Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Авлигачдад хуулийн дарангуйлал тогтооход нэг алхам урагшилсан чуулган

2023-7-07
0
ЖИРГЭХ

 

Манай улсын хөгжил, ард иргэдийн ахуй амьдрал, нийгмийн дэвшилд саад тушаа болж буй зүйлийн нэг гол хүчин зүйл нь авлига гэдэгтэй хэн бүхэн санал нийлнэ. Нийгмийн бүхий л шатанд иргэд авлига хэмээх бул хар чулуутай өдөр тутам тулгарч, бухимдаж байна. Авлигатай тэмцэх газар тусгайлан байгуулан тэмцэж буй хэдий ч нийгмийн тогтолцооны суурь шинэчлэл хийж, төрийн албан хаагчдийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй, амьдралд хэрэгждэг болгож байж энэхүү хорт үзэгдлийн үндсийг таслах бололцоотой болно.

 

Парламент бол ард түмний хүсэл зоригийг илэрхийлж, нийгмийн бүх хэсгийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангасан арга замаар ард түмнээ төлөөлөх үүргээ хэрэгжүүлдэг. Тэгвэл өнөөдөр авлигатай тэмцэх гэдэг бол нийгмийн бүх хэсгийн хэрэгцээ шаардлага болж, харин энэ асуудалд хууль тогтоох дээд байгууллага УИХ хэрхэн хандаж байгаа талаар олон нийт анхаарлаа хандуулж байна.

“Хаврын чуулган авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийсэн чуулган байх болно” хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэж эхэлсэн хаврын чуулган өнөөдөр хаалтаа хийлээ. Тэгвэл ард түмний “элч төлөөлөгч”,  та бидний сонгосон УИХ-ын гишүүд хаврын чуулганы хугацаанд авлигын эсрэг ямар эрх зүйн шинэчлэл хийв хэмээн нэхэх эрхтэй.  

УИХ-ын хаврын чуулганы хугацаанд 2023-2030 онд хэрэгжүүлэх Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр баталсан нь томоохон алхам болов. 2015 онд Монгол Улс Авлигын төсөөллийн индексээр 100 оноо авахаас 39 оноогоор дэлхийн 168 улсаас 72-т эрэмбэлэгдэж байсан бол 2022 оны үзүүлэлтээр оноо огцом буурч, төрийн албанд авлига өссөн 10 орны тоонд орж, 100 оноо авахаас 33 оноотой дэлхийн 180 орноос 116-д эрэмбэлэгдсэн байгаа талаар Авлигтай тэмцэх газраас мэдээлж байсан билээ.

Урт ба дунд хугацааны энэхүү зорилтот хөтөлбөрийг бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлснээр албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах зохисгүй нөхцөл байдлыг таслан зогсоох, авлигатай тэмцэх тэмцлийг үр дүнтэй хэрэгжүүлэх, улмаар иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд тодорхой ахиц дэвшил гарна гэж үзэж болох юм.

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ,  “Энэ удаа 11 зорилгыг дэвшүүлэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” баталлаа. Энэ хүрээнд улс төрийн намын санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах замаар улс төрийн хүрээнд авлигатай тэмцэх манлайлал, ил тод байдлыг сайжруулна. Олон нийтийн итгэлийг хүлээсэн авлигаас ангид, ёс зүйт нийтийн албыг бэхжүүлэх зорилгыг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ. Иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүл зүй, мэргэжлийн хяналт, төрийн хяналтын байгууллагууд хяналтын хэвтээ тогтолцоонд шилжиж байгааг “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-өөр баталгаажуулж байна. Төр дангаараа авлигын эсрэг тэмцэх биш бүх нийтээр, хамтын хүчин чармайлтаар хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” хэмээн мэдэгдсэн.

Энэхүү бүх нийтээр, хамтын хүчин чармайлтаар хэрэгжүүлэхийн нэг хэсэг нь авлигаас татгалздаг, ёс зүйтэй төрийн албан хаагчийг бий болгох явдал юм. Авлигаас татгалздаг, ёс зүйтэй төрийн албан хаагч нэг л өдөр бий болчихгүй. Иймд УИХ-ын хаврын чуулганаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай анхны хуулийг баталсан нь авлигатай тэмцэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чухал түлхэц болсон гэж үзэж болно. Энэхүү хуулиар төрийн албан хаагч нь ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх, хууль ёс, шударга ёсыг дээдлэн сахих, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх гэх зэргээр Төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээг тогтоож, энэхүү хэм хэмжээг зөрчсөн нь нотлогдвол гомдол гаргагчид, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох зэрэг хариуцлагын тогтолцоог бий болгожээ. Одоо гагцхүү ард иргэд хуулиа уншиж судлан, төрийн албан хаагчдаас хариуцлага, ёс зүй нэхэн хэрэв ёс зүйгүй үйлдэл гаргавал холбогдох байгууллагад гомдол гарган шийдвэрлүүлэх боломжоо ашиглах л хэрэгтэй.

 

Шударга ёсыг тогтооход албан тушаал, эрх мэдлээр далайлган бусдаас давуу байдал эдлэх боломжийг энэ удаагийн чуулганаар хаах алхам хийсэн гэж үзэж болно. Учир нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, энэхүү хуулиар төрийн зарим өндөр албан тушаалтнууд болон түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхдүүдийг аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх болон төрийн албаны удирдах албан тушаал эрхлэх, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагад ажиллахыг хориглосон агуулга бүхий заалтууд орсон юм.

Олон нийтийн анхаарал татсан Хөгжлийн банк, нүүрсний хулгайн асуудал бол мөн л авлига, албан тушаалын хэрэг билээ. Эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын оролцсон эдгээр хэргүүдийг хууль тогтоох дээд байгууллага хэрхэн авч үзэх талаар иргэд анхааралтай ажиглаж байсан гэж болно. Харин энэ удаагийн УИХ дээрх асуудалд анхаарал хандуулж УИХ-ын хянан шалгах бүрэн эрхийнхээ хүрээнд Түр хороо байгуулан ажилласан нь олны талархал хүлээсэн нь дамжиггүй ч Түр хорооны сонсголыг телевизээр үзэж сонссон нэгний зэвүүцлийг ч төрүүлсэн. Хөгжлийн банкнаас олгосон зээл, түүний эргэн төлөлтийн асуудалтай холбоотой 7.8 их наяд төгрөгийн хэргийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярын ахалсан түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 3 үе шаттай хийсэн нь саяхан болсон Хөгжлийн банкны хэргийг шүүсэн шүүх хуралд дөхөм болсон нь магадтай.

Улмаар УИХ-аас нүүрсний хулгайн асуудлаар Түр хороо байгуулан ажиллаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд тавьсан Түр хорооны тайлангаас харвал маш ноцтой баримтууд дурдагдсан. Цаашид УИХ-аас ажлын хэсэг байгуулан энэ намар нийтийн сонсголыг ил тод, ард иргэдийн оролцоотой хийж, үр дүнг УИХ-д тайлагнахыг үүрэг болгосон нь авлига, албан тушаалын хэрэгтэй хийж буй тэмцэлд тодорхой нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Авлига, албан тушаалын гэмт хэрэг нэмэгдэхэд улс төрийн тогтолцоо, улс төрийн нам түүнчлэн улс төрийн сонгууль томоохон хүчин зүйл болдог гэдгийг удаа дараагийн судалгааны дүн харуулдаг. Тиймдээ ч тогтолцооны өөрчлөлт хийж, эрүүл, хариуцлагатай ардчилсан нийгмийг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэхийг өнгөрсөн намар, өвлийн жагсаал цуглаанд оролцогчид шаардаж байсан билээ. “Мөнгөний” сонгуулиас татгалзах, ил тод бус санхүүжилттэй, мөнгөнөөс хамааралтай, бүлэглэлийн зохион байгуулалттай улс төрийн намаас татгалзах үндэс суурийг энэ удаагийн хаврын чуулганы хугацаанд тавьсан гэж үзэж болох юм. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт, энэхүү өөрчлөлтийн хүрээнд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэн баталсан.

Ийнхүү УИХ-ын хаврын ээлжит чуулганы хугацаанд авлигатай тэмцэх чиглэлээр хэрхэн ажилласан талаар эргэн санахад нийгмийн харилцааг зохицуулсан суурь хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийг ч баталсан нь олзуурхууштай.

Одоо гагцхүү эдгээр хуулиуд амьдрал дээр хэрхэн хэрэгжихийг л харах үлдлээ. Иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд ч хяналт тавьж, хариуцлага нэхэх хэрэгтэйг сануулах юун.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    3 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    12 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    56 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    1 цаг 9 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    1 цаг 52 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    2 цаг 54 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    2 цаг 55 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    2 цаг 58 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    3 цаг 16 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    3 цаг 24 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    3 цаг 26 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    3 цаг 29 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    3 цаг 30 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    3 цаг 59 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    4 цаг 9 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    19 цаг 47 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    20 цаг 18 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    21 цаг 0 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    21 цаг 26 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    22 цаг 49 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК