Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

СУРВАЛЖИЛГА: Ирэх онд Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэлнэ

2023-6-19
0
ЖИРГЭХ

Ойртох тусам краны дуу улам хадаж, төмөр хашаагаар хүрээлсэн барилгын талбай цэлийн тодорч, улмаар бид барилга угсралтын ажил ид өрнөж буй төслийн талбайд хүрэлцэн ирлээ. Олон талын ач холбогдол бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэргэдээс нь тольдож, ажлын гүйцэтгэлтэй нь дэлгэрэнгүй танилцах бидний аялал ийнхүү эхэлсэн юм.


Нийслэлийн баруун хязгаарт орших Сонгинохайрхан уулын зүүн бэлд Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг шинээр барьж буй энэхүү төслийн талбайд зургадугаар сарын 16-ны өдөр хэвлэл мэдээллийн ажилтнуудыг урьж, Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-аас Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Компакт гэрээгээр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн хэрэгжилт болон усны асуудлаар нээлттэй ярилцах зорилгоор “Усны тухай ярилцъя-3” ээлжит уулзалтыг зохион байгууллаа. 

Усны хомсдол урт хугацаанд үүсдэг

Уулзалтын эхэнд Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцахаар цаг зав гарган бүтээн байгуулалтын талбайд хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн төлөөлөлд талархал илэрхийлэв. 

Тэрбээр уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Ус нь хүний эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хөгжлөөр зогсохгүй улс орны аюулгүй байдал, оршин тогтнохуйн асуудал мөн.

Нийслэлийн хэмжээнд бүх усан хангамж газрын доорх уснаас эх үүсвэр авдаг. Компакт гэрээгээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийг Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хязгаарлагч гол хүчин зүйлсийн судалгаанд үндэслэн, Улаанбаатар хотын 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулсан. Амжилттай хэрэгжсэнээр Улаанбаатар хотод нүүрлэж болзошгүй усны хомсдлоос сэргийлж, хүн амын хэрэглээ, эдийн засгийн үйл ажиллагаанд шаардлагатай усаар урт хугацаанд, тогтвортой хангах нөхцөл бүрдэнэ.

Энэ нь нийслэл хотод амьдарч буй нийт хүн ам, үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуй нэгж, үйлдвэрүүдэд үр өгөөжөө өгөх төсөл” гэж онцлов. 

АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын Монгол Улс дахь Суурин захирал Тина Юү “Компакт гэрээний санхүүжилт ердөө таван жилийн хугацаатай. Хугацааны хувьд чухалчилж байгаа учир нь санхүүжилтийн хувьд АНУ-аас олгосон буцалтгүй тусламж учир зарцуулагдаагүй үлдсэн компактын дуусах хугацаанд зарцуулаагүй үлдсэн санхүүжилтийг АНУ буцааж татах нөхцөлтэй.

Тиймээс санхүүжилтийг зүй зохистой ашиглаж, төслөө сайн гүйцэтгэхийг бид бүгд хичээн ажиллаж байгаа. Энэ төсөл дээр гайхалтай сайн баг бүрдэж ажиллаж байна. Энэ төслийн хүрээнд хийгдэх ажлууд бол АНУ болон Монгол Улсын Засгийн Газар, ард түмэн хоорондын түншлэл, хамтын найрамдлын биет бэлгэдэл болж үлдэнэ.

Мөн би Монгол оронд амьдарч, эрс тэс уур амьсгалыг нь мэдэрч байгаадаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм. 

Улмаар бүтээн байгуулалтын ажлыг хариуцан гүйцэтгэж буй БНТУ-ын “МАПА Иншаат” компанийн Төслийн менежер Сердар Хекимоглу нар үргэлжлүүлэн Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцыг сэтгүүлчдэд танилцуулж, сонирхсон асуултад хариулт өгсөн юм. 

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын II Компакт гэрээний санхүүжилтээр байгуулж буй хоёр томоохон үйлдвэрийн нэг бөгөөд шинээр байгуулж буй Ус хангамжийн баруун эх үүсвэрээс олборлосон усыг энэхүү үйлдвэрт Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлэн дэвшилтэт технологиор гүн цэвэршүүлж, нийслэлийн ус хангамжийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэх юм.

Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Мянганы сорилтын II Компакт гэрээ 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд тус гэрээнд заасан төсөл, хөтөлбөрүүдийг 2026 оны 3 дугаар сарын 31-ний дотор багтаан хэрэгжүүлэх юм. Компакт гэрээнд заасны дагуу Монголын МСС нь харилцан уялдаа бүхий дараах гурван томоохон төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Эдгээр нь: 

  • Ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, 
  • Хаягдал ус дахин боловсруулах төсөл,
  • Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл болно. 

Тахилтай уулын тарвага хоёр дахин өсжээ

Сонгинохайрхан нь төрийн тахилгат уул бөгөөд салбар ууланд нь тарвага, зурам, үнэг, хярс, мануул, туулай, чоно байдгаас гадна зудтай жил буга, гөрөөс, аргал, янгир, шилүүс нүүдэллэн ирж нутагладаг гэнэ. Тэгвэл энэхүү үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэх үеэр ойр орчимд нь 57 тарвага байсан аж. Төслийн хүрээнд байгаль орчны сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авснаар өдгөө 103 болж өссөн байна.

Үйлдвэрийн бүтээн байгуулалт хийгдэж буй орчин нөхцлийн асуудлын талаар Монголын мянганы сорилтын сангийн Байгаль орчны асуудал хариуцсан захирал Ц.Дашзэвэг ярихдаа, “Мянганы сорилтын корпорацаас санхүүжүүлж байгаа аливаа төсөл хөтөлбөр дээр байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар маш өндөр хяналт тавьж ажилладаг. МСК-ын Байгаль орчны удирдамж, Олон улсын санхүүгийн корпорацын гүйцэтгэлийн стандартуудыг ягштал мөрдөх ёстой. Энэ дагуу манай хоёр үйлдвэр дээр хоёр төрлийн байгаль орчны үнэлгээ хийгддэг. Нэг нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгээд энэ хоёр төслийн гүйцэтгэгч маань БОАЖЯ-аар батлуулаад явж байгаа. 

 

Үүнээс гадна ОУСК-ын гүйцэтгэлийн стандартын шаардлагын дагуу бас дахиж энэ байгаль орчны үнэлгээг олон улсын стандартын шаардлагыг хангасан хэмжээнд хийж МСК-аар батлуулж явдаг. Энэ дагуу тухайн төлөвлөгөөг дагалдаад таван жилийн Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө дахиж гардаг. Тэр төлөвлөгөө дээр үндэслэж гүйцэтгэгч компаниуд тухайн жилийн Байгаль орчны төлөвлөгөөг боловсруулж БОАЖЯ-аар батлуулдаг. 

Төлөвлөгөө нь батлагдаад хэрэгжилтээ хянаад явдаг. Хэрэгжилтийг Нийслэлийн Байгаль орчны газраас ажлын хэсэг гараад мэргэжлийн хяналт, байгаль орчны газрын мэргэжилтнүүд, тухайн дүүргийн байгаль орчны байцаагч нар очиж газар дээр нь тухайн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянаад оноо өгдөг. Энэхүү Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр маань өнгөрсөн жил 93.5 оноо авч 2023 оны төлөвлөгөө нь батлагдан хэрэгжиж байна” хэмээн тодотголоо.

Эмэгтэй ажилчдын тоо улам нэмэгдэж байна

Төслийн бас нэгэн чухал зорилт бол жендерийн тэгш байдлыг хангах. Тэгвэл энэ зорилтынхоо хүрээнд олон зүйлийн ажил хэрэгжүүлж байгаа юм. Монголын мянганы сорилтын сангийн Нийгэм, жендэрийн асуудал хариуцсан захирал А.Отгончимэг, “Бараа бүтээгдэхүүн худалдан, үйлчилгээ авахдаа орон нутгийн иргэд тэр дундаа эмэгтэйчүүдийнхээ бизнесийг дэмжих шаардлагыг тавьж байгаа.

Одоогийн байдлаар 2021 оноос хойш хэрэгжиж байгаа энэ хугацаанд гурван төслийн хүрээнд 2 тэрбум 253 сая төгрөгийн худалдан авалт хийгээд байна. 

Гүйцэтгэгч компаниудтай бид жендер, нийгмийн оролцоог хэрхэн хангах талаар төлөвлөгөө гаргуулж ажилладаг. Гүйцэтгэгч компаниуд өөрсдийн төлөвлөгөөний дагуу барилга, бүтээн байгуулалтын төсөлд эмэгтэйчүүдийг ажиллуулах, орон нутгийн иргэдээс ялангуяа Сонгинохайрхан дүүргээс иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажилд авдаг.

Одоогоор гэрээний хүрээнд ус гүн цэвэршүүлэх, хаягдал ус боловсруулах үйлдвэр, баруун эх үүсвэрийг нэмэх төслүүдэд 1294 хүн ажиллуулсан. Тэдний 17 хувь нь эмэгтэйчүүд. Компактын хүрээнд нийт ажилчдын 30 хувь эмэгтэйчүүд байна гэсэн зорилтоо хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Ус гүн цэвэршүүлэх тендерийг хэрэгжүүлэхээр БНТУ-ын компани шалгарсан. Тус компанийн ажилчдын 80-85 хувь нь турк хүмүүс бий.  Харин туслан гүйцэтгэгчид нь бүгд Монгол ажилчид байдаг. Тэдний 50 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна” хэмээн онцоллоо. 

Мөн энд байгаа турк гүйцэтгэгчид барилга дээр ажиллаж байгаа манай эмэгтэйчүүдийг хараад гайхан биширч, анх удаа эмэгтэйчүүдийг ингэж ажиллуулах боломжтой гэдгийг ойлгосон байна. Жишээлбэл, анх кранист эмэгтэйг дээшээ гарахад нь айдаг байсан бол одоо эмэгтэйчүүд нь илүү сайн ажилладаг юм байна гэдгийг мэдэрсэн ажээ. Эхэндээ өөрийн улстай харьцуулж гайхдаг байсан бол одоо бодит байдлыг ойлгоод эмэгтэйчүүдийг ажиллуулахыг илүүд үздэг болсон хэмээн бахдал дүүрэн ярьж байлаа.

Түүнчлэн энэ жил Барилгын коллежээс ирж дадлагажсан оюутнуудаас нэг эмэгтэй оюутанг төгсмөгц ажлын байранд авах санал тавьсан нь барилга, уул уурхай бол зөвхөн эрчүүдийн ажил гэсэн хэвшмэл ойлголтыг үгүй болгож, хүсэж хичээсэн л бол хэн бүхэн аль ч шатны ажлыг гүйцэтгэх боломжтой болсныг харуулж байна.

Бүтээн байгуулалтын ажлыг ирэх оны зургадугаар сар гэхэд дуусгана

Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил ноцтой саатал хоцрогдолгүй, төлөвлөгөөний дагуу, 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд 2024 оны II улиралд дуусаж, туршилт тохируулгыг эхлүүлэхээр ажиллаж байна. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орсноор жилд 50 хүртэл сая куб метр гүн цэвэршүүлсэн усыг нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх юм. 

Үр дүнд нь Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, 30 жилийн дараах нийслэлийн 650 гаруй мянган өрхийн 2.4 сая гаруй иргэн, мөн үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг цэвэр усаар тогтвортой хангах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хот баруун тийш өргөжин тэлэх, дагуул хот, шинэ суурьшлын бүс байгуулах зорилтыг биелүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байна.

Энэ нь АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий, Монгол Улсад анх удаа Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцын чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр билээ. 

Санхүү болоод хэрэгжилтийн хувьд АНУ-ын талаас хатуу хяналттай байгаагийн дээр төслөө хугацаандаа хэрэгжүүлж гүйцэтгэхийг бүх талаараа хичээж байгааг тэд онцолж байв. Ийнхүү олдсон боломжийг алдалгүй, бүрэн дүүрэн ашиглаж, ирэх он гэхэд нийслэлчүүд Ус гүн цэвэршүүлэх үйлдвэртэй болж, туршилт, тохируулгын ажлыг эхлүүлж, ач холбогдлыг нь хүртээж эхлэхийг тэд хичээнгүйлэн ажиллаж байна.

Р.Батхишиг

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.131.230.162)
    Маш сайхан төсөл хэрэгжиж бна. Баярлалаа. Энэ нь Нийслэлийн баруун бүсэд Туул голын хамгийн их бохирдолтой бүсэд хэрэгжиж, байгальд нийлүүлэх усны цэвэрлэгээний төвшинг эрс дээшлүүлэхээс гадна шинээр байгуулах дагуул хотууд, яармаг, нисэхийн чиглэлийн цэвэр усны хангамжийг бий болгоно гэдэгт итгэлтэй бна.
    2023 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (139.5.216.189)
    сайн байна
    2023 оны 06 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    8 цаг 23 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    8 цаг 37 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    8 цаг 48 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    14 цаг 18 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    Өчигдөр 16 цаг 45 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    Өчигдөр 15 цаг 43 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    Өчигдөр 15 цаг 04 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    Өчигдөр 14 цаг 51 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    Өчигдөр 12 цаг 27 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    Өчигдөр 11 цаг 31 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    Өчигдөр 11 цаг 19 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    Өчигдөр 10 цаг 49 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК