Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мал хөнгөлөх, засаа идэх ёсон

2023-6-14
0
ЖИРГЭХ

Мал хөнгөлөх, засаа идэх гэдэг монголчуудын өвөрмөц сонин соёл, заншил билээ. Энэ тухай монгол хүн бүр мэддэг, үгүй ядаж л харж, сонсож байсан байдаг. Гэхдээ энэ нь зүгээр нэг хурганы засаа идмээр санагдсан үедээ хургаа хөнгөлөөд, засааг нь чанаад зооглочихдог зүйл биш юм. Цаг улирал, өдөр судар маш чухал. Мэдээж бэлгэ дэмбэрэлтэй сайн өдөр, сайн цагийг сонгоно. Мөн төл малын бие гүйцэж, шинэ ногоонд цадсан байх ёстой. Хурга хөнгөлөхөд зуны эхэн сарын шинийн гурван хамгийн ээлтэй өдөр гэж үзэж энэ өдөр ихэвчлэн хурга, ишгийг хөнгөлдөг. Гэхдээ газар орон, цаг агаарын байдлаас хамаарч нутаг нутагт энэ хугацаа өөр өөр байна. Төв нутаг буюу зөөлөн дулаан уур амьсгалтай хангай газарт аргын тооллын тавдугаар сарын эхээр хурга, ишгээ хөнгөлнө. Үүнээс оройтвол ялаа батгана ихээр гарч зассан ором нь өтнө. Гэтэл өндөрлөг, сэрүүн баруун Алтай нутагт аргын тооллын зургаадугаар сар гарсан хойно хургаа хөнгөлдөг.

     Хурга хөнгөлөхдөө хургаа эхээс нь ялган авч хоцроод малын хотны эхэн хавьцаа цэвэр газар цагаан эсгий дэвсэн идээ будаа засаж арц хүж, аргал хомоол уугиулж хот малаа ариусгана. Улмаар хурга хөнгөлөх хүнд хадаг барин сүү амсуулж хүндэтгэл үзүүлнэ. Бие хүч сайтай, халзан цагаан зүстэй хургыг анхлан хөнгөлөх бөгөөд хөнгөлөхийн өмнө эвэрт нь цагаан даавуу, залам уяж орой дээр нь шар тос түрхэж сүү дусаан мялаагаад хөнгөлнө. Хөнгөлсний хойно “Өднөөс хөнгөн, сумнаас хурдан”, “Цус нь цагтаа хатаж, өвчин нь өдөртөө эдгэр” гэх мэтээр ерөөл хэлнэ. Ингэхдээ мал сүрэг арвидан үржихийг бэлгэдэн тариа будаа цацаж өргөнө. Хуц тавих хургаа хөнгөлөхгүй үлдээхдээ магнайд нь шар тос юм уу тараг зэрэг цагаан идээ түрхэн мялаагаад эрүүн дор нь тавагтай цагаан идээгээ хүргэж ёслоод арцны утаанд гурвантаа эргүүлэн ариутгаад,

Үр төл олонтой

Үржил шим сайтай

Сүрэг нь дэлгэр болог

Сүмбэр уулсын өвс ид

Сүн далайн ус уу

Түмэн хонины түрүү

Түнтгэр халзан хуц бол

Мянган хонины түрүү

Мантгар халзан хуц бол гэж ерөөнө.

     Мал хөнгөлсөн өдрөөс гурав хоног гадагшаа хүнд юм өгөхгүй, мал гаргахгүй, сүү тараг, ааруул цагаан идээ өгдөггүй. Хэрэв ингэвэл адуу малын гарзтай, малд муу, төл алдаж, сүү сааль татарна гэж үздэг. Зайлшгүй сүү сааль гэрээс гаргах, хүнд өгөх болбол гэрийн эзэгтэй сүүгээ гэрээс зайдуухан, малын хотноос хол аваачиж тавина. Ингэсний хойно сүү авах ёстой хүн нь өөрөө очиж саваа дүүртэл хийж авсан хойноо “дээж хариулаад” авч явна. Дээж хариулна гэдэг нь саваа дүүртэл хийж авсан хойноо буцаагаад сав руу нь жаахныг дусааж үлдээхийг хэлнэ.

     “Мал хөнгөлсөн өдөр тун аргагүй болоод хүнд жаахан ааруул, сүү өгчихсөн юм. Гэтэл маргаашнаас нь мал хорогдоод, хотонд чоно ороод” хэмээн ярьж суугаа малчин хүнтэй олон таарч байлаа. Үнэхээр ч тийм зүйл болоод байдаг. Үүнд ямар нэгэн учир холбогдол байдаг болоод тэр биз.

     Хургаа хөнгөлж дууссан хойно засааг сайтар угааж цэвэрлээд хөшиглөсөн махтай хамт чанана. Улмаар дээрээс нь будаа хийж буцалгаад засаатай, будаатай шөл болно доо. Амт гэж үнэхээр салахын аргагүй. Хурганы засаа бол тэр чигээрээ уураг. Тэгэхээр хүний биед сайн, муугийн тухайд бол тайлбар илүүц биз. Засаанд учиргүй дуртай хүмүүс байдаг. Тийм нэгэн гудиггүй эр хонь хариулж явахдаа тэсэлгүй ганц нэг хурга хөнгөлөөд хээр засаа чанаж идэж байсан тохиолдол байдаг. Үүнтэй төстэй явдал. Тэр жил бага дүү маань долоо, найм орчин настай байхдаа юу болсныг бүү мэд, нэг өдөр засаа идмээр байна гэж биднийг шалж гарав. Хурга хөнгөлөөд дууссан тул энэ талаар яриа байхгүй гэдгээ хэлээд өнгөрлөө. Нөгөөх чинь шалж гуйсан хэвээрээ. Сүүлдээ бүр уйлж гарлаа шүү, үнэнээсээ. Төдийд бид сандарч, аргадаж гуйгаад тусыг эс олов. Аргагүйдээд гадаа хотонд байсан үхэр дотроосоо нэг бяруу барьж хөнгөлөөд засааг нь чанаж өгч билээ. Бярууны засаа, хурганы засаа хоёр овор хэмжээ, амт үнэрийн хувьд бараг адилхан байдаг юм.

Д.Бизьяа

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    8 цаг 55 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    9 цаг 9 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    9 цаг 20 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    14 цаг 50 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    Өчигдөр 16 цаг 45 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    Өчигдөр 15 цаг 43 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    Өчигдөр 15 цаг 04 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    Өчигдөр 14 цаг 51 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    Өчигдөр 12 цаг 27 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    Өчигдөр 11 цаг 31 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    Өчигдөр 11 цаг 19 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    Өчигдөр 10 цаг 49 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК