Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар :Боловсролын ерөнхий хуульдаа бус Ерөнхий боловсролын тухай хуульдаа үндсэн гадаад хэл англи хэл байхыг заах нь зөв

2023-7-05
0
ЖИРГЭХ

УИХ-ын дарга Г.Занданшатар  чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж буй хуулиудын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 


 

  • Хөрөнгө оруулалтын хуулийг дагаж,  Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэхүү хуулийн заалтаар  гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид 100 хүртэлх жилээр газрыг ашиглуулах асуудал маргаан үүсээд байна. Та энэ заалтын талаар ямар байр суурьтай байна? 
  • УИХын даргын дэргэдэх зөвлөлөөр 7 хоногт хэлэлцэх асуудлын тов, дараалал, жагсаалтыг баталдаг. Жагсаалтад албан ёсоор энэхүү хуулийн төсөл орж ирээгүй учраас чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхгүй. Түүнээс гадна Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлтөд иргэд хийгээд  нийгмийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа. Тиймээс хууль санаачлагч Засгийн газарт буцааж, улмаар  Газрын тухай хуулийн төслөөр холбогдох байгууллага, иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах, эрдэмтэн, судлаачдын санал бодлыг сонсож,  дахин боловсруулах ёстой гэсэн чиглэл баримталж байна. Иргэний нийгмийн байгууллагууд олон нийтийн санал шүүмжлэлийг авах ёстой. 
  • Хөрөнгө оруулалтын хуулийн төсөлд  60 дээр нэмэх нь 40 буюу 100 жилээр газар эзэмшүүлэх заалт байгаа юм уу,  та өөрөө анзаарсан уу? 
  • Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэх тухай асуудал бол яригдсан. Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг дагалдаад Газрын тухай хуулийн төсөлд газрыг 60 жилээр ашиглуулахаас гадна 40 жилээр  сунгаж болох  заалт байсан. Энэ асуудлыг  Газрын багц хуультай нийцүүлэн  цогц реформтой уялдуулж шийдэх ёстой гэсэн УИХын Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлт гарсан учраас хэлэлцэхгүй гэж шийдвэрлэсэн.
  •  Газрыг 60+40 гэсэн байдлаар эзэмшүүлнэ  гэсэн заалтыг буцаасан ч дахин орж ирэхгүй гэсэн үг биш биз дээ?
  • УИХын Хууль зүйн байнгын хорооны зүгээс хэлэлцэх боломжгүй гэж шийдвэрлэсэн байгаа.  Ер нь УИХ асуудлын нүүдэл шийдлийг нь олох ёстой.  Гадна, дотны хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах зэрэг хөрөнгө оруулалтыг дэмжих  агуулгаар  зохицуулалт хийх ёстой. Гэхдээ  ийм хэлбэрээр оруулж болохгүй гэж үзсэн учраас буцаасан. УИХын Хууль зүйн байнгын хорооноос  мөн  Үндсэн хуулийн шаардлагатай нийцэхгүй хэмээн хууль зүйн дүгнэлт гаргуулахаар саналаа ирүүлсэн. Энэ дагуу шийдвэрлэнэ. 
  • Энэ хаврын чуулган завсарлахаасаа өмнө нэлээд олон томоохон хуулиудыг бөөндөж батлах гээд байна л даа. Хуулийг ийнхүү баталснаар  хийдэл гарах магадлал байна уу? 
  •   УИХын хаврын чуулган  өндөр ачаалалтай ажилласан. Өнөөдөр шүүмжлэл дагуулж буй ч  2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гүйцээсэн. Энэхүү өөрчлөлтэй холбогдуулан 20,30 жил яригдаад чадаагүй  УИХын Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж,  Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэж байна. Мөн  нийгмийн даатгалын болон боловсролын салбарын томоохон реформуудыг  хийж байна. 

Төсвийн тодотгол хийж,  төсвийн байгууллагынхны  цалин хөлсийг нэмэгдүүллээ . Авлигатай тэмцэх багц хуулиуд болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталлаа. УИХ баталсан хууль бүртээ авлигатай тэмцэх үзэл санааг суулгаж байна.  Тухайлбал, Төрийн өмчийн тухай хууль, Тендерийн тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль зэрэг нийгмийн шинэчлэл, өөрчлөлтөд чухал ач холбогдолтой хуулиудад авлигатай тэмцэх үзэл санааг суулгав. Эдүгээ хэлэлцэж буй  Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлд  улс төрийн намын санхүүжилтийг  авлигаас ангид ил тод байлгах,  УИХ-ын  Сонгуулийн хуулийн шинэчлэлд сонгогчдын саналыг худалдаж авах бүхий л боломжийг хаах заалтууд орж байна. Тийм учраас аль болох хийдэл,  зөрчил гарахгүй хууль батлахын тулд  УИХ-ын Тамгын газар өндөр ачаалалтай ажиллаж байна. 

  • Боловсролын багц хуулийн шинэчлэлд  англи хэлийг Монгол Улсын үндсэн гадаад хэл байна гэх асуудал шүүмжлэл дагуулаад байна. Та ямар байр суурьтай байна вэ? 
  •  Дэлхийд өрсөлдөх чадвартай байхын тулд технологийн, худалдааны, бизнесийн англи хэл суралцахыг 100 хувь дэмжиж байгаа. Гэхдээ англи хэлтэй атлаа монгол хэлгүй хүн бэлдэж болохгүй шүү дээ. Боловсролын ерөнхий хуульдаа  биш Ерөнхий боловсролын тухай  хуульд үндсэн гадаад хэл бол англи хэл хэмээн заах асуудлыг улс төржүүлж  байна.  Би бол ингэж томьёолж байгаа. Сургалтын хувьд үндсэн хэл монгол хэл байна. Хоёрдугаарт, гадаад хэл буюу  англи хэлийг үндсэн хэл гэж үзэхийг дэмжинэ. Монгол хүүхдүүд дэлхийн нийтийн  англи хэлийг сурах ёстой юу гэвэл ёстой.   Гэхдээ англиас бусад хэл үзэх эрхийг  хориглож болохгүй.  Япон, солонгос, орос, хятад, франц, герман үзэж байгаа  хүүхдүүдийг хориглож болохгүй.  Өөрөөр хэлбэл, “Би франц хэл суръя” гэж байхад хуулиар  “Чи заавал англи хэл сур” гэж болохгүй. Саяхан Францын Ерөнхийлөгчийг угтахад франц хэлийг сурч  байгаа монгол хүүхдүүд угтан авсан. Тухайлбал тэр хүүхдүүдийг франц хэлээ болиод англи хэл үз гэж болох уу. 

 Тэгэхээр аль нэг  хэлийг  сонгож суралцах  эрх чөлөөг ардчилсан нийгэмд хааж, боож болохгүй. Харин Боловсролын багц хуулийн шинэчлэлийн нэг зорилго бол  монгол хэл, соёлтой,  дэлхийд өрсөлдөх чадвартай, англи хэлтэй, мэдлэг боловсролтой иргэн бэлтгэх  ёстой.  Харин  улс төржүүлээд,  гадаад, дотоодын шахалт юм шиг  геополитик сонирхол оруулаад байгаа нь гайхал төрүүлж байна.  

  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ямар зөвлөмж гарсан юм бэ?
  • УАБЗөөс англи хэл болохгүй гэсэн ямар нэгэн  зөвлөмж гараагүй гэдгийг хэлье. Ерөөсөө Монгол хэлний тухай хуулиа дагаж мөрдөх ёстой гэсэн. Монгол хэлний тухай хуульд сургалтын үндсэн хэл монгол хэл байна, гадаад хэлийг 3 дугаар ангиас хойш заах тухай заалт  бий.  Монгол хэл соёлоо хамгаалж, ижилсэл, ондоошлийн өнөөгийн хандлагад нийцүүлэн хэл, соёлоо тусгаар авч явах ёстой юм.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    2 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    11 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    55 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    1 цаг 8 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    1 цаг 51 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    2 цаг 53 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    2 цаг 54 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    2 цаг 57 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    3 цаг 15 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    3 цаг 23 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    3 цаг 25 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    3 цаг 28 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    3 цаг 29 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    3 цаг 58 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    4 цаг 8 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    19 цаг 46 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    20 цаг 17 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    20 цаг 59 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    21 цаг 25 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    22 цаг 48 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК