Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Амарзаяа: Хүүхэд байхдаа галт тэргээр явдаг байсан бол одоо галт тэргийг явуулж байна

2023-7-20
0
ЖИРГЭХ

Залуус өөр, өөрийн хүсэл мөрөөдөл, хэв маягаар амьдарч байна. Бид “Залуус” булангаар дамжуулан тэдний ертөнцийн гэрэл гэгээ, сайн сайхныг уншигчидтайгаа хуваалцахыг зорьж байгаа билээ. Энэхүү дугаартаа Төмөр замын “Сумангийн зоо” зөрлөгийн өртөөний жижүүр Э.Амарзаяатай ярилцлаа.


 

-Өртөөний жижүүр мэргэжлийг яагаад сонгов? Ер нь галт тэрэгтэй холбогдох болсон шалтгаан юу байв?

-Би Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд есдүгээр ангиа төгссөн. Тэгээд хотод ирж Их засаг их сургуульд сурч байгаад багын мөрөөдлөө биелүүлэхийн тулд Төмөр замын сургуульд орсон.

Манайх удмаараа төмөр замчид болохоор багаасаа энд ажиллахыг мөрөөдөж, эмээ өвөөгийнхөө дүрэмт хувцсыг хараад эхэндээ шохоорхож, дараа нь мэргэжлийг нь сонирхож үзсэн. Галт тэргэнд үргэлж хамт явж, ер нь галт тэргэнд л өссөн хүүхэд дээ. Хурдалж буй галт тэрэг, зурайж буй ган замтай амьдрал минь салшгүй холбоотой.

Гэртээ харихдаа, хөдөө өвөө эмээгийндээ очихдоо ч галт тэргээр явдаг. Дандаа галт тэргээр явсаар байгаад эхэндээ породник болно гэж боддог байсан ч төмөр замд олон мэргэжилтэй учраас яг сонгох гэтэл эргэлзээд мэргэжлээ сонгож чадахгүй байсан. Тэгээд ашиглалтын анги руу ороод өртөөний жижүүр хийн, хөдөлгөөн хариуцдаг болж, энэ хавар сургуулиа төгссөн дөө. Замын-Үүд өртөөнд ирж дадлага хийгээд, дараа нь урилга авсан. Одоо “Сумангийн зоо” зөрлөгт ажиллаж амьдардаг.

 

-Өвөө эмээ нь төмөр замд юу хийдэг байсан бэ?

-Өвөө эмээ маань замчин байсан. Тэдний маань ээж аав хүртэл замчин байсан. Замчид бол зам төмөр дээр ажилладаг хүмүүс л дээ. Гадаа нөхцөлд ажилладаг учраас төмөр замын хамгийн хүнд хэцүүг нь хийдэг гэсэн үг.

Аав ээж, авга нагац нар маань хүртэл төмөр замд ажилладаг гурван үеийн төмөр замчид. Ганц өртөөний жижүүр төрж байгаа нь би юм байна.

 

-Гэрийнхнээсээ анхдагч болсон байна шүү дээ. Өртөөний жижүүр гэх энэ мэргэжлийн онцлог нь юу вэ?

-Манай мэргэжил бол хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд мөрдөж зорчигч, үйлчлүүлэгч нарт түргэн шуурхай ажилладаг. Хүмүүсийн аюулгүй байдлаас гадна галт тэрэгний аюулгүй байдлыг цөмийг нь хангаж ажиллана гэсэн үг. Цаг агаарын байдлаас үл шалтгаалан ямар ч нөхцөлд галт тэргийг явуулдаг шүү дээ. Ажлын 12 цагаар ажилладаг. Өглөө 07:30-аас орой 19:30 цаг хүртэл ээлжинд гарч ажиллаад 48 цаг амардаг. Цалин хөлс ч сайтай, бас  манайхан тушаал дэвшиж ажиллах бүрэн боломжтой учраас ажиллахад урамтай байдаг. Ер нь төмөр замынханд байр сууц бүгдийг нь хангаж өгдөг, сургууль цэцэрлэг бүгд байдаг учраас ажилчдад их амар байдаг.

 

Гэхдээ би одоохондоо жинхлэгдээгүй, дагалдан хийж байгаа. Жинхлэгдэхийн тулд найман хүнд шалгуулж тэнцсэнийхээ дараа Улаанбаатар хотод очиж албаны найман хүнд дахиж шалгалт өгнө. Бүгдэд нь тэнцсэний дараа би үндсэн ажилтан болж хөдөлгөөнөө аюулгүй явуулж, үүнийгээ бүрэн хариуцах юм. Саяхан хоёр дахь шалгалтаа Замын-Үүдэд амжилттай өгчхөөд явж байна даа.

 

-Хүмүүсийн болоод галт тэрэгний аюулгүй байдалд анхаарч ажиллана гэхээр маш их хариуцлагатай ажил байна шүү дээ?

-Галт тэрэг бол өөрөө өнхрөх бүрэлдэхүүнд ордог.

Тийм учраас галт тэрэгнийхээ сумыг зөв зам руу гуйвуулж, зөв хуваарилж, галт тэргийг бас хооронд нь аюулгүй зорчуулж, хөдөлгөөнийг маш сайн хангахын тулд өртөөний жижүүр байдаг. Галт тэрэгний хөдөлгөөн, сэлгээний ажлыг мөн зохицуулдаг.

Өртөөний жижүүр гээд нэр нь л жаахан андуу болохоос биш хамгийн их мэдлэг, чадвар шаардсан, их хариуцлагатай ажил. Надад одоо шалгалтууддаа тэнцэхгүй бол яана гэсэн айдас байгаа ч мөрөөдлөө биелүүлж, зорилгоо гүйцээхийн тулд өдөр шөнөгүй номоо уншиж бэлддэг.

 

-Тэгэхээр онол практикыг хослуулж явах нь энэ мэргэжлийн гол зүйл байх нь?

-Тийм. Ямар ч цаг агаарын нөхцөлд гэмтэл гарвал заавал зам сум руугаа гүйж очиж гэмтлийг хурдан арилгаж, галт тэргээ хурдан явуулахын тулд номонд байгаа технологи дарааллаар ажиллах шаардлага гардаг. Тиймээс мэргэжлийн номоо сайн унших хэрэгтэй.

Мэргэжлээ эзэмшээд үндсэн ажилтан болсон ч бид нар жилд нэг удаа тогтмол шалгалт өгдөг.

Ер нь дандаа шалгалт, ном гээд л явдаг гэх үү дээ. Ялангуяа гэмтэлтэй үед сайн ажиллаж, гэмтэлтэй үеийн шалгалтыг чухалчилж авдаг. Учир нь пультан дээр ажиллаж галт тэргийг зөрүүлэх нь бидний гол ажил. Тэр үед бид нар гэмтлийг олж, технологи дараалалдаа сайн ажиллаж байж өртөөний сайн жижүүр болно.

 

-Гэмтэл гэдгийг тодорхойлбол?

-Зам сумын гэмтэл. Пультан дээр харагддаг л даа. Улаан зураас татчихсан, тэр хэсэг нь улаачихсан байвал гэмтсэн гэсэн үг. Тиймээс хурдан хугацаанд очиж үзлэг шалгалт хийгээд гэмтлээ арилгаж байж галт тэргээ явуулна. Хэрэв гэмтлийг арилгахгүй бол гэрлэн дохио нээгдэхгүй. Гэрлэн дохио нээгдэхгүй бол галт тэрэг явахгүй. Гэрлэн дохио бол үг дуугүй биелүүлбэл зохих тушаал гэж явдаг учраас төмөр замд зайлшгүй чухал зүйл.

 

-Ажиллаж байх хугацаанд чинь янз бүрийн гэмтэл гарч байсан уу?

-Замын-Үүдийн наахан өртөөнд ачааны галт тэрэг замаасаа гарсан. Шалтгааныг нарийн сайн тодруулаагүй ч галт тэргийн найруулгыг буруу хийсэн байсан. Эхлээд хоосон вагон ачиж байснаа сүүлд нь хамгийн их ачаатай вагоныг хийснээс болж галт тэрэг далийгаад замаасаа гарчихсан юм байна лээ.

 

-Яагаад ийм хариуцлагатай, шаардлага өндөр мэргэжлийг сонгов? Шантраад өөр мэргэжил сонгох байж гэж бодсон үе бий юү?

-Би өөрөө мэргэжлүүдээ маш нарийн судалсан. Өртөөний жижүүр бол хөдөлгөөн талдаа, ашиглах талдаа их сонирхолтой байсан. Тиймээс шантрах, өөр мэргэжил сонгох байж гэж харамссан үе байхгүй ээ. Хүнд байсан ч ямар азаар энэ мэргэжлийг сонгов гэж боддог. Учир нь энэ бол маш их нэр хүндтэй ажил шүү дээ.

 

-Цаашид мэргэжил дээшлүүлж сурах уу? Мэргэжил дээшлүүлэхээр гадагшаа суралцах боломж хэр вэ?

-Цээашид энэ мэргэжлээ дээшлүүлж сурна. Гадагшаа сурах ч бүрэн боломжтой. Орос руу яваад сурч ирвэл энд бүр том мэргэжил эзэмшиж болно. Төмөр замынхан маань хоёр хөрш оронтойгоо байнга хамтын ажиллагаатай байдаг. Бас гурван жил ажилласан бол манай салбарт хөнгөлөлт үзүүлж дээд сургууль руу шууд оруулдаг. Говийн төмөр замд харин хоёр жил ажилласан бол хөнгөлөлттэй сурна.

 

-Говийн төмөр зам, хангайн төмөр зам хоёрын ялгаа нь юу вэ?

-Говийн төмөр замд ажиллавал нэмэгдэл цалинтай. Илүү хүнд нөхцөлд ажилладаг л даа. Хээр талд шуурга ихтэй. Шуурах болгонд зам, сум руу элс чихэгдэж гэмтэл гарна. Тэр болгонд өдөр шөнөгүй газар дээр нь очиж ажилладаг.

Үнэндээ говьд ер нь БААТРУУД л ажиллаж байна даа.

-Төмөр замчдын ажиллаж, амьдрах орчин нөхцөл ямар санагддаг вэ?

-Төмөр замын зөрлөг болгон дээр хоёр, гурван давхар байрууд баригдаж, дэлгүүртэй болно гэж байгаа. Гэхдээ тэр нь яг хэзээнээс хэрэгжихийг сайн мэдэхгүй байна. Бас зөрлөг бүрд мод тарьж байна. Жишээ нь манай “Сумангийн зоо” зөрлөгт өндөр өндөр мод цөөнгүй бий. Төгөл, хүүхдийн тоглоомын талбай гээд зөрлөгүүдээ аль болох хөгжүүлж, үзэмж талаасаа нэлээн анхаардаг. Төмөр зам одоо ер нь сайн хөгжиж байгаа. Тухайлбал, зөрлөг болгон дээр зам нэмэгдэж, гурван замтай болж байна. Зам нэмэгдэхээр галт тэрэг их явна. Галт тэрэг их явуулах тусам ашиг орлого нэмэгдэнэ гэсэн үг.

 

-Энэ мэргэжлээр эмэгтэйчүүд сурч, ажиллахад хүндрэл бэрхшээл байдаг уу?

-Эмэгтэйчүүд том өртөөнд ажиллая гэвэл боломж хомс байдаг. Жишээ нь, Замын-Үүд өртөөнд орохоор бол өртөөний жижүүрээр ажиллах боломжгүй. Ер нь вагон бичигчээр ордог. Орон тоо байвал л авдаг. Хэрэв өртөөний жижүүрээр ажиллах бол зөрлөг дээр ажилладаг. Зөвхөн зөрлөг дээр ажиллаж мэргэжлээ бататгаж, дагалдан хийж байж л мэргэшинэ. 

 

-Төмөр замд ер нь хэр их залуус ажилладаг вэ?

-Төмөр замд ихэнх нь залуучууд ажилладаг. Тийм ч утгаараа залуусаа нэлээн сайн дэмждэг. Манай зөрлөг гэхэд л дан залуу үеийнхэн байх жишээний. Ер нь л төмөр замынхан их залуужаад байгаа.

 

-Улаанбаатарын өртөөнүүдэд ажиллаж байв уу?

-Би Улаанбаатарын Толгойт өртөөнд өвөл дадлагаа хийсэн. Хот хөдөөгийн өртөөнүүд замаараа л ялгаатай. Өртөө гэдэг нь илүү олон замтай бол зөрлөг нь хоёрхон замтай. А Б паркын хос замтай. Түүгээрээ гал тэргийг зөрж өнгөрүүлдэг.

 

-Аль нь ажиллахад илүү төвөгтэй санагдав?

-Өртөөнд ажиллахад жаахан хэцүү байсан. Олон замтай газар ажиллахад ер нь хэцүү. Зөрлөгт сэлгээний ажлыг жижиг хэмжээнд л хийдэг. Зөвхөн галт тэргээ зөрүүлж өнгөрүүлдэг бол өртөөнд галт тэргийг найруулж, зөрлөг хийж бас сэлгээний ажлаа ч хийдэг. Арай ачаалалтай, бас илүү хариуцлагатай гэх юм уу.

 

-Энэ мэргэжлээр хүмүүс хэр их суралцаж, төгсөж байна?

-Манай ангид гэхэд сая 20 оюутан төгссөн. Ер нь энэ мэргэжлээр олон хүн сурч төгсдөг. Манай ангиас гадна хэдэн бүлэг бас бий гээд үзэхээр ер нь өрсөлдөөн ихтэй л дээ. Төмөр замд шууд ажлын байр гэж байхгүй, сонгон шалгаруулалтад орно. Ажлын байр нь ч бас тэгж их гараад байдаггүй.

 

-Их өрсөлдөөнөөс хүсэл зорилгоо гүйцэлдүүлж, үндсэн ажилтан болох гээд явж байгаадаа хангалуун байдаг уу?

-Амьдралдаа хэрэв 100 шат дээш алхах бол би дөнгөж эхний нэг хоёр дээр нь л явж байна. Яагаад гэвэл би дөнгөж сургуулиа төгсөөд, жинхлэгдэх гээд ажлын байран дээрээ гарах гэж байгаа шүү дээ. Мэргэжлээ бүрэн эзэмшиж амжаагүй, цаашид сурч мэдэх зүйл маш их байна.

Би хүүхэд байхдаа галт тэргэнд сууж явдаг байсан бол одоо галт тэргийг өөрөө явуулж байна гэхээр маш сайхан байдаг.

Манай найзууд хүртэл бүгдээрээ над шиг мэргэжил эзэмшээд ажиллаж байна. Бүгдээрээ л төмөр замаар янз бүрийн мэргэжил эзэмшсэн. Яагаад гэвэл би багаасаа л найзууддаа төмөр замыг тэнгэрт тултал нь магтаж явсан болохоор тэр нь нөлөөлсөн дөө. Миний үгэнд орсондоо ч найзууд маань алдаагүй гэдэг. Заримдаа шантрах зүйл байдаг ч багаасаа бодож хүсэж, энэ хүртэл явчхаад багахан зүйлд шантарна гэвэл утгагүй санагддаг юм. Бага байхаасаа л хүсэж мөрөөдсөн ажилдаа орж чадсандаа үнэхээр их баярладаг. 

-Ярилцсанд баярлалаа.

Р.Батхишиг

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.73.120)
    Ховор хүмүүс
    2023 оны 07 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    4 цаг 40 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    4 цаг 54 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    5 цаг 5 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    10 цаг 35 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    Өчигдөр 16 цаг 45 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    Өчигдөр 15 цаг 43 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    Өчигдөр 15 цаг 04 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    Өчигдөр 14 цаг 51 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    Өчигдөр 12 цаг 27 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    Өчигдөр 11 цаг 31 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    Өчигдөр 11 цаг 19 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    Өчигдөр 10 цаг 49 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК