Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

DIARY: Амьдрал дундуур давхих “Шөнийн сүүлчийн автобус”

2023-6-22
0
ЖИРГЭХ

Шөнийн 1 цаг 30 минут. 22 зорчигчийн зарим нь урт өдрийн төгсгөлд амсхийх шиг цонх налан  унтаж, зарим нь гадагш ширтэн бодлогоширч, нэг хэсэг нь юу ч юм ярин инээлдэнэ.

Хотын төвөөс баруун зах руу давхиж буй эл нийтийн тээврийн жолоочийн ажил “Таван шар”-аас буцаж эргээд, 2 цаг 08 минутад эцсийн зогсоол болох Боловсролын их сургууль дээр ирснээр дуусах ёстой гэв.

Автобусны жолооны дор хяналтын камерийн дүрс бичлэг гарна. Энд нэгнээсээ эмээх шаардлагагүй бололтой. Дараагийн зогсоол 10 дугаар хороолол. Хүмүүс ядарсан харагдана. Нүдээ нухалж, зүйрмэглэнэ, цочиж сэрнэ. Амьдралд алжааж сульдсан зүрхээ амраах шиг мөр, мөрөө түшнэ.

Тухайн шөнийн тээврээр үйлчлүүлж байсан иргэд “Оройтсон үедээ  унааны мөнгөгүй бол алхдаг, мөнгөтэй үедээ такси барьдаг байсан. Одоо тэгэх шаардлагагүй боллоо” гэж байв.

Оройн 22:00 цагаас 2:00 цаг хүртэл нийтдээ таван удаа, 30 минутын зайтай тойрох ёстой ч 22 цагийн үед замын түгжрэл төдий л сийрэгжээгүй байсан тул дөрөв тойрч амжсан талаар автобусны жолооч ярьж байлаа. 

Их хотын дүр зураг автобусны цонхонд өөр, өөрөөр ойж харагдана. Тортой хүнс, чихэвч, бэлэг гээд бүгд л амьдралынхаа нэг хэсгийг атгаж сууна. Саппорогийн зогсоол дээр хаалга нээгдэв.

Тэнд хэд хэдэн хүнийг 2000-3000 төгрөгөөр зорьсон газар нь хүргэдэг таксины жолоочид байх агаад “1000 төгрөгөөр тэр зүгт явна” гэж дэргэдүүр өнгөрсөн хүмүүст хэлнэ.

Хоёр удаа зорчих мөнгөөр, ялангуяа суудалтай, хүнгүй шахуу автобусыг хэн л алдах билээ. Сууж явсан автобус нэг тойроод ирэхэд бидний замд такси барихаар гараа өргөж буй тааралдсангүй.

Нийслэлийн тээврийн газрын тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир хэлэхдээ, “Зорчигчдын тоо нэмэгдэж байна. Бид оюутан сурагчдын хичээл сургууль эхэлтэл буюу есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл шөнийн тээврийн үйлчилгээг явуулна. Улаанбаатар хотынхоо агаарын болон орчны бохирдол, орчны дуу чимээг багасгах үүднээс цахилгаан автобусыг сонгосон. Цаашдаа илүү олон чиглэлд явуулах зорилт тавин ажиллаж байна” гэж байлаа. Мөн “ШҮ” гэж хайлт хийснээр өөрийн явах чиглэлийн автобус ирж байгаа эсхүл зарим  чиглэлд шөнийн автобус явах эсэхийг мэдэх боломжтой юм. Улаанбаатар хотын иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан, судалгаанд суурилж эхлүүлсэн үйлчилгээ зорчигчдын сэтгэлд нийцжээ. Өмнөх жилүүдэд шөнийн автобус явдаг байсан ч ийм оройн цагаар явж байгаагүй юм билээ. 

Шөнийн 2 цаг 10 минут. Буудал зарлагч төхөөрөмжөөр  “Хөдөлгөөн зогслоо” гэж сануулав. Энэ оройн сүүлчийн автобус эцсийн зогсоолдоо ирлээ. Хүмүүс ч бууж, нэг өдрөө ардаа үлдээн гэр гэрийн зүг одов. Таван шарын замын урсгалыг бодвол хотын төв нам гүм байлаа.

Гэвч бидний Нийслэлийн хаа нэгтээ хүний хүү амьдралын төлөө зүтгэсээр “Шөнийн сүүлчийн автобус”-наасаа хоцорсон л байгаа. Амьдрал гэдэг ийм. 

Есдүгээр сарын 15-ныг хүртэл чиглэлээ нэмэн автобусаа явуулж, иргэддээ тэгш хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэхээр зорилт тавьж буй нь сайшаалтай. Харин жолооч ч гэсэн хүн тул ажлын хуваарийг нь зөв зохион байгуулахгүй бол "Эхэлж байгаа болохоор ингэж байгаа байх, өдөр гараад шөнө ахиад гарах юм" гэж нэгэн жолооч үгээ дайсан билээ. 

Нийтийн тээврийн дараах зургаан чиглэлд шөнийн автобус явж байна. Үүнд,

• ШҮ:1 “5 шар-Сүхбаатарын талбай”

• ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Ботаникийн эцэс”

• ШҮ:3 “Шархад-3, 4-р хороолол”

• ШҮ:4 “3, 4-р хороолол-Өнөр хороолол-ХМК”

• ШҮ:5 “Зунжин худалдааны төв-Ард кино театр”

• ШҮ:6 “МУБИС-Архивын ерөнхий газар” гэсэн чиглэлд үйлчилнэ.

М.Дэвээжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    7 цаг 55 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    8 цаг 9 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    8 цаг 20 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    13 цаг 50 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    Өчигдөр 16 цаг 45 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    Өчигдөр 15 цаг 43 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    Өчигдөр 15 цаг 04 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    Өчигдөр 14 цаг 51 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    Өчигдөр 12 цаг 27 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    Өчигдөр 11 цаг 31 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    Өчигдөр 11 цаг 19 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    Өчигдөр 10 цаг 49 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК