Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гадаад хэргийн эмэгтэй сайд нар: Бид чинээлэг, тайван амгалан нийгмийг цогцлоохын тулд тулгамдсан асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй

2023-6-30
0
ЖИРГЭХ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Улаанбаатарт зохион байгуулж байна. Азид болон Монгол Улсад анх удаа зохион байгуулсан Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтын талаар хэвлэлийн бага хурал хийлээ. 


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын анхны уулзалтыг зохион байгууллаа. Дэлхий нийтийн өмнө тулгамдсан онц чухал асуудлыг Гадаад хэргийн эмэгтэй сайд нар хэлэлцлээ. Аюулгүй байдлын, геополитикийн нөхцөл байдал, хүний үйл ажиллагаанаас  үүдэлтэй болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гээд цаг үеэ олсон, ач холбогдолтой асуудлууд багтлаа. Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, хүнсний баталгаат хангамж зэрэг  нэн чухал асуудлуудад хэлэлцүүлэг чиглэлээ хэмээн хэвлэлийн бага хурлыг нээгээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

“Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөний төлөө тулгамдсан асуудлыг төлөө тууштай тэмцэхэд энэхүү уулзалт чиглэлээ. Франц улсын зүгээс санаачилгатай ажиллана” гэдгийг Франц Улсын Гадаад хэргийн сайд К.Колонна онцолсон бол ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд А.Бербок “Төрөлжин солонгорсон төлөөлөл бүхий арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна. Монгол Улсад зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ нь их онцлогтой.  Ганц улсын асуудал гэж байхаа больсон цаг үе. Хил дамнасан, бүс нутаг дамнасан асуудлыг нэн оновчтой шийдвэрлэхэд бидний оролцоо туйлын чухал байна. Феминист чиглэлийн гадаад харилцаа туйлын чухал ач холбогдолтой. Энэ дэлхийн аль ч улсад эмэгтэйчүүдийн асуудал хурцаар тавигдаж байгаа учир бид нийтлэг ашиг сонирхлоор нэгдэж байгаа юм. Дэлхий нийтийн тэн  хагасыг бүрдүүлж буй эмэгтэйчүүд тэгш эрх, боломжоор  хангагдах нь зүйн хэрэг. Энхийн нөхцөлд,зөрчил мөргөлдөөн явагдаж байгаа, байсан газар оршин суугаа эмэгтэйчүүдийн эрхийн асуудал туйлын чухал. Зэвсэгт мөргөлдөөний үеэр эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэх бэлгийн хүчирхийлэл нь дайны нэгэн зэвсэг байж ирсэн гэдгийг онцлон хэлэх ёстой. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш хүртээмжийн асуудал орших уу, эс орших уу гэдэг дээр ирээд байна.

Эмэгтэйчүүдийн оролцоог чухалчлан харж буй туршлагаасаа солилцсон нь өнөөдрийн уулзалтын чухал үр дүн байлаа. Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг чухлаар харж байгаа туршлагуудаас сонсоход хэрэгтэй байлаа. Эмэгтэйчүүд улс орныхоо хувь тавиланг аврах боломжтой. Нөгөө талаас эмэгтэйчүүдээ авран хамгаалах ёстой. Эмэгтэйчүүд аюулгүй байхад улс үндэстэн аюулгүй байна. Энхийг сахиулах ажиллагаанд  эмэгтэйчүүд хүмүүнлэгийн чиглэлээр оролцох хэрэгтэй. ХБНГУ-ын Засгийн газар нэг сая еврогийн хувь нэмрээ оруулан ажиллах, дараа жил энэ дүнгээ нэмэгдүүлэх амлалт авсан. Хэлэлцээнд оролцогчдын тэн хагас нь эмэгтэйчүүд байвал илүү үр дүн байдгийг практик баталж байна. Гадаад хэргийн сайд эмэгтэйчүүд бидний зүгээс энэ асуудалд анхаарч ажиллана” хэмээв.

Лихтенштайн улсын Гадаад харилцаа, боловсрол, спортын сайд  Д.Хаслер “Уур амьсгалын өөрчлөлт, хүнсний баталгаат хангамж, энхтайвны асуудал цаг үеэ олсон асуудал юм. Энэ боломжийг олгосон Монголын Засгийн газарт талархлаа илэрхийлье. Эмэгтэйчүүд боловсролд хамрагдахгүй байх нөхцөл өнөөдөр ч байсаар байна. Тиймээс бид энэ асуудлыг нухацтай хэлэлцэх ёстой. Чинээлэг,тайван амгалан нийгмийг цогцлоохын тулд бид тулгамдсан асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй” гэсэн бол ӨАБНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны сайд  Н.Пандор “Урам зориг өгсөн  арга хэмжээ боллоо. Гадаад  хэргийн эмэгтэй сайд нар хамтран ажиллах шаардлагатай гэдгийг бидэнд сануулсан чухал арга хэмжээ боллоо. Уур амьсгалын өөрчлөлт, хүнсний баталгаат  байдал, энхтайван, тогтвортой байдлын асуудлаар бид хэлэлцлээ. Олон улсын олон янзын тавцан дээр бид үүрэг амлалт авдаг. Гэхдээ бид бодит үр дүнг авчрахын төлөө хэлэлцлээ. Амаргүй, адармаатай цаг үед бид асуудлыг хэлэлцлээ. Зөв гаргалаа, зөв шийдэл хэрэгтэй. Монгол Улсын Гадаад харилцааны яамны гаргасан энэ санаачилгаболон Герман, Францын Гадаад хэргийн сайд нарын үзүүлж буй энэхүү манлайлал үнэхээр зоригтой бөгөөд цаг үеэ олсон санаачилга байна. Өмнөд Африкийн нэрийн өмнөөс хэлэхэд , бид хэр урагшлах вэ гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ. ” хэмээн байр сууриа илэрхийлээд сэтгүүлчдийн асуултад хариулав.

“Феминист гадаад бодлогын концевцийг өнөөдөр ярилаа. Энэ нь гадаад бодлоготой хэрхэн уялдах вэ?” гэсэн Монголын сэтгүүлчдийн асуултад  ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд А.Бербок:

-Аль ч улс оронд энэ нь шинэлэг ойлголт. Эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрх юм. Дэлхийн аль ч улсад заяагдмал эрх нь хангагдах ёстой. Гишүүн тус бүр эдлэх ёстой эрхээ эдэлж байгаа эсэх нь жич асуудал. Гадаад бодлогын цөм нь эмэгтэйчүүдийн асуудал байх ёстой хэмээсэн бол Индонез Улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди:

-Тэгш эрхийг хангасан гадаад бодлого юм. Эмэгтэйчүүдийн эрх ашигт мэдрэмжтэй, зөв оновчтой бодлогыг хэлж байна. Индонезийн Засгийн газар жендэрийн мэдрэмжтэй бодлогод нэн ач холбогдол өгч ажиллаж байна гэсэн хариултыг өгсөн юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    4 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    13 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    57 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    1 цаг 10 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    1 цаг 53 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    2 цаг 55 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    2 цаг 56 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    2 цаг 58 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    3 цаг 17 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    3 цаг 24 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    3 цаг 27 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    3 цаг 30 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    3 цаг 31 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    4 цаг 0 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    4 цаг 10 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    19 цаг 47 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    20 цаг 18 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    21 цаг 0 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    21 цаг 26 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    22 цаг 49 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК