Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үүнээс цааш “хайр, энхрийлэл” байгаа юу-I

2023-6-06
0
ЖИРГЭХ

Хэн нэгний туулж яваа амьдралын он жилүүд, гэрэл гэгээ, энхэл донхолт зам руу хамтдаа алхан орох "Амьдралын хөрөг" булангаа эхлүүлж байна. Энэ "хайр" мөн үү?


Хайр сульдаадаг, бүр эдгээдэг. Хайр өршөөдөг, уужим байхыг шаарддаг, хайр бол хүлцэн тэвчих, хайр бол түүнээс болж өвдөх бас өвтгөх... Яг ийм итгэлийнхээ ард хэчнээн хүн “хохирогч” болоод үлдэж байгааг тааж мэдэхийн аргагүй.

Сэтгэлзүй, бие махбодийн хүчирхийллийн нуугдах боломжтой хамгийн сайн халхавч бол яах аргагүй “хайртай” гэдэг үг, бодол, нэг тийм мэдрэмжүүд...

Хүчирхийллийн хохирогчид ихэвчлэн биеэ хамгаалах чадваргүй эсвэл сул дорой хүмүүс байдаг. Гэхдээ энэхүү сул дорой байдал хайр сэтгэл гэх зүйлээс болох нь бий. Уучилсан ч, хамт байсан ч сэтгэлзүйн хувьд их, бага хэмжээгээр гэмтэл авч, зарим нь цаг хугацааны аясаар ангижирч, зарим нь цаг хугацааны эрхээр улам угжирдаг байна. Энэ талаар сэтгэл засалч эмч Б.Жаргалтай яриа өрнүүлсэн юм.

-Хэчнээн хүчирхийлэлд өртөвч огтхон ч хүчирхийлүүлж байна гэж бодохгүй байх. Эргэж очиж, хайрлаж, надаас болж ийм үйлдэл хийлээ гэх. Харилцаа нь аюултай хэмжээнд хүрчихээд байхад орхиод явчихаж чаддаггүй хүн олон.

-Хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, нөгөө хүн нь ямар нэгэн байдлаар сүрдүүлэх, эсвэл өөрийг нь буруутайд итгүүлэн дарамт үзүүлдэг. Ямар ч хүн эхлээд хүчирхийллийг эсэргүүцэн тэмцэх оролдлого хийж, хэд хэдэн удаагийн бүтэлгүйтлийн дараа, эерэг үр дүн гарахгүй болохоор сүүлдээ энгийн зүйл юм шигээр ойлгох хандлагатай байдаг. Хоёрдугаарт, хүчирхийллийн хохирогчийн бага насны дурсамж, амьдралынх нь таагүй үйл явдалтай энэ нөхцөл холбогдох тохиолдол бий. Жишээлбэл, ээж аав хоёрынх нь хоорондын харилцаа, гэр бүлийн хүмүүжил, ямар нэгэн байдлаар хүчирхийлэлтэй орчинд өссөн хүн байлаа гэж бодъё. Тэгэхээр хүчирхийллийн хохирогч тухайн үйлдлийг нь тодорхой хэмжээнд энгийнээр хүлээгээд авчихдаг ч юм уу. Магадгүй тэр хоёр хүн хоорондоо муудалцаж, сайдалцаж байж байгаад буцаад хэсэг хугацааны дараа эвлэрээд амьдрал нь энгийн үргэлжлээд явчихаар тэнд өссөн эмэгтэй хүүхдүүд юу гэж ойлгодог вэ гэхээр ийм нөхцөл байдалд ордог юм байна.

Түүнийг нь хүн уучилж болдог юм байна гэж ойлгоод, ирээдүйн амьдралд нь тиймэрхүү нөхцөл байдал үүсэхэд ээнэгшүүлээд авчих нь бий.

Тохиолдол хоёр. Хүчирхийллийн түүхгүй нэгэн. Энгийн харилцаатай, халуун дотно ээж аавын хайранд өссөн хүн. Энэ хүн хохирсон ч хэзээ нэгэн цагт засарна, би өөрчилнө, энэ хүн өөрчлөгдөнө гэдэг байдлаар тэр хүнийг уучилдаг. Миний буруу гэж бодоод эхлэхээр л эсэргүүцэн тэмцэх ямар ч боломжгүй болно. Өөр нэг шалтгаан нь ямар ч хариу арга хэмжээ авч чадахгүй болохоороо бууж өгнө. Нөгөөтэйгүүр, дасан зохицож эхэлдэг гэсэн үг. Маш олон шалтгааны улмаас энэ нөхцөл байдлаас салж чаддаггүй гэсэн үг л дээ.

-Тухайн хүний бие махбодид мэдэгдэхүйцээр нөлөөлж байх үед буюу шарх сорви гарах гэхчлэн ил байдалтай байгаад байна шүү дээ. Тэгвэл сэтгэл санааны хувьд асар их өөрчлөгдсөн хүмүүсийн тухай мэр сэр мэдэх юм байна. Тухайлбал ямар нэгэн байдлаар үгээр доромжилж, гар хүрэхийг нь хүлээдэг болчихлоо гэж ярьж байсан хүн бий. Сэтгэл засалчийн үүднээс харахад сэтгэлзүйн гэмтэл авсан хүмүүст ихэвчлэн ямар өөрчлөлт ажиглагддаг вэ?

-Айдас  түгшүүрийг мэдэрсээр байгаад  тийм айдас түгшүүрийг ахин мэдрэхээ хүлээдэг болно гэдэг тухайн хүнд сэтгэлзүйн ямар нэгэн асуудал бий болсон байна гэсэн үг.

Ялангуяа бие хүний эмгэг байх магадлалтай. Өөрөөр хэлбэл зан үйлийн өөрчлөлттэй болсон бол дээрх зүйлсийг энгийнээр хүлээж авдаг ч юм уу эсвэл түүнийгээ үгүйлэх хам шинжид орсон тохиолдол байдаг. Тэгэхээр яавч эрүүл сэтгэлзүй биш, сэтгэцийн эмгэгийн үед л иймэрхүү асуудлууд үүсэх нь бий.

Түүнчлэн “садимазохист” гэсэн сэтгэл зүйн хэв шинжүүд байдаг. Жишээлбэл, садист гэхээр хэн нэгнийг өвтгөж сэтгэл зүйн таашаал авдаг хэлбэр. Харин мазохист нь хэн нэгнээр өвтгүүлж байж буюу хатуу үг хэлүүлэх, бие махбодоор ямар нэгэн өвдөлт, шархыг мэдэрч байж сэтгэл зүйн таашаал авдаг, цаад стрессээ тэгж даван туулдаг сэтгэцийн эмгэг. Ийм эмгэгтэй хүмүүст энэ асуулт илүү тохирох байх.

-Хосын ийм хортой харилцааны үед яг хаана хүрээд зогсох ёстой вэ. Хүс ч гэлтгүй гэр бүлийн орчинд ч өрнөж л байгаа. Үүнийгээ “Хайр” гэж нэрийдээд зогсож бас зогсоож чаддаггүй юм шиг ээ. Нэгэнт аюултай харилцаа гэдэг нь мэдэгдээд байхад шүү дээ.

-Ерөнхийдөө ихэнх хүмүүс надад яг одоо ийм асуудал үүсээд байна. Эсвэл би энэ хүнээс болоод сэтгэлзүйн асуудалтай болох нь гэдгээ таньж мэдсэний дараа л тусламж авч эхэлдэг. Түүнээс наана гэвэл уучилдаг, хэзээ нэгэн цагт өөрчлөгдөх юм шиг санадаг. Эсвэл үр хүүхдээ бодож арав, хорин жилийн амьдралаа үгүй хийж болохгүй гэсэн сэтгэлээр тэвчээд л яваад байдаг. Гэтэл тэвчиж байсны үр дүнд нь сэтгэл санааны хямрал, бие махбодын ямар нэгэн өвчин, зовиуртай болоод л дуусна. Мөн сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, эсвэл уур бухимдлаа үе үе сөрөг байдлаар илэрхийлэх үедээ зарим хүмүүс сэтгэлзүйч эсвэл сэтгэл засалчдад хандаж эхэлдэг. Тэгэхдээ энэ харилцаанаасаа болж ийм асуудалтай боллоо гэдгээ зарим хүн таньж мэднэ. Зарим нь л шүү дээ.  Иймээс нас, насны хүмүүст сэтгэлзүйн боловсрол чухал.

-Хохирч байгаа хүн сэтгэлзүйчид очих боломжгүй эсвэл очих дургүй байгаа үед эргэн тойрны хүмүүс нь түүнд хэрхэн туслах вэ?

-Тухайн хүнд сэтгэл санааны хувьд тогтворгүй болдог, амархан уурладаг, амархан гомдож, баярладаг гэх мэт шинж байвал үүний тухай анхны ярилцлагыг хийх хэрэгтэй.

Тэр хүнтэй илүү дотно ярилцах, сэтгэлийг нь онгойтол сонсох хэрэгтэй. Харин сонсож байх явцдаа хариу арга хэмжээ авахыг оролдох эсвэл амьдралыг нь зэмлэн буруушаах, ямар нэгэн байдлаар асуудалд нь хөндлөнгөөс оролцох нь түүнийг сэтгэлийнхээ хаалгыг хааж, хөшгөө татахад хүргэдэг.

Тийм амьдралыг сонгох талтай. Тэгэхээр эхний ээлжинд найз нөхөд, дотны хүмүүс нь асуудлыг таньж мэдүүлэхийн тулд тухайн хүнээр өөрийнх нь амьдралыг яриулж, харилцан ярилцах нь зүйтэй. Асуудлыг танин мэдснээр л итгэсэн нэгэндээ нээлттэй хандаж эхэлдэг. Тэр үед нь цааш гааруулж болохгүй юм байна гэсэн шийдвэрийг гаргахад нь дэмжиж байгаагаа ойлгуулах ёстой.

М.ДЭВЭЭЖАРГАЛ

Үргэлжлэл бий...

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    10 цаг 53 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    11 цаг 7 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    11 цаг 18 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    16 цаг 47 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    Уржигдар 15 цаг 43 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    Уржигдар 14 цаг 51 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    Уржигдар 14 цаг 24 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    Уржигдар 12 цаг 27 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    Уржигдар 11 цаг 53 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    Уржигдар 11 цаг 31 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    Уржигдар 11 цаг 19 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    Уржигдар 11 цаг 07 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    Уржигдар 10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    Уржигдар 10 цаг 49 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК