Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХЗБХ: Ээлжит чуулганы хугацаанд 7 хууль, УИХ-ын 11 тогтоол хэлэлцүүлэн батлуулжээ

2023-7-19
0
ЖИРГЭХ

 

Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын эрх зүйн бодлого, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар Байнгын, дэд хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх, тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх харьяа байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, үүрэг, чиглэл өгөх, Улсын Их Хурлын гишүүд болон Байнгын хорооны гишүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласан.

Байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 17 удаа хуралдаж, нийт 45 асуудлын хүрээнд хууль тогтоомжийн 21 төсөл, Ерөнхийлөгчийн хориг нэг, Байнгын хорооны найман тогтоолын төслийг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолоор хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий гурван ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгүүд таван удаа хуралдаж, гурван танилцуулгыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн. Мөн Байнгын хорооны хуралдаанаар албан тушаалтныг чөлөөлөх нэг, түдгэлзүүлэх гурван асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэр, санал, дүгнэлтийг гаргасан юм.

Хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийн талаар

Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд дараах хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн, нэгдсэн хуралдаанаар батлуулсан. Үүнд:

Хуульд өөрчлөлт оруулах тухай хууль:

1.Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2023.05.04/

2.Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2023.06.16/;

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2023.06.16/;

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2023.06.16/;

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2023.06.16/

6.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

7.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тухай хуулийг дагаж мөрдөн журмын тухай.

Монгол Улсын Их Хурлын тогтоол:

1.Хуулийн төсөл буцаах тухай /2023.04.27 Дугаар 29/;

2.Хуулийн төсөл буцаах тухай /2023.05.04 Дугаар 34/;

3.Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай /2023.05.04 Дугаар 34/;

4.Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай /2023.05.04 Дугаар 35/;

5.Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлтийн тухай /2023.06.08 Дугаар 40/;

6.Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийн тухай /2023.06.08 Дугаар 41/;

7.Хуулийн төсөл буцаах тухай /2023.06.22 дугаар 51/;

8.Хуулийн төсөл буцаах тухай /2023.06.22 дугаар 52/;

9.Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай /2023.06.30 /;

10.Тогтоолд өөрчлөлт оруулах тухай /2023.06.30/;

11.Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай /2023.06.30/.

Хяналт, шалгалтын ажлын талаар

Байнгын хороо Шүүхийн сахилгын хорооны 2022 оны үйл ажиллагааны тайлан болон Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагаас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж “Ажлын хэсгийн дүгнэлтийг тодруулах тухай” тавьсан асуултын хариуг тус тус сонссон. Түүнчлэн Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Хүний эрхийн Үндэсний Комиссын 2024 оны төсвийн төслийн талаарх саналыг хэлэлцсэн.

Бусад ажлын талаар

Ээлжит чуулганы хугацаанд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд Хууль зүйн байнгын хороонд танилцуулах зохицуулалтын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн тайлангаа Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярт хүлээлгэн өгч, үйл ажиллагаандаа тулгараад байгаа хүндрэл бэрхшээл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар болон цаг үеийн асуудлаар санал солилцсон.

Мөн хууль тогтоомжийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, сурталчлан таниулах, санал авах, мэдээлэл солилцох зорилгоор Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулсны зэрэгцээ Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах таван хууль тогтоомжийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Байнгын хорооны 24 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гурван танилцуулгыг иргэд олон нийтээс санал авах d.parliament.mn-д байршуулж ажиллав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    4 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    17 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    1 цаг 0 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    2 цаг 2 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    2 цаг 3 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    2 цаг 6 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    2 цаг 24 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    2 цаг 31 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    2 цаг 34 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    2 цаг 37 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    2 цаг 38 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    3 цаг 7 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 17 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    18 цаг 54 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    19 цаг 25 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    20 цаг 7 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    20 цаг 33 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    21 цаг 56 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    22 цаг 23 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    22 цаг 45 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК