Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улиглан учирлахуй буюу номын тухай номлол

2023-5-26
0
ЖИРГЭХ

Эрхэмлэл

Хүн төрөлхтний түүхэнд төрөн гарсан суутнуудын дотроос номын тухай хамгийн гайхалтай зүйл хэлсэн хүн бол Македоны Александр юм. Ид хүчирхэг байх үед нь түүний жанжид хөрш зэргэлдээ газар орныг дайлан эзэлж, улс гүрнийхээ хил горьтгийг тэлэх бүрдээ түүнд хамгийн үнэ цэнэтэй бэлэг сэлтийг олзлон авчирдаг байжээ. Нэгэн удаа дайчин жанжин нь түүнд үнэлэгдэшгүй ер бусын, гоё тансаг эрдэнийн хайрцаг авчирч өргөн барив. Александр хаан эрдэнийн хайрцгийг үзэн баясаж, чамин сайхныг гайхан шагших мөртөө, үүнд би Илиадаг хадгална хэмээн дуун алдсан гэдэг юм.

Македоны Александрыг 13 настай байхад эцэг II Филип түүнийг их сэтгэгч Аристотельд шавь оруулжээ. Их сэтгэгч түүнд амьтан судлалаас эхлээд огторгуйн геометр хүртэл бүхий л шинжлэх ухааны үндсийг зааж, хаант засаглал, төрийг удирдахуй хийгээд байлдан эзлэхийг ухаан билгийг ч сургасан гэдэг. Аристотель багшаасаа түүний хүлээн авч, насан туршдаа нандигнасан нэгэн зүйл бол билэгт Хомерийн Илиада байлаа. Энэ туулсийн гайхамшигч номыг Аристотель өөрийн гараар буулган сийлж цэл залуу шавьдаа гүн хүндэтгэлтэйгээр дурсгажээ. Александр хаан Илиадаг асар нухацтайгаар шимтэн уншиж, алдар суут Ахиллийн сүр бадрангуй баатарлаг түүхийг шүтэх болсон гэдэг. Номоо тэрбээр насан туршдаа дэрнийхээ хажууд байлгасан гэж сурвалж бичигт өгүүлдэг бөгөөд эрдэнийн хайрцагт нандигнасан Илиадын тухай домог номыг эрхэмлэхийн үлгэр жишээ болон үлдсэн юм.

Тайлбар байхгүй.

Уламжлал

Дорно дахины философи, гүн ухаанд хүний ухааран танихуйн хэр хэмжээг илэрхийлсэн “сав” хэмээх ойлголт буй. Хүн орчлонгийн эцэс төгсгөлгүй мэдлэгийн сангаас өөрийн савны хэмжээгээр утган авдаг. Эглийн саваар утгаж болох эрдэм мэдлэг гэж байх, үл болох нь бас байх. Ерөөс Дорнын соёл, уран туурвил хийгээд эрдэм ухаан бүхэлдээ ёгт илэрхийлэл, гүн далд утга, агуулгаар дүүрэн байдаг. Энэхүү Дорно дахины их соёлын ай савд багтах Монголын утга соёлын өгүүлэмж мөнхүү ёгт далдын санаа, гүн гүнзгий утга, уран тансаг илэрхийлэл бүхий өвөрмөц хэв шинжтэй. Хэдэн зуун дамжсан сурган хүмүүжүүлэх үндэсний уламжлалын салшгүй бүрэлдэхүүн болж хөгжсөн аман зохиол, ардын урлагийн төрлүүд, үүний дотор Монголын баатарлаг туульс бол монгол хүний төрөлх чанар хийгээд аж төрөхийн язгуур агуулгыг гүнзгий шингээж, омог зоригийг бадраах бадрангуй найруулга, давхар утга бүхий уран ёгтлол, зүйрлэлийн сүлжээгээр нийтгэгдэн бүтээгдсэн байдгаараа онцлогтой. Эр зориг, шийдмэг байдал, буцаж няцахгүй цэгц байх хийгээд ялан дийлэхийн ухаан, урыг илэрхий өгүүлдэг баатарлаг туульсын уламжлалт хэл, найруулгад орчин үеийн хүмүүнлэгийн ухаан, нийгмийн хандлагатай зөрчилдөхүйц, хүчирхийллийг уриалж буй мэт ойлгогдох,

Аавын бийд үзсэн, алалгүй горьгүй

Ээжийн бийд үзсэн, эвдэлгүй, горьгүй...

гэх зэрэг илэрхийллүүд элбэг тохиолдоно. Гэвч энэ бүхнийг дайсан этгээд, мангас, аваргасууд болон бусад сөрөг дүрийн соёлт баатруудын тухай үндсэн ойлголт, суурь ухагдахуун, цаашилбал, монголчуудын аж төрөхийн гүн ухаантай уялдуулан авч үзвэл харин ч эерэг, энэрэнгүй утга, ухуулгыг гаргадаг юм. Учир нь монголчууд “дайсан” гэх ерөнхий, нийтлэг томъёололд хэн нэгэн хүн ч юм уу, хэсэг бүлэг этгээдийг гэхээсээ илүү өөрийн дотоод сэтгэлийн хир болох үнэнч бус байдал, уур хилэн, өс хонзон, хүсэл шунал, буруу булхай, атгаг хорсол, амин хувиа хичээх зан суртахуун, жигшүүрт үйлийг сэдэх муу санаа гэх мэт элдэв гэмийг үлгэрлэн гаргаж, дүрчлэн үзүүлдэг онцлогтой. Сэтгэлийн гэм, сэдэл санааны муу муухай ихсэх тусам мангасын толгойн тоо олшрох зэрэг уран сайхны гайхалтай шийдлүүдийг гаргаж, “дайсныг” жигшүүлэх, өөрөө өөрийгөө цэгнэн зөв, сайныг цогцлоох, шударга ёсыг хамгаалах үзэл санааг зориг баатарлагийн омог огшилтой нь уялдуулан хүүхэд, багачуудын суурь хүмүүжилд суулгаж ирсэн нь сургах, ухааруулахын давтагдашгүй өвөрмөц арга гэж болно. Гүн утга, чинадын асуулгыг ухаж, ухаарч номыг уншихын чиг зүгийг үүнээс ойлгож болно.

Тайлбар байхгүй.

Улиглал

Үлгэр домог, туульс, судар зохиолын өвд шингээж, ам дамжуулан үлдээсэн танин мэдэхүй хийгээд соёл, хүмүүжлийн арвин их сан, уламжлалаа монголчууд дээдлэн хүндэлж, бурхантай хоймортоо баринтаглан залдаг. Доогуур тавьж, хойгуур эрэмблэхийг цээрлэдэг. Учир нь номонд мэдлэг, оюун ухаан, цаг хугацаа, зарчим дүрэм агуулагдаад зогсохгүй амьдрал, түүх, сургамж багтсан байдаг. Тийм болохоор л ном уншдаг хүн амьдралд тохиолдох элдэв бэрхшээл, сорилт шалгарлыг давж чадах сэтгэлгээний ур дүй, сэтгэлийн тэнхээтэй болдог.

Ном байвч уншихгүй байх нь нийгмийн сүлжээ, цахим технологи эрчимтэй хөгжиж буй энэ цаг үеийн хамгийн том бэрхшээл болсныг эцэг, эхчүүд шогшрон өгүүлдэг. Энэ тухай Нобелийн шагналт Йосиф Александрович Бродский “Номыг овоолж байгаад шатаахаас долоон дор нүгэл бий. Тэр бол уншихгүй байх” хэмээн ой тойнд шууд тустал хэлсэн байдаг. Унш, унш гэж улиг домог болтол үглэх нь сайн зүйл биш төдийгүй хүүхэд, залуусыг номоос улам холдуулах сөрөг үр дагавар дагуулдаг. Улиглан үглэх атлаа унших, ухаарахыг нь дэмжихгүй байх тэдэнд урвалт шиг хүндээр тусдгийг огтхон ч мартаж болохгүй. Номын соёл бол хүн хоорондын, хүн ёсны харилцааны үр дүн байдгийн энгийн илрэлүүд нь энэ бүхэн юм.

Учирлал

Нийслэлийн төв талбай гоёмсог асруудаар чимэглэгджээ. Номын баяр болж байна. Гурван хоног үргэлжлэх энэ баярын хугацаанд ном уншихыг зөвлөсөн, сануулсан, айлгаж ичээсэн, албадан сүрдүүлсэн элдэв янзын эш номлол суваг шуудуу бүрээр хахах биз. Буруу гэхгүй ээ. Нийгмийн сүлжээг хэрэглэгчдийн дийлэнх хэсэг нь залуус, хүүхдүүд тул энэ сувгаар түгэн тархаж буй мэдээ, мэдээлэл тэдэнд хангалттай хүрнэ.

Уриалан хөгжөөх, шинэ содон, ховор сонин ном туурвилыг танилцуулах, дэлгэрүүлэх, зохиолч, бүтээлчдийг дэмжиж, тэднийг уншигчидтай холбох гэх мэт олон талын ач холбогдолтой энэ баяр сүүлийн жилүүдэд хамгийн их хүртээмжтэй, олон хүн оролцдог, бодит өгөөжийг түгээж чаддаг ажил болж буйг онцолмоор санагддаг юм. Магадгүй, нийгэм, олон нийтэд чиглэсэн янз бүрийн салбарын олон үйл явдал зохиогддог ч номын баярын чинээний оролцоотой, хүртээмжтэй болдог нь тэр бүр үгүй. Нэг удаагийн номын баярт 180,000 гаруй хүн ирж, тэдний 95 хувь нь ном худалдан авдаг хэмээн саяхан УИХ-ын дарга Г.Занданшатар нийгмийн сүлжээн дэр өөрийн хуудсанд бичсэн байсан. Тэрбээр номын баярыг 2019 оноос эхлэн ивээлдээ авч, агуулгажуулах, хууль тогтоомжоор баталгаажуулах зэрэг олон ажлыг хийж байгаа юм билээ. Энэ удаагийн 33 дахь Номын баярыг “үндэсний бичиг соёл” хэмээх агуулгаар баяжуулж, монгол бичиг, түүний өвөөр дамжуулан төрт ёс, засаглалын уламжлал, үндсэн хууль, хүний эрхийн үнэт зүйлсийг сурталчлахад чиглүүлж байгаа нь тун баялаг агаад шинэлэг болж байна. Гол нь, ном байвч уншихгүй, уншиж буй мэт харагдавч ухахгүй бол ямар хэрэг байх вэ.

Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Зовлон бэрхшээл, жаргал баярын алинд ч биднээс урваж шарвахгүй, хэзээд мөн чанараараа, утга агуулгаараа байж чаддаг хамгийн үнэнч, дотно нөхөр бол ном. Сэтгэл цуцаж, цээж хөндүүрлэхийн үед тулж тогтоож чадах хүчирхэг үгсийг бид бие биенээсээ сонсохоос илүүгээр номоос уншдаг. Мэргэн санаа, бүтээлч шийдлүүдийг бид уншсан ном, сурсан эрдэм, танин мэдсэн бүхнээсээ л олдог. Агуулгад автаж, учир явдлыг тунгаан өгөөж хүртэж унших нь сэтгэлгээний цэгцрэлд хүргэх сайн дадал, төвлөрлийг өгнө. Ой тогтоолт, анхаарал, сэтгэн бодохуйгаа хөгжүүлж чадвал аливааг өргөн хүрээтэй эргэцүүлж, тулгарсан мухардлыг шийдвэрлэх гарц гаргалгааг зөв олж харах чадвартай болдог. Энэ бүхэн хүнд чухам яагаад хэрэгтэйг учирлан, “Юу муу гэвэл хүний номгүй нь муу” хэмээн Говийн догшин Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа шүлэглэж үлдээсэн юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    12 цаг 41 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    12 цаг 55 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    13 цаг 6 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    18 цаг 36 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    Уржигдар 15 цаг 43 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    Уржигдар 14 цаг 51 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    Уржигдар 14 цаг 24 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    Уржигдар 12 цаг 27 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    Уржигдар 11 цаг 53 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    Уржигдар 11 цаг 31 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    Уржигдар 11 цаг 19 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    Уржигдар 11 цаг 07 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    Уржигдар 10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    Уржигдар 10 цаг 49 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК