Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"НҮҮДЭЛЧИН ЗААН-2023” хамтарсан сургалт, дадлага эхэллээ

2023-7-21
0
ЖИРГЭХ

 

Монгол, Энэтхэг хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцааг бэхжүүлэх зорилго бүхий 15 дахь удаагийн "Нүүдэлчин заан" цэргийн хамтарсан сургалт, дадлагын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр буюу долдугаар сарын 20-нд боллоо.

Долдугаар сарын 31-нийг хүртэл 15 хоногийн хугацаанд үргэлжлэх энэхүү сургалт, дадлага нь томилгоот бүрэлдэхүүн орон тооны хүч хэрэгслээр үндсэн үүрэг гүйцэтгэх, түүнд дэмжлэг үзүүлэх ажиллагаанд бие бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулах, харилцан туршлага солилцох замаар үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Уг сургалт, дадлагад Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Тусгай хүчний цэргийн харьяа Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 084, 150, 330, 350 дугаар ангиуд, БНЭУ-ын талаас Жаму болон Кашмирын нэгдүгээр явган цэргийн батальоны цэргийн алба хаагчид оролцож байна.

Сургалт, дадлагыг нээж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлсэн үгэндээ “Монгол, Энэтхэг хоорондын дипломат харилцаа 70 орчим жилийн арвин их түүхтэй. Тэр дундаа хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаанд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа голлох байр эзэлж байдагт сэтгэл хангалуун байдаг. Өнгөрсөн онд БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх Монгол Улсад айлчилж, миний бие БНЭУ-д хариу айлчилсан нь бидний харилцаа, хамтын ажиллагааг нэгэн шинэ шатанд гаргаж, ойрын ирээдүйд хэрэгжүүлэх олон ажил арга хэмжээний эхлэл болсон. Тэгвэл энэ өдөр тэдгээр олон ажил, арга хэмжээний нэг нь болох цар тахлын улмаас завсардаад байсан хоёр орны тусгай хүчний хамтарсан “Нүүдэлчин заан” сургалт, дадлага ахин сэргэж нээлтийн арга хэмжээг зохион байгуулж буйд баяртай байна.

 

Бид тус сургалт, дадлагыг 15 дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаа нь хоёр орны цэргийн харилцаа, хамтын ажиллагааны бахархал мөнөөс мөн. Хамтарсан сургалт, дадлагаар хоёр улсын цэргийн алба хаагч нар харилцан бие биеэсээ суралцаж, шаардлагатай цагт дэлхийн хаана ч хамтдаа үүрэг гүйцэтгэх бэлтгэлтэй болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

 

Үргэлжлүүлэн БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх хэлсэн үгэндээ “Хоёр улс маань өнө эртнээс түүх, соёл, оюун санааны хэлхээтэй явж ирсэн. Тэр дундаа сүүлийн жилүүдэд хоёр улсын Батлан хамгаалах салбар хоорондын гадаад хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буйд баяртай байна. Саяхан болж өнгөрсөн “Хааны эрэлд-2023” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд БНЭУ-ын талаас 40 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг оролцсон.

 

Товчхондоо бид бүхэн нэг сарын хугацаанд хоёр удаагийн цэргийн багийн хамтарсан сургуулийг зохион байгуулж байна. Энэ нь хоёр улсын батлан хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж буйг харуулсан явдал боллоо” хэмээгээд Батлан хамгаалахын сайд нарын харилцан айлчлалын үеэр БНЭУ-аас Монгол Улсад буцалтгүй тусламж үзүүлэхээр яригдаж байсан эмнэлгийн түргэн тусламжийн машин, хүйтний улирлын тусгай хувцас хэрэглэлийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт гардуулан өглөө.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    1 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    15 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    57 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    1 цаг 59 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    2 цаг 0 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    2 цаг 3 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    2 цаг 22 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    2 цаг 29 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    2 цаг 32 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    2 цаг 34 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    2 цаг 35 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    3 цаг 4 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 14 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    18 цаг 52 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    19 цаг 23 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    20 цаг 5 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    20 цаг 31 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    21 цаг 54 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    22 цаг 21 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    22 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК