Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улаанбаатарын унааг төрөлжүүлэх нь

2023-6-28
0
ЖИРГЭХ

Нийслэл Улаанбаатарт болж буй үйл явдал, бодлого шийдвэр, бүтээн байгуулалт, тулгамдсан асуудал хийгээд тэдгээрийн шийдлийг хөнддөг “Хот” нэвтрүүлгийн дугаарыг Таиланд Улсын нийслэл Бангкокоос бэлтгэлээ. Улаанбаатарт тулгамдаж буй авто замын түгжрэлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэх нийтийн тээврийн хүртээмж, төрлийн талаар энэ удаад онцлов.

Хөдөлгөөн

Хот бол хөдөлгөөн. Хэзээд үргэлжлэх, үл саарах хөдөлгөөн дунд хотын, хотынхны амьдрал өрнөж байдаг. Хүн зон, ажил алба, барилга байшин, зах хязгаарын дунд урсах энэ хөдөлгөөнийг ухаалгаар, бүгдэд ээлтэйгээр зохицуулах нь нэн чухал. Өдрөөс өдөрт хаяагаа тэлж, хүн амын төвлөрөл нь нэмэгдсээр буй Улаанбаатарын хувьд ч ялгаагүй билээ. Манай хотын оршин суугчдын өдөр тутмын амьдралд нөлөөлж, тулгамдаж буй нэг том асуудал нь авто замын түгжрэл. Сүүлийн 30 жилийн хугацаанд гарсан нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, хот төлөвлөлтийн алдаанаас үүдсэн энэ асуудлыг шийдэхийн тулд нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, төрөлжүүлэх зайлшгүй шаардлагатай.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хот бүхэн өөрийн гэсэн онцлогтой. Оршин суугчдынх нь амьдрал, хэрэгцээ шаардлага, уур  амьсгал,  төлөвлөлт гээд онцлогтоо тохирсон төсөр, шуурхай, хүртээмжтэй нийтийн тээвэртэй байх ёстой. Улаанбаатарын хувьд ч нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, төрөлжүүлж байж л  авто замын түгжрэлийг шийднэ” хэмээн онцолж буй.

Жишиг

Азидаа томд тооцогдох Бангкок хотын нийтийн тээврийг хүртээмж, үнэ, сонголтынх нь хувьд онцолж болно. Аялал жуулчлалын том “тоглогч”-ийн хувьд ч, өдөр өдрөөр хүн ам нь өсөн нэмэгдсээр буй хотын хувьд ч нийтийн тээврийг хамгийн олон сонголттойгоор төрөлжүүлж чадсан нь Бангкокийн онцлог. Тухайлбал, хотын оршин суугчид, жуулчид 400 орчим чиглэлд зорчигч тээвэрлэдэг 13.5 мянган автобусаар үйлчлүүлнэ. Түүнчлэн бага оврын автобус, метробус буюу тусгай шугамын BRT, метро, мото тээвэр, усан тээвэр, таксиг сонгох боломжтой. Нийтийн тээврийн эдгээр хэрэгсэл хурд, тав тух, үйлчилгээний цаг, чиглэлээсээ хамаараад үнийн хувьд ч сонголт арвин. Өөрөөр хэлбэл, хүн дуртай цэгээсээ зорьсон газартаа шуурхай хүрэх боломжийг бүрдүүлж чаджээ.

Шийдэл

Улаанбаатар хотын нийтийн тээвэрт автобус зонхилдог. Тиймээс нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлийг үе шаттай хийж, чиглэл төлөвлөлтийг сайжруулахад нийслэлийн удирдлага онцгой анхаарч, тодорхой арга хэмжээг авсаар буй. Үүний дүнд шинэ, тав тухтай, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн автобуснуудыг үйлчилгээнд нэвтрүүлсэн.

Нөгөөтэйгүүр, хүн амын тоо, төвлөрөл, зорчих хөдөлгөөний урсгал зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан масс тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх цаг нь ирсэн хэмээн Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэмдэглэсэн.

Тэрбээр:

-Улаанбаатарын хувьд нийтийн тээвэр сонголттой, тухтай, шуурхай байх ёстой. Өөрөөр хэлбэл, үйлчилгээ, хүртээмжийг нь сайжруулахаас гадна төрөлжүүлэх шаардлагатай гэсэн үг. Метро, LRT, тусгай шугамын буюу BRT байж болно. Нийтийн тээврийг төрөлжүүлэх нь нэг талаас иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг бий болгож байгаа хэрэг. Нөгөө талаас эдийн засагт эерэг нөлөө авчрах, хотын үнэлэмжийг нэмэгдүүлэх алхам ч мөн. Мэдээж, масс тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх нь хямд бус. Тэгэхээр бид байгаа нөөц бололцоо, хамтын ажиллагаандаа тулгуурлаж хийхээс өөр аргагүй.  Ингэхийн тулд бид зураглалаа томоор гаргах учиртай” хэмээлээ.

Нөгөө талаас, унадаг дугуй, скүүтэр, такси үйлчилгээ зэрэг тээврийн бусад хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулахад хотын удирдлага хувийн хэвшилтэй хамтран ажиллаж буй.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    6 цаг 48 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    7 цаг 2 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    7 цаг 13 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    12 цаг 42 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    Өчигдөр 16 цаг 45 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    Өчигдөр 15 цаг 43 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    Өчигдөр 15 цаг 04 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    Өчигдөр 14 цаг 51 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    Өчигдөр 12 цаг 27 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    Өчигдөр 11 цаг 31 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    Өчигдөр 11 цаг 19 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    Өчигдөр 10 цаг 49 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК