Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сурвалжилга: Хоршиж үйлдвэрлэсэн хоргүй хүнс

2023-6-28
0
ЖИРГЭХ

Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтын хүрээнд Монгол улсын засгийн газар, Олон улсын худалдааны төвийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй “Олон улсын жижиг, дунд үйлдвэрийн өдөр 2023” экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн хөтөлбөр гурав дахь өдрөө нийслэлийн төв талбайд өргөн дэлгэр үргэлжилж байна. Экспортын чиг баримжаатай аж ахуй нэгжүүдийг дэмжих, бараа бүтээгдэхүүнүүдийг нь сурталчлан таниулах зорилгын хүрээнд гурав дахь өдрөө “Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хоршоологчдын өдөрлөг” боллоо.

Энэ үеэр арьс шир, гар урлал, дотоодын үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүн зэрэг чиглэлээр дотоод, гадаадын 200 гаруй аж ахуй нэгж бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа. Энэ өдрийн онцлог нь хоршоологчдын бараа бүтээгдэхүүн, тэдгээр өсөх дэвжих нөхцөл боломжид тулгуурласнаараа онцлог байв. Арга хэмжээний хүрээнд эхний өдөр “Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн өдөрлөг”, хоёр дахь өдөр “Ноос ноолуурын салбарын өдөрлөг” болсон. Харин бид өнөөдөр хүнсний үйлдвэрлэл, тэр дундаа хоршоологчдын талаар сурвалжилга бэлтгэлээ. Талбайн хойморт зассан индэр дээр нээлтийг үгс хэлэгдэж, хоршоологчид ээлж дараагаар бараа бүтээгдэхүүнээ танилцуулав. Тэдэн дундаас бид Хөдөө аж ахуйн хоршоологчдын асрыг онцолж байна. Уг асарт “Сүүн далай оргил”, “Бумт алтан шаглаа” зэрэг хоршоод бараа хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээгээ дэлгэсэн байв.

Түүхэн эх сурвалж:

Нэгдэлчдийн III их хурлаар 1967 оны зургадугаар сарын 15-нд Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны дээд зөвлөл нэртэйгээр анх байгуулагдсан. 1992 оны нэгдүгээр сарын 19-нд хуралдсан Хөдөө аж ахуйн хоршоологчдын анхдугаар их хурлаар Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо нэртэйгээр шинэчлэгдэн зохион байгуулагдсан. Дараагаар нь 2010 оны 10 дугаар сард “Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоон”-ы дэргэд “Хөдөө аж ахуйн хоршооллын мэргэжил сургалт судалгааны төв” -ийн үйл ажиллагааг явуулах зорилгоор байгуулагдаж байсан бол одоо тэд хоршоодод ханган нийлүүлэлт, маркетинг борлуулалтын үйлчилгээ үзүүлэхээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа аж. Тус холбоо нь олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг Зүүн Азийн ХАА-н байгууллагуудын зөвлөлд 1997 онд, Олон улсын хоршооллын холбооны хөдөө аж ахуйн байгууллагад 1998 онд, Олон улсын хоршооллын холбоонд 2009 онд, Хөдөөгийн тогтвортой хөгжлийн төлөө азийн фeрмeрүүдийн холбоонд 2013 онд тус тус гишүүнээр элсэн хамтран ажиллаж байна. Мөн өөрийн улсад гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран төсөл хэрэгжүүлж, харилцан туршлага солилцдог.

Тус холбоо 21 аймагт 769 хоршоололд 200 мянга гаруй малчид, тариаланч, бусад жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулан үйл ажиллагаагаа явуулдаг. Хоршоологчдынх нь 42.7 хувийг мал, аж ахуй, 30.9 хувийг газар тариалан, 14.6 хувийг худалдаа үйлчилгээ, 11.7 хувийг жижиг, дунд үйлдвэрлэгчид эзэлдэг. Хоршоологчдынхоо нийтлэг эрх ашгийг хамгаалах, хууль эрх зүй болон бизнесийн таатай нөхцөл бүрдүүлэх нь тэдний тэргүүний үүрэг.

Тэд энэ өдөр “Агри-Кооп” брэндээ олон нийтэд сурталчлав. Тодруулбал, хоршоологчид уг брэндийн тэмдгийг өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний сав баглаа боодол, танилцуулга, каталог, худалдаа үйлчилгээний цэгийн хаяг, сошиал хуудас, баннер зэрэг олон нийтэд хүртэх боломжит нөхцөлүүдэд ашиглах боломжтой байдаг.

Тэд сарлагийн борц, чацарганын тос, шүүс, цулхирын гурил, өргөст хэмх зэрэг бүтээгдэхүүнүүдээ өнөөдрийн өдөрлөгт авч ирж, “Хоршоод тогтвортой хөгжлийн төлөө” асарт өргөн олны нүдийг хужирлав. Уг асраас өөр нэг онцлох хоршоо буй нь “Сүүн далай оргил” хоршоо юм.

 

Тэд Төв аймгийн Баянчандмань сумандаа анх бүлгийн журмаар уламжлалт аргад тулгуурлан сүү, цагаан идээ үйлдвэрлэдэг байсан бол 2015 оноос эхлэн хоршоо болж өргөжсөн. Тэдний өдөр бүр өсөн дэвжиж буйд Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны дэмжлэг их ээ.

Тэдний төлөөлөл цагаан халаадтай 60 орчим насны эмэгтэй бидэнд багахан танилцуулга хийсэн юм. Тэрбээр “Бид Төв аймгийн Баянчандмань суманд үйл ажиллагаагаа явуулдаг. Анх 2009 оноос бүлгийн хүрээнд ажиллаж байгаад 2015 оноос хоршоо болсон. Бид сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулж, өрөм, ааруул, тараг, бяслаг, иж бүрдэл, аарц, ээзгий, зайрмаг зэрэг 12 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Есөн гишүүн, таван ажилчинтай болохоор хувиараа сүү, цагаан идээ үйлдвэрлэгчдээс чанар, органик байдлаараа ялгардаг. Гол тулгамддаг асуудал гэвэл өвлийн цагт сүү хомсдолтой байдаг учир зогсонги байдалд орох эрсдэлтэй. Гэвч боломжоороо ажиллаад л байгаа. Бидний үйлдвэртээ ашигладаг тоног төхөөрөмжүүд бүгд дотоодоос. Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо үргэлж биднийг дэмждэг учир үйл ажиллагаагаа явуулах, борлуулах, өсөн дэвжих зэрэгт ямар ч асуудал тулгардаггүй” гэсэн юм.

Хамгийн их хүн шавсан асар гэвэл уг асрыг л нэрлэнэ. Энэ мэтчилэн өөрийн бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд дэлгэн харуулах маш олон асар байлаа. Тэр болгоныг та бүхэнд танилцуулж хүчрэхгүй тул амжиж Сүхбаатарын талбайгаар зочлоорой.

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    6 цаг 49 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    7 цаг 3 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    7 цаг 14 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    12 цаг 43 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    Өчигдөр 16 цаг 45 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    Өчигдөр 15 цаг 43 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    Өчигдөр 15 цаг 04 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    Өчигдөр 14 цаг 51 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    Өчигдөр 12 цаг 27 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    Өчигдөр 11 цаг 31 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    Өчигдөр 11 цаг 19 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    Өчигдөр 10 цаг 49 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК