Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АНУ-аас нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэмжиж хамтарч ажиллана гэв

2023-6-30
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тэргүүн Томас Крэхан нарыг Төрийн ордонд хүлээж авч уулзан хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

 

Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд ноён Ричард Буанганыг АНУ-аас Монгол Улсад суух бүрэн эрхт Элчин сайдын албанд томилогдсонд баяр хүргээд эрүүл мэндийн салбар дахь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч ажилладаг  АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагт талархал илэрхийллээ.

Тэрбээр хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны үр дүнд Халдварт өвчин судлалын үндэсний төв  2005 онд АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв (CDC)-тэй хамтран томуугийн өвчлөлийг хянан тандах тогтолцоог анх нэвтрүүлснээс хойш улсын хэмжээнд томуугийн харуулдан тандалтын 115 нэгж, вирус судлалын зургаан лаборатори байгуулснаар нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээ, мэдээллийг цуглуулж, өргөн хүрээний тандалт хийж байгааг дурдсан юм.

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Засгийн газрын хоорондын компакт гэрээний дагуу 2009-2013 онд амжилттай хэрэгжсэн Монголын Мянганы Сорилтын Сан (МСС)-гийн хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт нийт 42.3 сая ам.долларын санхүүжилт бүхий халдварт бус өвчнөөс  урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, үр дүнтэй өртөг багатай эмчилгээгээр хангах зорилго бүхий төсөл хэрэгжсэн нь хүн амын дунд халдварт бус өвчний тархалт, нас баралтыг бууруулах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэв.

 

Мөн коронавирусны цар тахал дэлхий нийтэд дэгдсэн цагаас эхлэн ЭМЯ-наас АНУ-ын Элчин сайдын яаманд хандаж оношилгоо, эмчилгээний чадавхийг сайжруулах, шинэ коронавирусны эсрэг вакцины хангамжтай холбоотой саналуудыг тавьж, АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан 2020-2022 онд манай улсын эрүүл мэндийн салбарт багагүй хөрөнгө оруулалт хийж, дэмжлэгийг үзүүлсэн тухай уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд онцгойлон дурдаж талархал илэрхийлсэн.

Цаашдын хамтын ажиллагааны тухайд юуны өмнө сумдын эрүүл мэндийн байгууллагуудыг орчин үеийн шаардлага хангасан цэвэр ус, ариун цэврийн байгууламжтай болгоход хамтран ажиллах хүсэлтийг С.Чинзориг сайд Элчин сайд Ричард Буанганд уламжилсан бөгөөд уг үйл ажиллагааг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан хэрэгжүүлэх боломжтойг хэлж байлаа.

Элчин сайд Ричард Буанган цаг гарган хүлээн авч уулзаж буйд Эрүүл мэндийн сайдад талархал илэрхийлээд хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө анхаарч, монголчуудын эрүүл мэндийг сахин хамгаалах, тэдэнд чанартай тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, хамгийн гол нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэмжиж хамтарч ажиллахдаа баяртай байх болно хэмээв.   

Элчин сайд Ричард Баунган 1999 оноос АНУ-ын Төрийн департаментад ажилласан гадаад харилцааны албаны олон нийтийн дипломат ажиллагааны чиглэлээр мэргэшсэн бөгөөд дэлхийн олон улс оронд мэргэжлээрээ ажилласан. Тэрбээр Монголд ирэхээсээ өмнө Төрийн департаментын Дэлхий дахины олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн товчоонд Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогчийн үүрэг гүйцэтгэгч, Дэлхий дахины олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн товчоонд Олон улсын хэвлэл мэдээллийн газрын захирал, Цахим харилцааны албаны захирал зэрэг хариуцлагатай алба хашиж Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нарын ажлын албанд ажилласан туршлагатай дипломатч юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    2 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    11 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    55 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    1 цаг 8 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    1 цаг 51 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    2 цаг 53 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    2 цаг 54 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    2 цаг 57 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    3 цаг 15 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    3 цаг 22 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    3 цаг 25 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    3 цаг 28 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    3 цаг 29 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    3 цаг 58 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    4 цаг 8 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    19 цаг 45 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    20 цаг 17 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    20 цаг 59 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    21 цаг 25 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    22 цаг 47 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК