Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Содномдорж: Монгол бөхийн дэвжээ үнэн худлыг шүүнэ шүү, миний дүү

2023-7-14
0
ЖИРГЭХ

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдааны долоогийн даваанд даян аварга Н.Батсуурь улсын арслан Ц.Содномдоржийг амласан билээ. Тэд шинэ гарсан дүрмээр 60 минутын хугацаанд хаялцаж чадаагүй тул идэвх илүү барилдсанаар нь Н.Батсуурийг давсанд тооцож хөлийн цэцүүдийн 100 хувийн саналаар шийдсэн. Гэвч энэ шийдвэрийг бөх сонирхогчид төдийгүй ард түмний ихэнх нь эсэргүүцэж цөөнгүй хэл ам дагуулсан юм. Улсын арслан Цэдэвийн Содномдоржийн хувьд дөрвийн даваанд аймгийн арслан Г.Жамбалдоржтой хийсэн барилдаанд мөн шүүмж дагуулсан учир энэ талаар өнөөдөр мэдэгдэл хийлээ.


Тэрбээр, “Наадмын үеэр юу болсныг яг үнэн зөвөөр нь хэлье гэж бодож байна. Энэ жил би дөрвийн даваанд Баянхонгор аймгийн арслан Г.Жамбалдоржтой оноолтоор барилдсан. Өчигдөр орой Зариг.мн сайтаас хийсэн мэдээг олж үзлээ. Аймгийн арслан Жамбалдорж уг нь их сайхан залуу байна лээ.

Би түүнийг гайгүй том цолонд хүрчих болов уу гэж харж явдаг юм. Гэхдээ миний дүү чи хэн нэгэн хүний явуулгаар ингэж худал ярьж болохгүй шүү. Аливаа зүйлд үнэн гэж юм байдаг.

Барилдааны явцад юу болсон гэдгийг бүгдийг нь би хэлье. Барилдааны явцад чи гурваас дөрвөн удаа сэрүүн барьцаас намайг талбайгаас түрж гаргасан. Талбайгаас гарахад надад нэг удаа ухарч гараад байна гээд сануулга өгсөн. Тэгээд цаг боллоо гээд элэг бүс сэнжигний барьц аваад, чи намайг энэ барьцаас хоёр удаа түрж гаргасан. Ерөнхий цэц хүрч ирээд намайг ухарч гараад байна гээд бас сануулга өгсөн.

 

Ингээд хорин хэдэн минут дээр л би хоёр сануулгатай барилдсан. Барилдааны явцад хоёулаа элэг бүс сэнжигний барьцаа задалж барилдаад золгооны барьцад хоёулаа хүрсэн. Золгооны барьцад хүрэхэд энэ дүрэм анх идэвх авснаар нь Жамбалдоржийн талаар шууд золгоно гэсэн. Тэгээд баруун золгож барилдаж эхэлснээс хойш барьц задарсан.

Дахиад хоёулаа зүүн дан золгоод барьц задраад дахиж баруун давхар золгож барилдахад чи барьцаа салгаад миний нэг барьц салаагүй байхад "ах аа хоёулаа барьцаа салгах уу" гэж надад эхэлж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч барьцаа салгасан. Дахиж барьц авахад чи бас л салгая гээд би зөвшөөрсөн.

Гэтэл барилдааны дүрмээр баруун дан золгуулсан. Ингээд олон барьц авахуулж явсаар чи бид хоёр дөчөөд минут болсон байх. Тэгээд үлдсэн хугацаанд шинэ дүрмийн барьц руу шилжүүлнэ гээд ерөнхий цэц, засуулууд хэлээд шилжүүлсэн. Шинэ дүрмийн барьцад шилжээд чи бид хоёрын барьц хэд хэд задарсан. Шинэ барьцад шилжээд хоёулаа хэд хэд задарсан.

Чи надад энэ барьцыг задалъя гэж юу ч хэлээгүй. Хоёулаа шууд даралцаад барилдаан үргэлжилж байсан. Гэтэл хамгийн сүүлд баруун золгоод би чамайг урьдны золгоонууд дээр хаашаа гишгэж байгааг харчихсан байсан. Тэгээд урьдны хоёр золгоон дээрээс хийх гэж байснаа болиод гурав дахь дээр нь би алсын сүвээний барьц авсан. Энэ барьцаас би чамайг өргөөд авахад чи "болоогүй шүү дээ" гэж орилсон. Би чамайг давчхаад буцаж ирээд тахимаа авах гэтэл барьц салсан, болоогүй байхад та намайг ингэчихлээ шүү дээ гэж чи хэлсэн. Барьц салгаагүй байхад чи юу яриад байгаа юм бэ гэж чамд хэлсэн шүү дээ. Бас хэрэв чи барьцаа салгая гэсэн бол би шууд салах л байсан, чи надад юу ч яриагүй. Барилдааны бүх явцад би чамд нэг удаа барьц салгая гэж хэлсэн үү. Өчигдөр өгсөн яриандаа чи “Содномдорж арслан намайг барьцаа задалъя гээд барьц сулласан хойно намайг өргөж аваад тавьчихлаа” гэж ярьсан байсан.

Чи ингэж болохгүй шүү, миний дүү. Ор үндэслэлгүй ийм юм ярьж болохгүй. Би харгүй сайхан барилдъя гэж бодоод чамайг хоёр удаа салъя гэхэд нь харгүй салсан нь миний буруу болж.

Хэрэв би чамайг юу яриад байгаа юм гээд барилдаад явсан бол болох байж. Тэгээд ерөнхий цэцийг ирэхэд, чи надад юу ч хэлэээгүй биз гэхэд чи надад “Ах аа, барьц задарчхаагүй юм уу” гэсэн. Тэгэхэд барьц задраагүй шүү, би чамд юу ч хэлээгүй, чи надад юм хэлсэн юм уу гэхэд чи юу ч хэлээгүй гээд надад “Сайн барилдаарай ах аа, түрүүлээрэй” гээд элэг бүсээ тайлж өгөөд явсан. Тэгээд чи үзэгчид рүү ороод олон хүмүүсийг орилолдуулж, талцуулсан.

Ийм байж болохгүй шүү. Бид хоёр харгүй сайхан барилдсан. Монгол бөхийн торгон ногоон дэвжээ үнэн худлыг шүүнэ шүү, миний дүү. Би өдийг хүрэхдээ чамаас ганц даваа тэгж авахдаа арай тулаагүй.

Долоогийн даваанд даян аварга Н.Батсуурьтай барилдсан. Бид хоёр харгүй сайхан барилдсан. Ер нь бид хоёр таарах болгондоо сайхан барилдаад л өнгөрдөг. Бие биедээ бууж өгөх ч юм уу, авалцах тийм юм байдаггүй.

Барилдааны барьц нэлээн шинэчлэгдсэн юм байна. Би энэ дүрмийг сайн ойлгоогүй байсан юм билээ. Энэ бол миний алдаа.

Уг нь наадмаар хуучин дүрмээр явна гэчхээд долоон сар гарахад дахиад шинэ дүрмээр явна гэж шийдсэн юм байна лээ. Бөхийн холбоо болон наадам зохион байгуулах комиссынхон эртнээс шийдвэрүүдээ танилцуулахгүй бол бид арав хоног хүрэхгүй хугацаанд шинэ дүрмэнд үнэндээ дасахгүй байна шүү дээ.

Долоогийн даваанд Батсуурь аваргыг давахад хүмүүс нэлээн шүүмжилж байсан. Энэ бол Батсуурь аваргын буруу биш. Намайг ч давахад хүмүүс бас адилхан иймэрхүү хандлагатай байж дургүйцнэ.

Ард түмэн хоёр бөхийн нэг нь давж, нөгөө нь унахыг харахыг л хүсэж байгаа. Энд бид хоёрын хэн хэнийх нь ямар ч алдаа буруу байхгүй. Шинэ дүрмээс болж ийм алдаа гарлаа. Түүнээс биш бөхчүүд бид дүрэм журмаараа л барилдаж байгаа. Долоогийн даваанд Батсуурь аваргыг намайг арай авахгүй байх гэж бодож байсан. Яагаад гэвэл бид нар гэр бүлийн сайхан найз нөхөд. Гэр гэрээрээ орж гардаг ийм хүмүүс байсан.

 

Сүүлийн жил гаруй хугацаанд бид жаахан хөндий байсан. Ингэх учир нь 2020 оны наадмаар Н.Батсуурь аварга, Р.Пүрэвдагва арслан хоёроос допин илэрсэн. Тэгээд ойр дотно байдгийнхаа хувьд би Батсуурь аваргаас учир шалтгааныг асуухад манай хүн надад, “Би үнэндээ энэ эмийг ууж хэрэглээгүй ээ. Миний биеэс яагаад ийм юм гарчхав би гайхаж байна” гэж хэлж байсан. Батсуурийг санаатай хэрэглээгүй байх гэж бодоод би Батсууриас илэрсэн бодисыг нягталж шалгуулахыг Допингийн үндэсний комисс, бөхийн холбоонд мэдэгдсэн. Харин Пүрэвдагваас арай хүнд төрлийн бодис илэрсэн байсан. Тэгээд бөхчүүд энэ хоёрыг барилдуулах эсэх дээр санал хураахад би Батсуурийг зөвшөөрсөн. Энэ асуудлаас болж бид жаахан үл ойлголцох зүйл гарсан байсан.

Гэхдээ би үл ойлголцох асуудал гарлаа гээд, аваргыг амлаж авлаа гээд уурлаж барилдаагүй. Цаг дуусаад идэвхээр давуулна гэхэд би аваргад дахиж барилдъя гэсэн санал тавьсан. Тэгэхэд аварга “Үгүй, тийм юм байхгүй. Цаг дууссан, дүрмээрээ байя” гэхэд нь би аваргад жаахан бухимдаад бие биедээ хатуу ширүүн үг ганц нэг хэлсэн нь үнэн.

Дараа нь талбай дээр наадмын комиссын дарга бид хоёрыг дуудаад та хоёр ийм үйлдэл гаргаж болохгүй гээд бид хоёр биеэсээ уучлал гуйж гар барьсан. Би болсон явдлыг нэг үг алдалгүй ярьж байгаа шүү. Биднийг дахиад 5, 10 минут сунгаж барилдуулсан бол, хоёр удаа золгуулсон бол барилдаан яг шийдэгдэх байсан шүү. Гэхдээ дүрэм бол дүрэм. Нэг нь даваад нэг нь унадаг хойно хэн нэгэнд өс санаад явах зүйл байхгүй. Энэ барилдаанд харамссан зүйл ч байхгүй, наадам ер нь их сайхан боллоо" гэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (192.82.81.17)
    Бадрахын унгаачаад жинхэнэ салаавч өгнө лээ шүү дээ. Энэ бам их өлөн сда шүү. Четон кармаалж энэ тэр
    2023 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (192.82.80.149)
    Баянхонгорын бөх худал ч нөхөр үү айн.
    2023 оны 07 сарын 15 | Хариулах
  • МОНГОЛ (75.58.11.157)
    энэ махан бөмбөгнүүдийн хэрүүл хэнд хэрэгтэй юм бэ улс оронд хэрэгтэй юм хийж ямар ч баялаг бүтээсэн зүйлс байхгүй шүү дээ
    2023 оны 07 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.21.107.19)
    meht mehendee gej eniig l heldeg bh anhnaasaa luivar hiisen nohor bj
    2023 оны 07 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    5 цаг 17 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    5 цаг 31 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    5 цаг 42 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    11 цаг 11 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    Өчигдөр 16 цаг 45 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    Өчигдөр 15 цаг 43 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    Өчигдөр 15 цаг 04 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    Өчигдөр 14 цаг 51 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    Өчигдөр 12 цаг 27 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    Өчигдөр 11 цаг 31 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    Өчигдөр 11 цаг 19 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    Өчигдөр 10 цаг 49 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК