Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол дахь Америкийн худалдааны танхимын тэргүүн, гишүүдийг хүлээн авч уулзжээ

2022-11-30
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.11.30) Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-ын ТУЗ-ийн дарга Гари Биондо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд Монгол Улсын хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмжих, ялангуяа бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд Монгол дахь Америкийн худалдааны танхимын зүгээс саналаа ирүүлэхийг хүсэв. Тэрбээр хэлэхдээ, хөрөнгө оруулалт, худалдаа, бизнесийн орчныг сайжруулах талаарх санал нь хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогтой уялдуулж, холбогдох хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахад чухал ач холбогдолтой болно. КОВИД-19 цар тахлын дараах эдийн засаг, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгоход эдийн засгийн чиглэлийн гол гол хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна гэлээ.

 АмЧам Монголын ТУЗ-ийн дарга Гари Биондо Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Америкийн худалдааны танхим нь урьдчилан сэргийлэх чиглэлээр гадаадын шууд хөрөнгө оруулалтыг тууштай дэмждэг байгууллага болохыг дурдаж, өнгөрсөн хугацаанд Ил тод байдлын гэрээг олон нийтэд сурталчилж, манлайлан ажилласанд талархал илэрхийлэв. Өнгөрсөн оны зургадугаар сард зохион байгуулагдсан гишүүнчлэлийн уулзалтаас гарсан санал, дүгнэлтийг үндэслэн “Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого” баримт бичгийг саяхан гаргасан. Энэхүү баримт бичигт худалдаа, хөрөнгө оруулалтад нөлөөлж буй хүчин зүйлүүд болон Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийг дэмжихийн тулд худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг хэрхэн сайжруулах шаардлагатай байгаа талаар АмЧам Монголын бодлогын шинэчлэлийн гурван тулгуур бүхий зөвлөмжүүдийг тусгасан болно. Улсын Их Хурлын даргын санаачилгыг талархан хүлээн авч, шийдвэрийн талаарх саналаа хүргүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлаас ““D-Parliament” цахим платформыг танилцуулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулийн төсөлд иргэд, олон нийтээс санал авах боломжийг бүрдүүлсэн. Мөн уг платформд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдын хийх мэдээлэлд иргэдээс ирүүлэх асуултыг байршуулж байгаа. Цаашид гадаадын хөрөнгө оруулагч нарт зориулсан асуумжийг байршуулахаар ажиллаж байна. Иймд Ил тод байдлын гэрээний дагуу Улсын Их Хурлаас батлан гаргаж буй хууль, тогтоомжийн англи хэл дээрх албан ёсны орчуулгыг гаргахад та бүхэнтэй хамтран ажиллах сонирхолтой байна гэлээ.

 Уулзалтын төгсгөлд талууд хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулахад бизнес эрхлэгчид, холбогдох төрийн бус байгууллагууд болон бусад оролцогч талуудын оролцоог хангаж, харилцан санал солилцохын ач холбогдлыг онцолж, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар харилцан санал солилцож, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

АмЧам Монголын тухай 

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь гурван сая гаруй гишүүдтэй, дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    2 мин
  • Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
    18 мин
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
    25 мин
  • Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    46 мин
  • ӨНӨӨДӨР: Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэнэ
    50 мин
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
    1 цаг 19 мин
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    17 цаг 3 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    17 цаг 43 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    17 цаг 46 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    18 цаг 9 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    18 цаг 39 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    18 цаг 49 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    19 цаг 36 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    20 цаг 50 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    20 цаг 51 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    21 цаг 13 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    21 цаг 23 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    22 цаг 6 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    22 цаг 19 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    22 цаг 20 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК