Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жижиг дунд үйлдвэрлэлийг ЧИН СЭТГЭЛ, ТЭВЧЭЭР хоёроор хийдэг

2023-6-27
0
ЖИРГЭХ

"Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023" үзэсгэлэн худалдаа Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Уг үзэсгэлэн худалдаанд арьс шир, ноос ноолуур, органик хүнс, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл, мэдээллийн технологи болон гар урлалын чиглэлээр дотоод, гадаадын нийт 200 гаруй аж ахуйн нэгж оролцож буй. Үзэсгэлэн худалдааны хоёр дахь өдөр буюу өнөөдөр ноос ноолуурын салбарын өдөр боллоо. 

Маргааш буюу энэ сарын 28-ны өдөр органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид мөн адил өөрсдийн бүтээгдэхүүнийг түүхий эд байхаас нь эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчийн гарт хүргэхдээ туулдаг зам, шат дамжлагын талаар олон нийтэд хуваалцах юм. 

Ийнхүү уншигч та бүхэнд уг үзэсгэлэнд оролцож буй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй хэсэг хором ярилцсанаа хүргэе.  

Д.Баярхуяг: Шатрыг хийц ураас нь шалтгаалаад гадаад, дотоодын хүмүүс их сонирхож байна

Тэрбээр "Монгол дарханы дуут урлангийн хамт олон бид энэхүү үзэсгэлэнд оролцож байгаадаа баяртай байна. Энэ үзэсгэлэнд Дуут урлангийн брэндүүд болох үндэсний өв соёлыг шингээсэн Монгол шатруудаараа оролцож байна. Шатар гэдэг бол зөвхөн Монголыг гэлтгүй Дэлхийн оюуны спортын гайхамшиг шүү дээ. Хийц ураас нь шалтгаалаад гадаад дотоодын хүмүүс их сонирхож байна. 

Дэлхий дээр бид өв соёлоороо ондооших ёстой гэж боддог. Эх орноо хайрлаж, хүндэлж, эх орноороо бахархах хэрэгтэй. Тэр хүндлэлийн маань илрэл нь энэ өв соёлыг урлаж байгаа минь гэж боддог. 

Шатраас гадна 2023 онд гаргасан загвар болох Цацал гэдэг бүтээлээрээ оролцож байна.  Цацал бол үе дамжихаар гуулин цутгамал бөгөөд маш нарийн хийцтэй. Айл болгонд нэг цацал байх нь сайхан шүү дээ. Дуут урлан ХХК-ийн цахим хуудсан дээр бидний хараагүй, яриагүй олон загвар, бүтээгдэхүүнүүд бий. Бид хэн бүхэнтэй хамтарч ажиллахад нээлттэй шүү гэдгийг энэ дашрамд хэлье" гэв.


М.Болорчимэг: "Сор кашемир" БНСУ, БНХАУ, Итали зэрэг улсууд руу бүтээгдэхүүнээ экспортлодог

Тэрбээр "Сайн байна уу. “Сор кашемир” ХХК-ийн сошиал маркетинг менежер М.Болорчимэг байна. “Сор кашемир” ХХК 1998 онд үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй 25 жил үйл ажиллагаа явуулж байна.

Бид сарлагийн хөөвөр, хонины ноос, тэмээний ноос, ямааны ноолуур зэрэг бүтээгдэхүүнүүдийг малчдын гар дээрээс авдаг. Түүхий эдээ авсны дараа ангилж ялгах, угаах, самнах, ээрэх, сүлжих гээд цамц хүртэлх бүх дамжлагыг цогцоор нь хийдэг.

Мөн дан ганц бүтээгдэхүүн хийхээс гадна ээрмэл утас үйлдвэрлэн дотоод болон гадаадад худалдаалдаг. Манай компанийн 90 хувийг экспортын худалдаа эзэлдэг. Угаасан ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврийн БНХАУ-руу гаргаж байна. Харин самнасан тэмээний ноос, сарлагийн хөөврийг Итали улс руу, сүлжмэл бүтээгдэхүүнүүдийг БНСУ руу экспортолдог. Энэ жилээс европын улсууд руу хүч түрэн ажиллаж байна. Мөн манай түүхий эд болох утсаар 200 гаруй цехүүд худалдан авч өөрсдийн бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэдэг" гэлээ. 


С.Мөнхзаяа: Монгол үйлдвэрлэлүүд гадна үзэмж гэхээсээ илүү чанар, үйлдвэрлэлдээ анхаардаг болсон

Мөн энэ үеэр “Maris” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал С.Мөнхзаяатай хэсэг хором ярилцлаа.

Тэрбээр “Maris” брэнд үүсгэн байгуулагдаад таван жил болжээ. Дотоодод байгаа арьсаа эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах зорилготой үйл ажиллагаа явуулдаг. 100 хувь цэвэр арьсаар бүтээгдэхүүнүүдээ урладаг.

Maris гэдэг бол Монгол арьс гэдэг үгний товчлол юм. Тиймдээ ч монгол арьсыг олон улсын зах зээлд таниулах зорилготой. Цүнх, жижиг эдлэлийн үйлдвэрлэл явуулдаг.

Цүнх гэхэд л дотроо маш олон төрөл бий. Нийт 210 орчим бүтээгдэхүүний нэр төрөл байгаа. Одоогийн байдлаар АНУ, Герман улс руу экспортод гаргаж байна. Гаднын жуулчид их сонирхож байна. Тэр тусмаа “Гэр” коллекцыг сонгож  худалдан авалт хийж байна.

Мөн жижиг эдлэлүүдийг оёсон утсыг их сонирхож байна. Гадаадын брэндүүдтэй ижилхэн болсон байна, чанар нь гоё байна, Монгол юм уу гээд л зарим нь итгэхгүй байна. Монгол үйлдвэрлэлүүд гадна үзэмж гэхээсээ илүү чанар, үйлдвэрлэлдээ анхаардаг болсон” гэлээ. 

Д.Батчулуун

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    6 цаг 49 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    7 цаг 3 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    7 цаг 14 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    12 цаг 43 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    Өчигдөр 16 цаг 45 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    Өчигдөр 15 цаг 43 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    Өчигдөр 15 цаг 04 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    Өчигдөр 14 цаг 51 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    Өчигдөр 12 цаг 27 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    Өчигдөр 11 цаг 31 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    Өчигдөр 11 цаг 19 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    Өчигдөр 10 цаг 49 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК