Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Австралийн иргэн Лим Кен Жин компанийнхаа гүйцэтгэх захирал байсан П.Энхсайханд 8 914 000 доллараа алджээ

2023-5-23
0
ЖИРГЭХ

Одоогоос 14 жилийн өмнө Оюу толгойн гэрээ байгуулагдаж, Монголын эдийн засаг 17 хувиар өсөж байв. Дагаад гадаадын хөрөнгө оруулагчид ч Монголыг сонирхож, валютын урсгал жинхэнэ утгаараа наашилсан. Харамсалтай нь ийм цаг хугацаа нэг их удаагүй. Эдийн засаг жилээс жилд уруудсан. Хөрөнгө оруулагчид ч Монголоос алсарч эхэлсэн. Арваад жилийн дараа гэхэд албан бусаар гадаадын хөрөнгө оруулагчдын “хар данс”-нд орчихсон. Үүнийг Монголын төрийн тогтворгүй хийгээд залгамж чанаргүй байдалтай холбодог юм. Гэхдээ ихээхэн нэмэр тус болсон нэг шалтгаан бий.

Монголын улстөрчид, бизнесмэнүүд, хууль хяналтынхан ч оролцож байгаад хөрөнгө оруулагчдыг хулхиддаг. Дээрэмддэг гэсэн ч болно. Ийм том, жижиг кэйс мөн ч олон дуулддаг. “Суруга Монгол”, “Засагчандмань майнз”, “Монгол Хьюндай” эмнэлгийн асуудал гээд хөвөрнө.

Харин өнөөдөр Монголын төр энэ алдааг засахыг оролдож байна. Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 19-ний хуралдаанаар энэ талаар хэлэлцэж зарим шийдвэрийг гаргасан. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулахдаа “Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамтран хувьцаа эзэмшиж байсан нөхөд нь иргэний болон эрүүгийн хэргийн хэрэгт холбогдуулан хууль хүчний байгууллагатай хамтарч тонон дээрэмдсэн хэрэг гарсан. Энэ чиглэлээр бид тодорхой судалгааг хийж байгаа. Улсын ерөнхий прокурор болон мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудад энэ сарын 28-ны өдөр ажлын хэсгийн санал дүгнэлтээ гардуулахаар бэлтгэж байна. Мөн 2012-2022 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд хэрхэн хохирсон, энэ хэрэгт ямар хүмүүс холбогдсон, хэн гэдэг прокурор хяналт тавьж хэрэг нь хаагдсан бэ гэдгийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй хүргэнэ” гэсэн. Товлосон өдрөө зарим мэдээллийг ил болгосон. Дараа нь Засгийн газрын 2022 оны арваннэгдүгээр сарын 23-ны хуралдаанаар гадаадын хөрөнгө оруулагч нарын гомдлыг шийдвэрлэх талаар хэлэлцсэн байна. Түүгээр 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Гадаадын хөрөнгө оруулалт, худалдаа хариуцсан агентлаг байгуулахаар болжээ. Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Бид хөгжлийнхөө тодорхой шатанд гадаадын хөрөнгө оруулагч нарыг Монгол Улсад бизнес хийгээчээ гэж урьдаг. Түүнд зориулж олон төрлийн хууль гаргасан. Үүнтэй нийцүүлээд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг байгуулаад ажиллаж байсан ч зогсоогоод байсныг сэргээж байгаа. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих учиртай. Өнөөдрийг хүртэл Монголд хөрөнгө оруулчихсан байгаа гадаадын хөрөнгө оруулагч нар ихээхэн гомдол гаргадаг. Энэ бүх гомдлыг Засгийн газар хэлэлцэж, тогтоол гаргалаа.
Гадаад харилцааны яам болон Эдийн засгийн хөгжлийн яаманд давхардсан тоогоор гадаадын 38 аж ахуйн нэгжээс гомдол ирснээс зургаа нь шийдэгдсэн. Гомдлын талаарх тоон мэдээллийг дурдвал Герман улсын найм, Канадын дөрөв, Хятад, Өмнөд Солонгос, Японы тус бүр гурав, Тайланд, Австри, Казахстаны тус бүр хоёр, Их Британи, Франц, Америк, Болгар, Швейцарын тус бүр нэг аж ахуйн нэгжээс гомдол ирсэн. Бүх гомдлыг гаргаад холбогдох сайд, албаныханд шийдэж өгөх чиглэл өгсөн.
Гадаадын хөрөнгө оруулагч нар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийчихээд хамгаалуулах, найдвартай, тайван амгалан байдлаар бизнес хийхийг хүсэж байгаа. Засгийн газрын өнөөдрийн гаргасан шийдвэрийн гол зорилго нь гадаадын хөрөнгө оруулагч нарын асуудалд анхаарал тавина. Санаа зовж, тэдний хөрөнгө оруулсан эрхээ хамгаалуулах эрхийг гүйцэтгүүлэхэд хувь нэмэр оруулна. Монгол Улсад хөрөнгө оруулаарай, та бүхний эрх ашгийг хангаж явна гэдгээ харуулна. Цаашид гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарын гомдлыг судалж, шийднэ” гэж байв. 

Тэгвэл дээрхтэй ижил нэг кэйс байна. Австралийн иргэн Лим Кен Жин манай нэг “сайн эр”-д их хэмжээний мөнгөө алдчихжээ. Тэрбээр 2009 онд Монголд орж ирээд ITGM ХХК-ийг байгуулсан байгаа юм. Ингээд гүйцэтгэх захирлаар нь Монгол Улсын иргэн Пүлжингийн Энхсайханыг ажиллуулжээ. П.Энхсайхан нь 2011-2013 оны хооронд тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллахдаа Австралийн иргэн Лим Кен Жинээс “Газрын төлбөр төлнө”, “Гэрээний төлбөр өгнө” гэхчлэн компанийн үйл ажиллагаанд зарцуулах нэрийдлээр, 13 удаагийн үйлдлээр 8 914 000 /Найман сая есөн зуун арван дөрвөн мянга/ ам.долларыг бэлнээр болон дансаар шилжүүлж авчээ. 

Тодруулбал, Лим Кен Жин нь:
-2011 оны арваннэгдүгээр сарын 4-нд 500 000 ам.доллар, 
-2011 оны арванхоёрдугаар сарын 2-нд 1 000 000 ам.доллар, 
-2011 оны арванхоёрдугаар сарын 9-нд 1 000 000 ам.доллар, 
-2012 оны гуравдугаар сарын 9-нд 665 000 ам.доллар, 
-2012 оны гуравдугаар сарын 16-нд 840 000 ам.доллар, 
-2012 оны дөрөвдүгээр сарын 19-нд 930 000 ам.доллар, 
-2012 оны зургадугаар сарын 4-нд 760 000 ам.доллар, 
-2012 оны зургадугаар сарын 5-нд 320 000 ам.доллар, 
-2012 оны зургадугаар сарын 12-нд 939 000 ам.доллар, 
-2012 оны арванхоёрдугаар сарын 13-нд 460 000 ам.доллар, 
-2013 оны хоёрдугаар сарын 27-нд 500 000 ам.доллар, 
-2013 оны тавдугаар сарын 6-нд 650 000 ам.доллар,
-2013 оны тавдугаар сарын 20-нд 350 000 ам.долларыг П.Энхсайханд өгөөд алдчихсан байгаа юм.
Гэвч эдгээр мөнгө нь П.Энхсайханы танилцуулаад байсан шиг компанийн үйл ажиллагаанд зарцуулагдаагүй байжээ. Өөрөөр хэлбэл, дээрх 8 914 000 ам.долларыг П.Энхсайхан хааш нь, юунд зарцуулсан нь тодорхойгүй болсон байна. Тиймээс Лим Кен Жин 2016 оноос мөнгөө нэхэмжилж эхэлжээ. Тэгсэн ч өнөөг хүртэл мөнгөө буцааж авч чадаагүй байна. Хуулиар заргалдсан ч хүч нь хүрэхгүй хэдэн жилийг өнгөрөөжээ.

Тэрээр “Би Австралийн иргэн. Санхүү, нягтлан бодохын мэргэжилтэй. Дэлхийн топ 500 компанийн нэг болох сав баглаа боодлын компанийн Азийн зах зээлийг хариуцаж ажилладаг байсан. Тэр бизнест ажиллаж байхдаа Хонгконгод амьдарч байв. 1998 онд тэр компаниасаа гарсан. Анх бизнесийн зөвлөгөө өгдөг байв. Удалгүй хэсэг нөхдийн хамт хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд Хятад, Малайз, Америк, Европын улсуудад багагүй хөрөнгө оруулалт хийж ажилласан. Хятадад гэхэд 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Хятадын төслүүд маань голдуу барилгынх байдаг юм.

Яагаад Хятадыг онцолж яриад байна гэхээр тус улсад ажиллаж байхдаа нэг найзынхаа нөлөөгөөр Монголыг сонирхож эхэлсэн. Тэгээд 2009 онд Монголд анх ирж байв. Тэгэхэд Оюу толгойн гэрээ байгуулагдаж, Монгол Улсын нэр хүнд олон улсад яригдаж эхэлсэн байсан. Хамгийн гол нь би австрали хүн учраас Оюу толгойн хөрөнгө оруулагч “Рио Тинто”-гийн талаарх мэдээллийг маш сайн авдаг байсан. Хөрөнгө оруулагчид, гадаад ертөнцөд Монголыг дараагийн Дубай гэж байв. Тэр үеийн Монголын эдийн засаг ч өсч, гадаадын хөрөнгө оруулагчид Монгол руу хандаж байлаа. Миний тухайд 2010 оноос хөрөнгө оруулалт хийж эхэлсэн.

Хөрөнгө оруулах гурван шалтгаан байсан. Нэгдүгээрт, Монгол Улсыг ардчилсан орон, төр засаг нь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмждэг. Хоёрдугаарт, хөгжиж буй улс учраас бизнесийн боломж өргөн. Гуравдугаарт, валютын шилжүүлэгт ямар нэг хязгаар тавьдаггүй. Ер нь Монголд хөрөнгө оруулах итгэл төрж байсан. Бизнесмэн хүний хувьд хөгжиж буй орны бизнесийн боломж өргөн байдаг гэдгийг мэднэ. Тэр цагаас хойш өнөөг хүртэл Монгол Улсад 25 сая ам.долларын хөрөнгө оруулсан. Энд нэг зүйлийг тайлбарлахыг хүсч байна. Миний энэ 25 сая ам.доллар бол бүгд хууль ёсны хөрөнгө. Өөрөөр хэлбэл, бүгд дансаар орж ирсэн. Би Монголд ямар нэг хууль бус хөрөнгө оруулаагүй” хэмээн ярьсан юм. 
 

Үргэлжлэл бий...
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    13 цаг 46 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    14 цаг 0 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    14 цаг 11 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 40 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    Уржигдар 15 цаг 43 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    Уржигдар 14 цаг 51 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    Уржигдар 14 цаг 24 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    Уржигдар 12 цаг 27 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    Уржигдар 11 цаг 53 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    Уржигдар 11 цаг 31 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    Уржигдар 11 цаг 19 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    Уржигдар 11 цаг 07 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    Уржигдар 10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    Уржигдар 10 цаг 49 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК