Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Баатарням: "Сэрээд" командаар цэргийн амьдрал минь эхэлсэн

2023-6-18
0
ЖИРГЭХ

Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалагч хамгийн чухал алба бол зэвсэгт хүчний салбар билээ. Гэтэл зарим иргэд “Зэвсэгт хүчин өнөөдөр Монгол Улсад хэрэггүй, цэргийн албыг татан буулгавал зохино” хэмээн дур мэдэн ярих нь олон зүйлийг харуулж байна. Юун түрүүнд, ард иргэдээ ийн бодтол нь айх аюулгүй, амар тайван амьдрах баталгааг бүрэн дүүрэн хангаж буй зэвсэгт хүчний салбарын ажил алба маш сайн байгааг. Мөн олон улсад эх орныхоо нэрийг мандуулж буй “энхийг сахиулах ажиллагааныхан” гэхэд л энэ салбарын нэг хэсэг гэдгийг зарим нь мэддэггүй бололтой. Залуусын цэрэгт явах сонирхол жилээс жилд нэмэгдэж байгааг албаны хүмүүс онцолсон билээ. Ажлын томилолтоор Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд нэг өдрийг өнгөрөөн, энэ завшааныг ашиглаж, өөрийн хүсэлтээр цэрэгт явж, үүрэгт албаа нэр төртэй, итгэл дүүрэн хааж буй залуусын төлөөлөл, тус ангийн дэд түрүүч Б.Баатарнямтай ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.


-Юун түрүүнд, өөрийгөө танилцуулбал? Хаанаас, хэддүгээр ээлжийн цэрэг татлагаар ирсэн бэ? Цэрэгт явах болсон шалтгаан нь юу байв?

-Намайг Баатаржав овогтой Баатарням гэдэг. Би Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн Мотобуудлагын батальоны 2 дугаар ротын 1 дүгээр салааны тасгийн захирагчаар тус нэгтгэлд хугацаат цэргийн албаа хааж байна. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргээс 2022 оны хоёрдугаар ээлжээр татагдаж ирээд зургаан сар болж байна. Цэрэгт ирэхээс өмнө олон зүйлд эргэлзэж, явна явахгүй гээд л бодол болж,  ам дамжсан ярианаас айж эмээх асуудал тулгарч байсан. Эцэст нь явахаар шийдэж аравдугаар сарын 21-ний өдөр цэрэг татлагын комисст очиж үзлэгт ороод тэнцсэн.

Найзууддаа цэрэгт явах гэж байгаагаа хэлэхэд тэд нар итгэхгүй байсан. Энэ ер нь зөв үү, буруу юу гэж бодоод аав ээждээ хэлээгүй байсан юм л даа. Тэгээд дамжин өнгөрөх анги болох 013 дугаар ангид очоод 016 дугаар нэгтгэлд хуваарилагдсанаа мэдээд хэлэхэд тэд маань баяртай хүлээж авсан. Ээжтэйгээ яриад “хүү нь цэрэгт явлаа” гэхэд өөрийн эрхгүй нүднээс нулимс унасан. Одоо эргээд бодоход маш гоё дурсамж үлдэж дээ.

Очоод шөнө унтаж байтал үүрийн дөрвөн цаг болохын алдад “Сэрээд, сэрээд сэрээд” гэх команд өгч босгосноор цэргийн амьдралтай анх тэгж танилцсан. Ах маань Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаасан. Уг нь би ахынхаа алба хаасан ангид очъё гэхэд өндөр хүрээгүй/инээв/. Би өмнө нь зэвсэгт хүчний анги, салбар гэж сонсож байснаас биш нэгтгэл гэж сонсож байгаагүй. Анги руу хуваарилагдах хүртлээ бид нар утастай байсан тул хуваарилагдсан ангиа сонсоод, нэгтгэл гэж юу вэ, 016 дугаар нэгтгэл яг хаана байдаг вэ гээд фейсбүүкээс харж байсан минь саяхан мэт. Анги нь дотроо үндсэн нэг салбартай буюу Танкны батальон эсвэл Мотобуудлагын батальон гэх мэт тусдаа байдаг. Харин нэгтгэл бол ерөнхийдөө ангийн дараачийн том салбар нь гэсэн үг.  Нэгтгэл нь дайны үед дайралт хийх үндсэн салбар буюу Мотобуудлагын батальон, Танкны батальон, Дивизон гэх гурван том салбартай гэхчлэн яривал анги, нэгтгэлд ялгаатай зүйл их бий. Өнөөдөр би Мотобуудлагын батальонд алба хааж байгаа ч хээрийн гаралтаараа бүх төрлөөр буудаж болно гээд ер нь их давуу талтай.

-Цэрэгт ирээд өмнө төсөөлж байснаас хэр ялгаатай байна? Дасан зохицоход хүндрэлтэй зүйл байсан уу?

-Анх хүмүүсийн хар яриа, найзуудын яриа, цахим ертөнцөөс авч байсан буруу ташаа мэдээллүүдээс болж жаахан жийрхдэг байсан. Цэрэгт очоод дарга нартаа зодуулдаг гэх мэт хар яриа их байдаг шүү дээ. Тиймэрхүү бодолтой учраас цэрэгт явахаас жаахан айдаг байсан юм. Татагдаад өглөө ирэнгүүт хувцсаа авч, усанд орсон. Анх удаа тэгж бөөнөөрөө усанд орж үзсэн юм. Тэгээд усанд орчхоод хувцсаа аваад гарч байхдаа, "би юу хийчхэв ээ, яг ямар сонголт хийчхэв" гэж бодож байсан/инээв/. Цэрэгт татагдаад 14 хоногийн дараагаас ер нь жигдэрч эхэлсэн дээ. Цэргийн бас нэг сайхан зүйл нь оройн тоогоор дуу дуулдаг. Анхандаа ангийнхаа дууг дуулаад явж байхад нулимс тэсэлгүй гардаг байсан. “Арван баатраар түүхээ мөнхөлсөн Алдрын одонт манай бригад” гээд дуулж явахдаа энэ салбарт үүрэг гүйцэтгэж байгаа өөрөөрөө бахархаж билээ. Улс орны энх тайван бол зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбартай салшгүй холбоотой байдаг шүү дээ.

Тангаргийн баяраар гэрийнхэн ирээд, нүдэн дээр маш олон хүн цуглачихсан, би энд нөхдийн хамт жагсаж байхдаа сэтгэл догдолж, нулимс гоожоод тогтохгүй байсан. Командтай болохоор хөдөлж болохгүй, нулимсаа арчиж чадахгүй. Тэгээд хүйтэн өдөр байсан тул нулимс хацар дээр хөлдчихсөн. Тэр мэдрэмж үнэхээр гоё, бахархмаар санагддаг.

Би энэ том нэгтгэлд алба хааж байгаадаа туйлын их баяртай байдаг юм. Манай нэгтгэл 1923 онд байгуулагдаж, Монгол Улсын Баатар цолтон арвыг төрүүлсэн түүхт байгууллага. Өдгөө 100 жилийн ойгоор нь энд алба хааж байгаа минь бас нэг аз завшаан гэж боддог.

-Та одоо дэд түрүүч цолтой. Дэд түрүүч цол аваад анх ямар санагдаж байсан бэ?

-Салааны орлогч бол ахлагч цолтой хүмүүс байдаг. Харин салаан захирагч нар бол цэргийн сургууль төгссөн дэслэгч цолтой офицерууд байдаг. Бид нар сургалтын төвд 45 хоног байрлахыг карантины хугацаа гэж явдаг. Энэ хугацаанд бидний бие бялдар, тэсвэр хатуужил, хол ойрын гүйлт, өдөр тутмын гимнастик, онолын дадлага, буу задаргаа, угсаргаа гээд цэргийн үндсэн бүх чадварыг зааж, тусгай шалгуураар шалгадаг. Тэгээд татагдаж ирсэн тэр олон цэргүүдээс шалгарч дэд түрүүч цол авсанд өөрөөрөө дахин бахархсан. Мэдээж энэ цолыг авснаараа хариуцлага их өндөр болчихдог. Салаан орлогч, салаан захирагчийн доор тасгийн захирагч буюу дэд түрүүч нар цэргүүдээ шууд удирддаг. Манай салаа хоёр тасагтай. Өдрийн хоол, өглөөний нэгдэл, өдрийн нэгдэл, оройн тоо гээд бүх зүйлд дэд түрүүч нар цэргүүдээ хариуцаж явдаг. Тэгэхээр цэргүүдийн сэтгэл зүйн байдал, тулгамдаж буй асуудал, өвчин зовлон гээд бүгдэд нь байнгын хяналт тавьж ажилладаг гэсэн үг. Адилхан татагдаж ирсэн онжавуудаасаа дарга нь болсон гэдэг утгаараа өндөр хариуцлагатай болчхож байгаа юм.

Ер нь байнга шахуу хамт байдаг учраас тасгийнхаа цэргүүдийн сэтгэл зүй болон ар гэрийн байдлаас болж сэтгэлээр унах гэх мэт тулгарсан асуудал бүрийг бага дарга нар анхаарч, шат дараалсан дарга нартаа мэдэгддэг. Болохгүй байгаа алдаа дутагдлыг нь засаж залруулах гэх мэт үүрэг хариуцлага маш өндөр.

-Бүхэл бүтэн нэг жилийн хугацаанд үеийн нөхдөө удирдах өндөр хариуцлага байна шүү дээ. Тэгвэл дэд түрүүч цол авсны дараа онжавууд нь хэрхэн хүлээж авсан бэ? 

-Хүн бүр ижилхэн биш. Зарим хүнд, "би хүний доор орохгүй" гэсэн нэг суурь бодол байдаг шүү дээ. Яг ингээд олон аавын хөвгүүдээс шалгарч цол аваад гарч ирэхэд чи яахаараа энэ цолыг авдаг юм? Би бас авч чадна гээд л тиймэрхүү зүйл эхэндээ гардаг байсан. Жагсаалд дагаад явж байхдаа үгэнд орохгүй ч гэх юм уу асуудал ер нь цөөнгүй гарч байсан. Тэгээд тэр хүмүүстэйгээ тулж ажиллана. Яагаад гэвэл намайг чадна гэж итгээд дарга нар энэ цолыг надад өгсөн шүү дээ. Тиймээс би тэдний итгэлийг алдахгүй цааш явна гээд нэг талаараа их хариуцлагатай, нөгөө талаараа их бахархууштай санагдаж байсан. Анхандаа бас их шантардаг байлаа. Би ер нь яагаад энэ цолыг авчхав аа, буцаагаад өгчхөж болох болов уу гээд нэг удаа даргадаа хэлээд загнуулж байсан удаа бий/инээв/. Цаг хугацаа өнгөрөх тоолонд мэдээж олон аавын хүүхдүүд нэг бодол санаатай болно. Нэг жил нэг байранд амьдарч байгаа шүү дээ. Одоо манай онжавууд ямар ч асуудалгүй, бүгд яг нэг гэр бүл шиг байж, нэг команд дохиогоор ажилладаг болсон.

-Цэрэгт ирээд чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байна вэ?

-Мэдээж өөрийгөө хөгжүүлэхэд анхаардаг. Орос болон англи хэл сурч байгаа. Мөн биеийн тамирын дасгал тогтмол хийж биеэ хөгжүүлж байна.

-Ер нь хобби, дуртай зүйлээ хийх боломж хэр вэ?

-Цэргийн бэлтгэл сургуулилт, хичээл ном, өдөр тутмын үйл ажиллагаанууд цагийн хуваарийн дагуу явагддаг. Хувийн цаг, чөлөөт цаг, батальон, рот, салаа, тасгийн биеийн тамирын зааланд тоглох цаг гэж байдаг. Миний хобби бол сагсанбөмбөг тоглох. Цэрэгт ирээд хоббигоо мартах байх гэсэн эндүү бодолтой байсан нь харин ч эсрэгээрээ хувийн цаг, чөлөөт цагаа ашиглаж, хоббигоо улам сайн хийж, бие бялдраа чийрэгжүүлж, өөрийгөө хөгжүүлж, олдож буй цагийг үр дүнтэй өнгөрөөх боломж асар их байдаг .

-Цэргийн албыг нэг үгээр тодорхойл гэвэл?

-Хариуцлага.

-Аав ээж, найз нөхдөдөө хандаж юу гэж хэлмээр байна?

-Миний аав ээж их хөдөлмөрч хүмүүс. Энэ боломжийг ашиглаад аав ээж хоёртоо хязгааргүй их хайртай шүү, уурлуулж гомдоож байсанд уучлаарай! Хүүгээ хүний зэрэгтэй явуулах гэж өвлийн хүйтэн, зуны халууныг ажрахгүй хөдөлмөрлөж байдагт нь баярлаж явдгаа илэрхийлье. Солонгост болон ард байгаа найзууддаа, найз нь түмний дунд туг шиг яваа шүү гэж хэлье.

-Та цэрэг болоод хагас жил өнгөрсөн байна. Тэгэхээр удахгүй цэрэг болох дүү нартаа, үеийнхээ залууст хандаж юу гэж хэлэх вэ?

-Сайн муу сайхан муухайг зөндөө л сонсож байгаа байх. Бодит байдал бол хэд дахин өөр шүү. Эх орон гэж юу вэ? Би хэн бэ? Би ямар хүн бэ? Саад бэрхшээл гэж юу вэ? Тэсвэр тэвчээр гэж юу вэ? гээд эдгээр асуултын хариуг цэрэгт ирээд өөрөө өөрөөсөө асууж мэдэх болно. Дусал хөлс, балга ус, зүсэм талх хүртэл үнэ цэнтэй юм шүү. Эх орныхоо энх тайвны төлөө зүтгэх дүү нартаа, үеийн залуустаа "мянга сонссоноос нэг үзээрэй" гэж зөвлөе.

-Та цаашдын зорилго чиглэлээ хэрхэн тодорхойлж байна вэ? Ер нь цэргийн хүн болоод энэ салбартаа үнэнчээр зүтгэнэ гэж бодож байна уу?

-Цаашдын алсын хараа, хэтийн зорилго гэх юм бол би зэвсэгт хүчний салбарт ажиллаж, энэ ангидаа улирахаар шийдсэн. Саяхан манай ангид ахлагчаар улирах цэргүүдийн тоо аваад түүнд бүртгүүлчихсэн. Яагаад гэвэл энэ салбар надад маш их таалагдаж байгаа. Хариуцлага өндөр ажил. Эх орон амар тайван оршин тогтнож байгаа ганц гол хүчин зүйл бол Батлан хамгаалах салбар. Энэ бүхэн зэвсэгт хүчинд алба хааж байгаа хүмүүсийн хариуцлага, хичээл зүтгэлтэй шууд холбоотой. Тийм учраас гэр бүл, ард олноо амар тайван, сэтгэл тэнүүн, аз жаргалтай амьдруулахын төлөө зэвсэгт хүчинд алба хаах нь миний үүрэг. Ер нь насанд хүрсэн эр хүн бүрийн үүрэг шүү дээ. Тэгэхээр би үүргээ нэг жилийн хугацаанд алба хаагаад биелүүлж байна. Цаашдаа ч мөн цэргийн амьдралтай салшгүй холбогдож, энэ салбарт хүчин зүтгэнэ гэж шийдсэн.

-Баярлалаа. Албаа нэр төртэй хааж байгаад баяр хүргэж, гэр бүл, улс орноо гэсэн чин хүсэл, зорилго нь саадгүй бүтэхийг ерөөе!

-Их баярлалаа.

Р.Батхишиг

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    8 цаг 23 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    8 цаг 37 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    8 цаг 48 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    14 цаг 18 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    Өчигдөр 16 цаг 45 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    Өчигдөр 15 цаг 43 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    Өчигдөр 15 цаг 04 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    Өчигдөр 14 цаг 51 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    Өчигдөр 12 цаг 27 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    Өчигдөр 11 цаг 31 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    Өчигдөр 11 цаг 19 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    Өчигдөр 10 цаг 49 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК