Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

СУДАЛГАА: 15-18 насны сурагчдын сонгуулийн талаарх ойлголт нь СӨРӨГ байна

2023-5-24
0
ЖИРГЭХ

“Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 15-18 насны сурагчдын улс төрийн ойлголт, оролцоог тодорхойлох” судалгааг “Зориг сан” ТББ-аас “Залуу манлайлал хөтөлбөр”-ийн оролцогчид болох “Яасан бэ?” төслийг баг,  “Нийгэм Улс Төрийн Боловсрол” НҮТББ  хамтран хийжээ. Судалгаанд Улаанбаатар хотын Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн төрийн өмчийн болон хувийн нийт 40 ЕБС-ийн 1,146 сурагчийг хамруулсан байна.

Уг судалгаагаар 15-18 насны залуучуудын  улс төрийн оролцоо, сонирхол болон улс төрийн мэдээлэл, мэдлэг авч байгаа эх сурвалж, сонгуулийг юу гэж боддог, улс орны ирээдүйд итгэх байдал зэрэг хэд хэдэн асуудлыг тодруулжээ.

Яагаад 15-18 насныханд улс төрийн ойлголт, боловсрол чухал вэ?

15-18 насны залуучууд насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар улс төртэй холбоотой сэдвээс хол байж, томчууд ч  тэднийг энэ сэдвээс “хасаж” ханддаг. Гэтэл тэд хоёр, гуравхан жилийн дараа насанд хүрч, сонгуулиар саналаа өгч, улс орны ирээдүйтэй холбоотой шийдвэрт оролцох болно.  Тэдний улс төрийн суурь ойлголт, боловсрол сул байвал сонгуульд оролцож санал өгөх, бие даасан сонголт хийж чадах, эсэхэд шууд нөлөөлдөг. Тиймээс удахгүй сонгогч болох тэдний улс төрийн идэвх, оролцоо, хандлага, ойлголт ямар байгааг судлах, анхаарах нь чухал ач холбогдолтой.

Улс орнуудад залуучуудынхаа улс төрийн идэвх, оролцоог нэмэхийн тулд энэ төрлийн боловсролыг бага наснаас нь  олгохыг чухалчлан сургалтын хөтөлбөртөө тусгах болсон. Мөн жишиг сонгууль явуулах, мэтгэлцээнийг хөгжүүлэх, сайн дурын клубуудыг ажиллуулах зэрэг арга хэмжээ авч буй. Тухайлбал, Англи, Норвеги, АНУ зэрэг оронд бага ангиас нь иргэний боловсрол, дунд ангийн сурагчдад тусгайлсан хөтөлбөрийн дагуу улс төрийн боловсрол олгодог аж. Норвеги улсад гэхэд 2020 онд ардчилал, иргэншлийн талаар цогц ойлголт өгөх  Kunnskapsløftet хөтөлбөрийг шинээр нэвтрүүлж, 4-7-р ангийн сурагчдад хичээлийн 385 цагаар дамжуулан улс төрийн талаар илүү дэлгэрэнгүй, цогц ойлголт өгдөг болсон байна. Мөн Европын Холбооны орнуудын ерөнхий боловсролын сургуулийн 6 болон 7 дугаар ангийн сурагчдад зориулсан 2 жилийн хугацаанд хичээллэх “Улс төрийн шинжлэх ухаан” хичээлийн хөтөлбөрийг боловсруулж, 2019 оноос нэвтрүүлжээ. Энэхүү хөтөлбөр нь аливаад шүүмжлэлтэй ханддаг, ардчиллын талаарх ухамсартай, Европын ирээдүйн иргэдийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулах зорилготой. Олон улсын жишгийг даган манай улс залуу үеэ мэдээлэлтэй, идэвхтэй иргэн болоход шаардлагатай мэдлэг, ур чадвар, зан чанарыг эзэмшүүлэх хөтөлбөрийг нэвтрүүлэх шаардлагатай.

СУДАЛГААНЫ ҮР ДҮН

Судалгаанаас гарсан зарим сонирхолтой үр дүнг танилцуулж байна. Судалгааг  бүрэн эхээр нь үзэх бол ЭНД https://issuu.com/yasanbeee/docs/_-_-_-_  дарна уу.

Судалгааны үр дүнг гаргахдаа 2021 онд “Конрад Аденауэр” Сангийн дэмжлэгтэйгээр “Нийгэм улс төрийн боловсрол” НҮТББ-ын гүйцэтгэсэн 17-26 насны залуучуудаас авсан “Z үеийн залуучуудын улс төрийн оролцоо” судалгааны үр дүнтэй харьцуулжээ.

ЕБС-д сурч буй 15-18 насны сурагчдын улс төрийн талаар сонирхох байдал СУЛ, оролцоо ИДЭВХГҮЙ байна.

15-18 насны шинэ, залуу сонгогчдын улс төрийн суурь мэдлэгийг гэр бүлийн гишүүдээс авдаг.

Улс төрийн талаар хэн нэгэнтэй ярилцаж, санал солилцдог, эсэхийг асуухад судалгаанд оролцсон сурагчдын 15% нь “огт үгүй” гэсэн бол 85% нь “тийм” гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, тэдний 85% нь ямар нэгэн байдлаар улс төрийн талаар яриа өрнүүлж, санал солилцдог байна. Хэнтэй, ямар түвшинд улс төрийн талаар ярилцаж, санал солилцож байгааг лавлабал, гэр бүлийнхэнтэйгээ, тэр дундаа эцэг, эх, өвөө, эмээтэйгээ энэ сэдвээр илүү ярилцдаг байна. Харин 55% нь багш, 68% нь бусадтай улс төрийн талаар “огт” ярилцаж, санал солилцдоггүй гэжээ.

Сонгуульд санал өгөх болбол өөрийн үзэл бодол гэхээс илүү бусдын санаа бодлыг харгалзаж сонголт хийх хандлагатай байна.

2021 онд “Конрад Аденауэр” Сангийн дэмжлэгтэйгээр “Нийгэм улс төрийн боловсрол” НҮТББ-ын гүйцэтгэсэн 17-26 насны “Z үеийн залуучуудын улс төрийн оролцоо” судалгааны үр дүнтэй харьцуулан харвал, энэхүү судалгаанд оролцсон 15-18 насныхан өөрийн байр сууриас илүү бусдынхыг харгалзан сонголт хийх хандлагатай байна. Судалгаанд оролцож буй 15-18 насны залуус гэр бүл, найз нөхдийн сонголт болон цахим орчинд өрнөж буй хандлага, тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан сонгуульд саналаа өгнө гэж хариулжээ.

15-18 насны сурагчдын сонгуулийн талаарх ойлголт бусад насны бүлгийн залуучуудаас илүү СӨРӨГ байна. Тодруулбал, 15-18 насныхан сонгуулийг “мөнгөтэй хүмүүсийн өрсөлдөөн”, “сонгогчдыг төөрөгдүүлж, хууран мэхлэх байдлаар төрд гарах арга”, “бохир аргаар төрд шургалах оролдлого” гэж хариулсан байна.

 

15-18 насны сурагчдын эх орны ирээдүйдээ итгэх итгэлгүй, ГУТРАНГИ байна. Тэдний 10% нь л Монгол Улсын ирээдүйд итгэлтэй, 54% нь итгэлгүй байна.

 

15-18 насны сурагчид нийгмийн эерэг өөрчлөлтийг авчрах, шударга байдал, нийгмийн салбаруудад /боловсрол, эрүүл мэнд гэх мэт/ тогтолцоог сайжруулах сонирхол томчуудын адил хүсч байна.

 

Хэдийгээр 15-18 насны сурагчдын хувьд улс төрийн идэвх, оролцоо сул, улсын ирээдүйд итгэх итгэл гутранги байгаа ч улс төрийн талаар илүү мэдлэгтэй, оролцоотой байх сонирхол өндөр байна. Судалгаанд оролцогчдын 63% нь улс төрийн талаарх мэдлэгээ тэлэх, сургалт авах сонирхолтой байна. Мөн нийгэмд эерэг өөрчлөлтөд өөрсдөө оролцох хүсэл маш өндөр байна. 15-18 насны сурагчдын 91% нь нийгмийг эерэг өөрчлөлт авчрах сайн дурын ажилд оролцохыг хүссэн байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    13 цаг 12 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    13 цаг 26 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    13 цаг 37 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 6 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    Уржигдар 15 цаг 43 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    Уржигдар 14 цаг 51 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    Уржигдар 14 цаг 24 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    Уржигдар 12 цаг 27 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    Уржигдар 11 цаг 53 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    Уржигдар 11 цаг 31 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    Уржигдар 11 цаг 19 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    Уржигдар 11 цаг 07 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    Уржигдар 10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    Уржигдар 10 цаг 49 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК