стандартын шаардлагад нийцсэн барилга, байгууламжтай, уламжлалт болон орчин үеийн аргыг хослуулан арваад нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

зураг

Мах боловсруулах "Вайт групп" бүтээгдэхүүнээ экспортлох зорилготой

"Вайт групп" 10 гаруй жилийн турш мах боловсруулж, аймгийнхаа төдийгүй нийслэлийн хэрэгцээнд ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Жилдээ 3-4 мянган тонн хонь, үхэр, адуу, ямааны мах нийлүүлэх хүчин чадалтай, Орос болон Хятадын зах зээлд маш ойр, дэд бүтэц сайн хөгжсөн нь цаашид экспортын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахад чухал ач холбогдолтой болохыг онцолж байлаа. 

 

зураг

Тал нутгийн эрүүл, чанартай, амттай мах нийлүүлэгч "Талын таван өндөр трэйд" ХХК

Монголын тал нутгийн цэвэр, органик, эрүүл, амтат, дэлхийн стандартад нийцсэн  махаар дотоодын хэрэглэгчдээ хангахаас гадна Европ болон Азийн орнуудад экспортлох зорилготой "Талын таван өндөр трэйд" ХХК хоногт 200 бод 500 бог мал нядлах хүчин чадалтай. 

зураг

Мах нийлүүлдэг гэрээт малчдаар дамжуулан шууд бэлчээрээс малын гарал үүслийн бичиг баримттай үхэр, хонь, ямаа, адууг татан төвлөрүүлдэг. Мах эхлэн боловсруулах үйлдвэртээ мал эмнэлгийн иж бүрэн лабораторитой бөгөөд мах худалдан авах үеэс эхлээд бүх шатны дамжлагын шинжилгээг бүрэн хийж гүйцэтгэдэг гэдгээрээ онцлогтой.  

Эх сурвалж: ХХААХҮЯ 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Камала Харрис хиймэл оюуны хөгжлийг хариуцлагатайгаар удаашруулахыг уриаллаа
    3 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
    1 цаг 0 мин
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    1 цаг 21 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    1 цаг 51 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    2 цаг 1 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    2 цаг 9 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    2 цаг 16 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    2 цаг 23 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 28 мин
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
    2 цаг 38 мин
  • УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ
    2 цаг 43 мин
  • ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
    2 цаг 49 мин
  • Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
    3 цаг 52 мин
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
    3 цаг 52 мин
  • Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
    18 цаг 2 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
    18 цаг 52 мин
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
    19 цаг 46 мин
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
    20 цаг 31 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллад үүрэг, даалгавар өглөө
    20 цаг 53 мин
  • “ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
    21 цаг 33 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК