Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Олон улсын яруу найрагчид цугларч бүтээл, бүтээхүйн арга туршлагаа харилцан хуваалцав

2023-5-22
0
ЖИРГЭХ

Соёлын яам, Монголын зохиолчдын эвлэл, Соёл, яруу найргийн академи хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар" Олон улсын яруу найргийн форум тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэхүү форум нь Монголын уран зохиолыг олон улсад таниулах, үндэсний утга зохиолоор дамжуулан эх орноо сурталчлах, нийгмийг соён гэгээрүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Зохиолч, яруу найрагч, СГЗ, Чингис хааны одонт Г.Мэнд-Ооёогийн санаачлан зохион байгуулж буй тус форумд Монголын зохиолч, яруу найрагчдаас гадна Швед, Франц, БНХАУ, ОХУ, Бангладеш, Испани, Израил, БНСУ зэрэг найман орноос яруу найрагч, зохиолчид ирж оролцсон юм.

"Улаанбаатар" олон улсын яруу найргийн форумын эхний өдөр Чингис хаан үндэсний музейд форумын нээлт хийж, гадаадад хэвлэгдсэн антологиудыг танилцууллаа. Үүнд,

  • Франц хэлээр Парист хэвлэгдсэн "Жентаюу" Монголын уран зохиолын антологи- О.Мөнхнаран /Соёл, Яруу найргийн академийн хөтөлбөрийн захирал/, Анн Сильви /Францын зохиолч, найруулагч, продюсер/
  • Хятад хэлээр Бээжинд хэвлэгдсэн "Монголын яруу найраг" антологи- Дулаан /Яруу найрагч, орчуулагч, Бээжингийн их сургуулийн профессор/
  • Казах хэлээр хэвлэгдсэн "Монголын яруу найраг"-ийн антологи- Хабааны Байыт /Яруу найрагч/ зэрэг түүврүүдийг танилцуулав.

Түүнчлэн Испанийн Мадрид хотноо 2024 онд хэвлэгдэх "Хил хязгааргүй яруу найраг" цувралын "Монгол-Испани яруу найраг" антологийн санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн "Өнөө үе ба яруу найраг" хэлэлцүүлэг зохион байгуулж,

  • Монгол Улсын Ерөнхийлөгч асан, утга зохиолын орчуулагч Н.Энхбаяр "Метамодернизм, дияаны (зэн) буддизм ба утга зохиол" сэдвээр,
  • Бангладешийн яруу найрагч, орчуулагч Аминур Рахман "Өнөөгийн дэлхийн яруу найраг" сэдвээр Шведийн яруу найрагч, орчуулагч Пер Берстром "Уран зохиолыг ус агаараар үүтгэе" сэдвээр,
  • БНХАУ-аас ирсэн орчуулагч, яруу найрагч, судлаач Дулаан "Хятадын шинэ яруу найргийн 100 жилтэй танилцахад" сэдвээр,
  • Испанийн яруу найрагч, орчуулагч Хэйми Роса Ромеро  "Хил хязгааргүй яруу найраг" сэдвээр,
  • Израилын яруу найрагч, архитектурч Хайм Дотан "Яруу найраг, байгаль, архитектур" сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Манай орны найрагчдаас АУЗ, "Болор цом"-ын эзэн Т.Галсангийн “Өгсүүр замын дуун”, АУЗ Д.Урианхайн “Ганцаараа нисч буй шувуунд”, СГЗ Ц.Бавуудоржийн “Гунигийн гэгээ”, СГЗ яруу найрагч Х.Чилаажавын “Итгэлийн шүлэг”, СГЗ яруу найрагч Ж.Баяржаргалын “Тэнгэрийн харгуйг мунхаг бодлоор туулахгүй”, Болор цомын эзэн М.Амархүүгийн “Бүрхүүл”, Болор цомын эзэн Ш.Лхамноржмаагийн “Зун шиг амьдарна”, яруу найрагч Я.Баяраагийн “Багет” зэрэг 40 орчим яруу найрагчийн шүлгүүдийг найман орны яруу найрагчид орчуулсан юм. Ийнхүү форумын хоёр дахь өдөр, яруу найрагчид өөрсдөө шүлгээ уншиж, тэрхүү шүлгийг нь орчуулагчид хэрхэн орчуулсан талаарх туршлагаа хуваалцлаа.

Орчуулагчид өөр өөрсдийн арга барилаар шүлгээ орчуулж танилцуулсан бөгөөд англи хэлнээс дам орчуулахад зарим хэсэг зохиогчийн санаанаас эрс зөрсөн болохыг энэ үеэр ойлголцож, утга санааг хэрхэн илэрхийлж гаргах, орчуулахдаа юуг анхаарах талаар харилцан ярилцсан юм.

Манай найрагчдын бүтээлийг орчуулахад хэл зүйн болоод соёлын зөрүүтэй байдал их нөлөөлж, шүлгээ хаана, хэрхэн бичсэн тэр бүгдийг зохиолчоос лавлаж, утга санааг тодруулж, мөн зохиолч өөрөө шүлгээ уншсанаар айзам хэмнэл, сэтгэлийн өнгө аяс зэргийг илүү мэдэрснээр шүлгийг зөв орчуулахад чухал нөлөө үзүүлж буйг орчуулагчид хэлж байлаа. Энэ нь чухамдаа яруу найрагчид яруу найрагчтай ойлголцож, алдаатай зүйлсийг засаж залруулах гэх мэт цаашлаад яруу найргийг гүн гүнзгий мэдэрч, орчуулж, бусдад ойлгуулах чухал лаборатори, туршлага болсныг онцлууштай.

Энэ үеэр манай яруу найрагчид, залуучууд гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх, ингэснээр бүтээлээ гадаад хэлээр туурвих, өөрөө орчуулах нь илүү чухал болохыг мөн анхаарсан юм. Төгсгөлд нь Израил улсын яруу найрагч, профессор, нэрт архитектурч Хайм Дотаны “Манантай тэврэлдэхүй”, Бангладеш улсын яруу найрагч, орчуулагч, хэвлэн нийтлэгч Аминур Рахманы “Тэнгэрт хүртэл сунасан зам” номын нээлт болж, номын талаар хэлэлцүүлэг өрнөлөө.

Тус форумыг санаачлагч СГЗ Г.Мэнд-Ооёо хэлэхдээ, “Монголын уран зохиол, яруу найраг дэлхийн олон хэл дээр тийм ч сайн гараагүй, өөрийн байх ёстой байр суурийг эзлээгүй байна. Сонгодог уран зохиолын хэмжээнд тодорхойлолтууд тэр болгон гараагүй, судлагдаагүй, орчуулга маш бага байдаг.

Тиймээс үндэснийхээ уран зохиолыг дэлхийн уншигчдад хүргэхийг энэ цаг үеийнхэн өөрийн үүрэг гэж үзэх ёстой. Энэ үүднээс үүнийг санаачилсан.

Олон жил бодож явсан маань энэ удаа Соёлын яам, Ч.Номин сайд дэмжиж, МЗЭ маань хамтарч, миний тэргүүлдэг Соёл, яруу найргийн академи гол зохион байгуулалтыг хийж ажиллалаа. Би олон жилийн харилцааны явцад үерхэж нөхөрлөсөн алдартай яруу найрагч, орчуулагч нарыг урьж, энд найман хэлийн арав гаруй уран бүтээлчид ирсэн. Форумын хүрээнд олон чухал үйл ажиллагааг зохион байгуулж байгаагаас энэ олон хэлээр монгол яруу найргийг хэрхэн орчуулах туршилт, туршлагыг бий болгохоор олон хэлний яруу найрагч, орчуулагч, өндөр түвшний оюуны мастерууд болоод зохиолч яруу найрагчдыг хамт суулгаж, өөрөөр нь шүлгийг уншуулж хэм хэмнэлийг нь мэдэрч байгаад ойлгохгүй байгаа зарим зүйлээ ярилцаж, өөр хэлээр дамжин ойлголцож орчуулгууд хийсэн. Энэ үйл ажиллагаа маш амжилттай боллоо.

Одоо манайд олон хэлний орчуулагчид бэлтгэгдээгүй учраас бид нар боломжуудыг эрж хайх шаардлага байна. Нэг боломж нь яруу найрагч, яруу найрагчаа сонсож ойлгох, түүндээ яруу найргийг мэдрэх, орчуулах, орчуулснаа хэвлэн нийтлэх, өөрийн оронд уншиж танилцуулах юм. Энэ нь цаад утгаараа монголын уран зохиол, монгол соёл сэтгэлгээг хүн төрөлхтөнд танилцуулах явдал.

Монголын яруу найргийн ахмад, дунд, шинэ үеийн төлөөллөөс энд оролцууллаа. Энэхүү туршлагыг хаана ч зохион байгуулах бололцоотой учраас манай залуу үеийнхэн, уран зохиолчид өөрсдөө тийшээ тэмүүлэх боломж нээлттэй байна гэдгийг ойлгуулах явдал боллоо гэж үзэж байна. Ийм ажил Монголд анх удаа хийгдэж байгаа. Тэгэхээр энэ ажлыг төр, Засгийн Газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх бололцоотой учир уламжлал болгон хоёр жилд нэг удаа зохион байгуулах талаар саналтай байна. Үүнийг дэмжих байх гэж найдаж байна” хэмээв.

Харин форумын гурав дахь өдөр буюу 2023 оны 5 дугаар сарын 21-нд Улсын филармонийн концертын танхимд "Олон хэлний найрсал" яруу найргийн уншлага болж, тус  форумд ирсэн яруу найрагч, орчуулагчид болон манай орны яруу найрагчид өөрсдийн бүтээлийг уншиж толилуулан, "Улаанбаатар" олон улсын яруу найргийн форумыг албан ёсоор хаалаа. Ийнхүү олон хэлийн найрагчид нэгэн дор цугларч өөрсдийн бүтээл, бүтээхүйн арга туршлагаа харилцан хуваалцаж, гурван өдрийн турш тал бүрийн ач холбогдлыг харуулж, үр дүнд хүрсэн чухал үйл явдал болж өндөрлөв.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (197.211.63.101)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 05 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    13 цаг 45 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    13 цаг 59 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    14 цаг 10 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 40 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    Уржигдар 15 цаг 43 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    Уржигдар 14 цаг 51 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    Уржигдар 14 цаг 24 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    Уржигдар 12 цаг 27 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    Уржигдар 11 цаг 53 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    Уржигдар 11 цаг 31 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    Уржигдар 11 цаг 19 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    Уржигдар 11 цаг 07 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    Уржигдар 10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    Уржигдар 10 цаг 49 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК