Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хурандаа Б.Мөнхзаяа: Ирэх 2023-2024 оны хичээлийн жилд 17 хөтөлбөрт элсэлт авна

2023-6-16
0
ЖИРГЭХ

Дотоод хэргийн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн элсэлтийн талаар Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Мөнхзаяатай ярилцлаа.


-Дотоод хэргийн их сургууль 2023-2024 оны хичээлийн жилд хэдэн мэргэжлээр элсэлт авах вэ?

-Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагууд болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний Онцгой байдлын байгууллагаас манай их сургуульд хүний нөөц, алба хаагчийг бэлтгэх захиалга ирүүлсний дагуу 2023-2024 оны хичээлийн жилд бакалаврын зэрэг олгох Цагдаа, Хил, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл, Шүүхийн шинжилгээ, Эрх зүйн чиглэлийн нийт 17 хөтөлбөрт элсэлт авна.

-Элсэгчдэд ямар шалгуур тавьдаг вэ?

-Манай сургууль нь их, дээд сургуульд элсэгчдэд тавьдаг дээд боловсролын нийтлэг шаардлага, шалгуураас гадна сургалтын хэлбэр, хөтөлбөрийн онцлогоос хамаарч төрийн тусгай албанд анх орох, суралцах иргэдэд тавьдаг тусгай шалгуурыг хангасан байхыг мөн шаарддаг. Нийтлэг шаардлагад эзэмшсэн боловсролын түвшинг илэрхийлэх гэрчилгээ, дипломын баталгаажилт, элсэлтийн ерөнхий шалгалтын чиглэл, босго оноо, сурлагын голч дүн зэрэг оюутны ерөнхий суурь чадамжийг тогтоох үзүүлэлтүүд хамаарна.

Тусгай шаардлагад захиалагч агентлаг, байгууллагуудын мэргэжлийн онцлог буюу иргэдийн амар, тайван, аюулгүй байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах, гамшиг, осол, болзошгүй аюулаас аврах, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчил, хууль бус үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох, шинжлэн оношлох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэхэд үнэнчээр хүчин зүтгэх эх оронч үзэл, сэтгэлгээ бүхий ёс зүй, хандлага, төлөвшил, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг тогтоох үзүүлэлтүүд хамаарна. Тухайлбал, бие эрхтний зөв хөгжилтэй, дүрэмт хувцас өмссөн үед биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн шивээс сорвигүй байх, /биеийн далдлагдах хэсэгт 50х30 мм-ээс томгүй хэмжээтэй шивээстэй байж болно/, биеийн өндөр эрэгтэй 168 см, эмэгтэй 163 см-ээс дээш, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх, ял шийтгүүлж байгаагүй байх зэрэг шаардлагыг тавьдаг. Харин Хил судлал хөтөлбөрт эрэгтэй 165 см-ээс дээш байхаар өндрийн хэмжээг буулгасан.

-Элсэлтийн журмын талаар тодорхой мэдээлэл өгнө үү.

-Бакалаврын элсэлтийн шалгалтын журмыг Дотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалаар баталж, Их сургуулийн цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс олон нийтэд хүргэсэн.
Бид элсэлтийн шалгалтын журамд хөтөлбөр бүрд элсүүлэх суурь шалгалтын босго оноог жил бүр шинэчлэн тогтоодог. Энэ хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын босго оноо 480-500, алба хаагчдад зориулсан хөтөлбөрт 440 байхаар, хавсарга шалгалтын босго оноог 480-500 байхаар ялгамжтай тогтоосон. Харин “Цагдаа судлал”, “Дотоодын цэрэг судлал”, “Кибер гэмт хэрэг судлал”, “Хил судлал”, “Хил судлал- сэтгэл зүйн хангалт”, “Хил судлал-ар талын хангалт”, “Хил хамгаалалтын зэвсэг техникийн инженерчлэл”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл”, “Онцгой байдал-гамшиг судлал”, “Аюулгүй байдал судлал” хөтөлбөрт хавсарга шалгалтыг Ур чадвараар буюу Бие бялдрын шалгалтаар авна. Элсэгчийг суурь хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо, ур чадварын оноогоор эрэмбэлнэ. “Мөрдөх алба”, “Шинжлэн магадлах ухаан”, “Шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа”, “Эдийн засаг-улсын нөөц”, “Нийгмийн ажил”, “Эрх зүй” хөтөлбөрт хавсарга шалгалт нь журмаар тогтоосон хичээл байна. Элсэгчийг 2 шалгалтын нийлбэрээр эрэмбэлнэ. Элсэгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын батламж нь 2021, 2022, 2023 оных байна.

-Дотоод хэргийн их сургуульд элсэх сонирхолтой охид их байдаг. Шинэ хичээлийн жилд эмэгтэй элсэгчдийг элсүүлэх үү?

-Дотоод хэргийн их сургууль зөвхөн захиалагчаас ирүүлсэн тоо, хүйсийн дагуу элсэлтийн хяналтын тоог тогтоодог. Энэ хичээлийн жилд төрийн тусгай албан хаагч бэлтгэх /Цагдаа судлал 4 жилийн хөтөлбөрт 10, 2 жилийн хөтөлбөрт 14, Мөрдөх алба 5, Кибер гэмт хэрэг судлал 4, Хил судлал 2 жилийн хөтөлбөрт 10, Хил судлал- сэтгэл зүйн хангалт 5, Хил судлал-ар талын хангалт 5, Шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа 20, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл 6, Аюулгүй байдал-шүүхийн шийдвэр гүйцэтгэл 4, Нийгмийн ажил 10, Шинжлэн магадлахуй 5/ нийт 10 хөтөлбөрт эмэгтэй элсэгч авна. Өөрөөр хэлбэл, 2023-2024 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийг төрөөс хариуцдаг хөтөлбөрүүдэд нийт 550 иргэн элсүүлэхээс бакалаврын 4 жилийн хөтөлбөрт 74, 2 жилийн хөтөлбөрт 24 нийт 98 эмэгтэй элсэгч авна гэсэн үг. Харин Эрх зүйн хөтөлбөрт хүйс харгалзахгүй элсүүлэн авна. Тус хөтөлбөрт элсүүлэх хяналтын тоог Дотоод хэргийн их сургууль тогтоодог тул хүйс заагаагүй.

-Элсэлтийн нэмэлт шалгалтын талаар дэлгэрэнгүй тайлбарлана уу?

-Тухайн хичээлийн жилд элсүүлэх элсэгчдийн тоог 40 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх тооны элсэгчээр тасалбар болгон нэмэлт шалгалтад хамруулах юм.
Нэмэлт шалгалтад эрүүл мэндийн үзлэг, бие бялдрын шалгалт, сэтгэл зүйн сорил ярилцлага, гэмт хэрэг, зөрчлийн судалгаа, цэргийн хэргийн анхан шатны бэлтгэл сургалтууд багтдаг. Нэмэлт шалгалтуудыг авах хугацаа, норматив, шалгуур үзүүлэлтийг Дотоод хэргийн их сургуулийн цахим хуудасны элсэлтийн цахим бүртгэл хэсэгт байршуулсан байгаа. Иймд Дотоод хэргийн их сургуульд элсэн суралцахаар бэлтгэж буй шалгуулагчид элсэлтийн шалгалтын журамтай танилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

-Иргэд элсэлтийн цахим бүртгэлд хэрхэн бүртгүүлэх вэ?

-Дотоод хэргийн их сургуулийн элсэлтийн цахим бүртгэл 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Иймд элсэгчид Их сургуулийн www.uia.gov.mn цахим хуудасны “Элсэлтийн цахим бүртгэл” хэсэгт хандаж үнэ төлбөргүй бүртгүүлэх боломжтой.

-Цахим бүртгэл бүртгүүлэхэд иргэн юуг анхаарах вэ?

-Иргэн зөвхөн нэг л хөтөлбөрийг сонгож бүртгүүлнэ. Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо гарч элсэгчдийг эрэмбэлэхээс өмнө бүртгүүлсэн хөтөлбөрөө солих боломжтой. Эрэмбэлсний дараа хөтөлбөр солих боломжгүй байгаа. Цахимд бүртгүүлэхийн өмнө журам болон заавартай маш сайн танилцаж, мэдээллээ үнэн зөв оруулах ёстой. Элсэлтийн үйл ажиллагаатай холбоотойгоор төрийн байгууллагуудын мэдээллийн санд байгаа өөрийн хувийн мэдээллийг төрийн байгууллагын мэдээллийн систем хооронд дамжуулан ашиглахыг зөвшөөрсөн байх хэрэгтэй. Мөн элсэлтийн журамд заасан дараах төлбөрийн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байх ёстой.

  • Эрүүл мэндийн үзлэгийн төлбөр; /ТТАХНЭ-д шинжилгээ, үзлэгт ороход/
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх сорилын хураамж; /тухайн бодисын тест/
  • Гэнэтийн ослын даатгалын төлбөр;
  • Цэргийн хэргийн бэлтгэл сургалттай холбоотой зардал; /хээрийн дүрэмт хувцас, аранз, ор хөнжлийн даавуу зэрэг бусад эд зүйл/

-Дээд боловсролтой иргэдэд зориулсан 2 жилийн хөтөлбөрийн элсэлтийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Тус их сургууль нь захиалагч байгууллагын хэрэгцээ шаардлагын дагуу өмнө нь эрх зүй, эдийн засаг, сэтгэл судлал, нягтлан бодох бүртгэл, санхүү, банк, даатгал, байгалийн шинжлэх ухаан, математик, статистик, мэдээлэл харилцаа холбооны технологи, инженерчлэл, үйлдвэрлэл, зохион бүтээгч, хөдөө аж ахуй, мал эмнэл зүй, эрүүл мэнд, цэрэг, батлан хамгаалах зэрэг мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн иргэнийг мэргэшүүлэх “Цагдаа судлал”, “Хил судлал” 2 жилийн хөтөлбөрт элсүүлнэ. Тус хөтөлбөрүүдэд хяналтын тоонд нийцүүлэн эмэгтэй, эрэгтэй элсэгч элсүүлнэ. Бүртгэл нь мөн цахимаар 2023 оны 05 дугаар сарын 01-ээс 06 дугаар сарын 18-ны өдрийн 17.00 цаг хүртэл явагдана. Нэмэлт шалгалтууд нь бусад шалгалтын нэгэн адил явагдана.

-Алба хаагчдад зориулсан 5 жилийн хөтөлбөрийн талаар дэлгэрүүлэн тайлбарлана уу.

-“Цагдаа судлал”, “Хил судлал”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл”, “Аюулгүй байдал судлал”, “Онцгой байдал-гамшиг судлал” хөтөлбөрт харьяа агентлаг байгууллагын алба хаагчдаас элсүүлдэг. Эдгээр хөтөлбөрүүдэд суурь хичээлийн оноо “Онцгой байдал-гамшиг судлал” хөтөлбөрт Математик-440, бусад хөтөлбөрт Нийгэм судлал-440-өөс дээш байхаар тогтсон. Хавсарга шалгалт нь ур чадвар буюу бие бялдрын шалгалт байна. Алба хаагчдад зориулсан 5 жилийн хөтөлбөрт тухайн мэргэжлийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан, 30-аас дээш настай алба хаагчийг нотлох баримтыг үндэслэн шалгалтгүйгээр элсүүлнэ.

-Ярилцсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (197.211.63.56)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 10 сарын 07 | Хариулах
  • DR. ADITY (197.211.63.113)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 09 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    8 цаг 23 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    8 цаг 37 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    8 цаг 48 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    14 цаг 18 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    Өчигдөр 16 цаг 45 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    Өчигдөр 15 цаг 43 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    Өчигдөр 15 цаг 04 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    Өчигдөр 14 цаг 51 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    Өчигдөр 12 цаг 27 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    Өчигдөр 11 цаг 31 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    Өчигдөр 11 цаг 19 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    Өчигдөр 10 цаг 49 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК