Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Ганибал: Сүхбаатарчуудын ном унших соёлыг улс даяар нэвтрүүлэх нь чухал

2022-11-29
0
ЖИРГЭХ

Сүхбаатар аймагт хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй “Судар эгшиглэн” төслийн оролцогчдын номын тэмдэглэл, бүтээлээр гаргасан үзэсгэлэн Хүүхдийн номын санд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Бүх насны иргэдийг номтой нөхөрлүүлэх, номоор дамжуулан өөрийн ертөнцөө бүтээхэд нь туслах зорилготой энэхүү төсөл нь СГЗ Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит Сүхбаатар аймгийн нийтийн номын сангийн номын санч В.Энхтуяагийн санаачилгаар УИХ-ын гишүүн Н.Ганибал болон Соёлын яамны дэмжлэгтэйгээр 2021 онд анх зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ жилээс Н.Ганибал гишүүнээс гадна орон нутгийн дэмжлэг үзүүлж, жил бүр уламжлал болгон зохион байгуулагдахаар болсон юм.

No description available.Төслийн ерөнхий зохион байгуулагч аймгийн номын сангийн зүгээс “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд оролцогчдынхоо дунд бүтээлийн уралдаан зарласнаар нийт 2600 гаруй бүтээл ирүүлснийг ийнхүү нийслэлчүүдэд дэлгэж байна. Уншсан номын тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэгний сав, номын хавчуурга, аяга болон аяганы суурь, цаглабар, зурагт хуудас зэрэг бүтээлүүдийг даавуу, цаас, эсгий, арьс шир, яс  зэрэг олон янзын материалаар ширмэл, наамал, оёмол, зүүмэл хэлбэрээр урласан нь нэн сонирхолтой. Түүнчлэн төсөлд оролцож буй 2881 уншигчийн аяны хүрээнд заавал унших ёстой 20 номных нь тэмдэглэл  болох 14 мянга орчим тэмдэглэлийн дээжээс бас үзэсгэлэнд дэлгэжээ.

No description available.“Судар эгшиглэн” төслийг санаачлагч, зохион байгуулагч, ивээн тэтгэгч, оролцогчдын төлөөллийн сэтгэгдлийг хуваалцъя.

No description available.Сүхбаатар аймгийн нийтийн номын сангийн эрхлэгч Х.Мөнгөн-Өлзий: “Соёл, урлагийн байгууллагуудад ном, соёлын үйлчилгээ явуулах санхүүжилт үнэхээр хангалтгүй байдаг. Манай төслийн хувьд УИХ-ын гишүүн Н.Ганибалын ивээн тэтгэлэг болон Соёлын яамны дэмжлэгтэйгээр маш амжилттай эхэлж байсан. Төслөө дүгнэх үед энэ бол үнэхээр үр дүнтэй арга хэмжээ юм байна гэдгийг орон нутгийн удирдлагууд олж хараад, ирэх жилийн уралдаанд 20 сая төгрөг төсөвлөхөөр шийдвэрлэсэн нь бидэнд маш том урам зориг өгсөн. Өнгөрсөн жил анх зохион байгуулахад 300 гаруй уншигч оролцоход бид тухайн үедээ маш өндөр үзүүлэлт гэж харж байсан бол энэ жил оролцогчдын маань тоо 10 дахин нэмэгдэж, нас насны 3000 шахам хүн оролцлоо. Сүхбаатарчууд маань ном уншдаг боллоо. Үүнийг улс даяар сурталчилж, хүүхэд залууст сэдэл өгөх зорилгоор 1000 орчим бүтээлийг дээжлэн, Улаанбаатарт ирж, энэхүү үзэсгэлэнг толилуулж байна” гэлээ.

Төслийг санаачлагч, Сүхбаатар аймгийн нийтийн номын сангийн номын санч В.Энхтуяа: “Уншигчдын маань номын тэмдэглэл, бүтээлүүд үнэхээр гайхамшигтай. Оролцогчид маань уншсан номынхоо тэмдэглэлийг дэвтрээс гадна торго дурдан, ватум цаас гээд бичиж болох бүх л зүйлийг ашиглан хөтөлж байна. Мөн зарим уншигч маань тэмдэглэлээ Монгол бичиг дээр эсвэл англи хэл дээр хөтөлж байгаа нь бахархмаар.” хэмээн догдлон өгүүллээ.  

Төсөлд оролцогч, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ЕБС-ийн монгол хэл, уран зохиолын багш Л.Мөнхтуяа: “Энэ жил байгууллага хамт олон, сурагчдынхаа дунд маш олон нөлөөллийн ажлыг зохион байгууллаа. Миний хувьд уншсан номынхоо тэмдэглэлийг крилл болон үндэсний бичгээр хослуулан хөтөлдөг. Бүтээлийн уралдаанд номын тэмдэглэл, хавчуурга, номын тэмдэглэл бичих дэвтэр, цүнх зэрэг бүтээлүүдээр оролцож байна.” гэв. Түүний хувьд 13 сум бүхий Сүхбаатар аймгийн газрын зургийг арьсан дээр урлаж, он, сар, өдөр, цаг, минутыг монгол бичгээр бичсэн нь хэн хүний харааг булааж байлаа.

No description available.“Судар эгшиглэн” төслийн ивээн тэтгэгч, УИХ-ын гишүүн Н.Ганибал “Энэ төслийг анх зохион байгуулахад цар тахал дэгдсэн үе таарсан. Хүмүүс ихэнх цагаа гэртээ интернэт ухаж эсвэл телевиз үзэж өнгөрүүлж байх үед ном унших сэдэл өгөх зорилгоор энэ төслийг эхлүүлсэн нь цагаа олсон үйл явдал болсон.

Кино үзээд дэлхий нийтээрээ нэг л баатрыг хардаг. Харин ном уншаад тухайн номын баатрыг хүн бүр өөрийнхөөрөө төсөөлж, ургуулан боддог. Тэрхүү дотоод сэтгэлдээ бүтээсэн баатруудаа уншигчид маань номынхоо тэмдэглэлээр илэрхийлэн гаргаж ирдэг. Энэ төсөлд сүхбаатарчуудаас хамгийн их ном уншдаг, түүнийгээ бусдад түгээн дэлгэрүүлдэг, оюунлаг хүмүүсийг шүүгчээр урьж, уншигчдын тэмдэглэлийг шүүлгэж байгаа.

Сүхбаатарчууд маань ном унших соёлыг сэргээж, сайхан жишиг тогтоож байгаад бахархалтай байна. Цаашид Монгол Улс даяар энэ туршлагыг нэвтрүүлэх нь чухал. Миний бие үүнд анхаарал тавьж ажиллана.” гэлээ. Дашрамд сонирхуулахад, Н.Ганибал гишүүний ээж С.Нарангэрэл Сүхбаатар аймгийн нийтийн номын сангийн эрхлэгчээр ажиллаж байсан нь ном соёлтой ойр өсөхөд ихээхэн нөлөөлсөн гэнэ билээ.

“Судар эгшиглэн” үзэсгэлэн өнөө орой /2022.11.29/ өндөрлөнө.  

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    3 мин
  • Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
    19 мин
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
    26 мин
  • Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    47 мин
  • ӨНӨӨДӨР: Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэнэ
    51 мин
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
    1 цаг 20 мин
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    17 цаг 4 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    17 цаг 44 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    17 цаг 47 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    18 цаг 10 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    18 цаг 40 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    18 цаг 50 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    19 цаг 37 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    20 цаг 51 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    20 цаг 52 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    21 цаг 14 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    21 цаг 24 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    22 цаг 7 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    22 цаг 20 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    22 цаг 21 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК