Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Гантөмөр: Ирэх жилийн сонгуульд АН магнайдаа тоосгүй түрүүлэхийн ерөөл өргөж, энэ жилийн наадмаа эхлүүлж байна

2023-7-10
0
ЖИРГЭХ

Ардчилсан намын гишүүд, дэмжигчдэд зориулсан “Монголоо дээдэлье” наадмын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэ үеэр Ардчилсан намын дарга Л.Гантөмөр наадмыг нээж үг хэллээ.

 

Тэрбээр, "Төрт ёсны их баяр наадмынхаа арга хэмжээнд журмын олон нөхөд, ардчиллын партизанууд, ахмад үеийнхэн, үе үеийн намын удирдлагуудтайгаа, залуу үетэйгээ хамтдаа нээж, тэмдэглэж байгаадаа баяртай байна. Бид дор бүрнээ нэг бөхийг түрүүлэхийг харж, хүлээж байгаа. Үнэхээр бөхийн барилдаан, морины уралдаан гэдэг бол монголчуудын ид хавыг гайхуулж, ур ухааныг харуулсан, монголчуудын уламжлал, ёс заншлыг харуулсан ийм сайхан наадам байдаг.

Энэ жилийн наадмын үзүүр түрүүнд бид цэнхэр зодог шуудагтай бөх түрүүлнэ гэж хүлээж байгаа.

Улсын баяр наадамд Ардчилсан намын олон сайхан уяачдын морьд уралдана гэдэгт бид итгэж байгаа. Манай Батсуурь даргын морь уралдана гэдэгт итгэж, дээгүүр давхина гэж бодож байгаа. Өнгөрсөн жилийн зүүн бүсийн Их хурдад морио  түрүүлгэж байсан.

 

Бид Монгол наадам гэхээр Гаваагийн Батхүүгээ байнга дурсан санадаг. Толин хулыг давхиж ирэхээр бид баярлаж, баясдаг. Ер нь наадам болохоор Г.Батхүү даргынхаа уяан дээр очиж хийморио сэргээдэг байсан сайхан түүх бий.

Өнөөдөр ч гэсэн Г.Батхүү даргын маань хурд тасраагүй хязаалан насны морины уралдаанд түрүүлэн ирж байгаа дүүгийнх нь морийг харах сайхан байлаа. Ардчиллынхан сайхан наадаж байна гэж харж байна.

Манай Д.Пүрэвдорж гишүүн аль ч наадмаар бөхийн асраас салдаггүй, бөхийн төлөө явсан. Явсаар байгаад өнөөдөр Монгол Улсын аваргатай болсон. Бөхийн гал дээр байгаа Д.Ганбат гишүүн, А.Адьяасүрэн гишүүнийг хараад бахархаж байлаа. Үнэхээр Баянхонгорын бөхчүүд сайхан барилдаасай гэж бодож байна.

Та хоёрын талд бид нар дэмжих болно гэдгээ хэлье. Сүүлийн үед Баян-Өлгий аймгаас бас заан, харцага, начин цолтнууд төрж байгаа. Тэр цолтнууд арслан цолонд хүрэхийн ерөөл өргөе Б.Бейсен гишүүндээ. Бас Ц.Туваан гишүүний их насны морь бараг түрүүлнэ гэж бодож байгаа.

Ингэж ард түмэн наадмаа харж, монгол соёлоо хайрладаг. Яг үүн шиг ирэх жилийн сонгуулийн үзүүр түрүүнд ардчиллынхан цэнхэр зодог шуудагтайгаа гарна. Ардчилсан нам ирэх жил түрүүлэх болно гэдгийг та бүхэнд хэлье.

Ирэх жил Монголын том наадам болно. Тэр сонгуульд Ардчилсан нам магнайдаа тоосгүй түрүүлэхийн ерөөл өргөж, энэ наадмаар эв нэгдэлтэй сайхан наадахыг хүсэж байна” гэв. Ийнхүү Ардчилсан нам энэ жилийн наадмаар ирэх жилийн сонгуулийн үр дүнг бэлгэдэж, эв найрамдлыг эрхэмлэн наадаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.26.193.236)
    Энэ чинь тэгээд цагаан солиотой хүн үү. Юу юу гэнэ вэ, Ан гэхээр улс, аймагт нэг ийм цагаан солиотой хүмүүс байх юм. Булаалгасан түүхээ буцааж авч, ялалт байгууллаа ч гэх шиг. Ийм улсад тэгээд хэн итгэх юм бэ.
    2023 оны 07 сарын 11 | Хариулах
  • Зочин (109.125.101.233)
    Улиг болсон шуналтай улсуудыг бус шинэлэг эх орноо гэсэн сэтгэлтэй, эдийн шуналгүй өлөн биш, мэдлэгтэй сурсан мэдсэн юмтай удирдагчийг монголын ард түмэн хүлээж байна.
    2023 оны 07 сарын 11 | Хариулах
  • АНУСУУД ЗАЙЛААЧЭЭ (202.55.188.84)
    энэ дандаа ингэж мэдрэлтэж байх юм. монголчуудыг хагалган бутаргах өмхий санаатай шээс юмаа. ямар ч өмсгөлтэй хүн түрүүлсэн яадаг юм.
    2023 оны 07 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Цагаан улаан ногоон юмуу хар зодогтой хүн түрүүлвэл эд нар бослого гаргаж дайн хийх байхдаа.
      2023 оны 07 сарын 10
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    3 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    12 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    56 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    1 цаг 9 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    1 цаг 52 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    2 цаг 54 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    2 цаг 55 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    2 цаг 57 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    3 цаг 16 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    3 цаг 23 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    3 цаг 26 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    3 цаг 29 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    3 цаг 30 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    3 цаг 59 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    4 цаг 9 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    19 цаг 46 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    20 цаг 17 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    20 цаг 59 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    21 цаг 25 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    22 цаг 48 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК