Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Амь насны баталгаа үгүй “нийтийн тээвэр”

2023-7-29
0
ЖИРГЭХ

Гэрээс ажлын хооронд нэгэн хэмнэлээр өрнөх завгүй амьдралыг суурин газрын хүмүүс хэдийн цогцлоож, тэр хэмнэлдээ ч дасан зохицжээ. Хоёр сая орчим (албан тоогоор 1.7 сая боловч харьяалалгүй ажиллаж амьдарч байгаа хүмүүсийг оруулан тоймлов) хүн аж төрж буй улсын маань нийслэл Улаанбаатар хотод шийдэх ёстой хамгийн гол асуудал нь НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ. Энэ нь хотын хөгжил, хотын соёлыг үнэлэх нэн чухал үзүүлэлтэд ч мөн хамаарна.

“Автобусны доторх орчин нөхцөл, техникийн шаардлагад аюулгүйн баталгаа байхгүйн дээр зарим өдөр цагаасаа эрт зогсоод байна” хэмээн иргэдээс удаа дараа ирсэн санал гомдлын дагуу энэ пүрэв гарагт ажлаа тараад Тэнгисээс Зүүн салаа руу явах 48 дугаарын автобусанд суулаа.

Хүлээх зуураа автобусны зогсоол дээр байгаа хүмүүсийг ажиглаж, заримаас нь лавлахад энэ чиглэлд явах хүмүүс их байв. Тэдгээр хүмүүсийн хэлж байгаагаар автобусны ирэх зай нь заримдаа хэт удаан, заримдаа ар араасаа ойрхон ирдэг, бас аппликейшн дээр харагдаж байснаа гэнэт алга болчихдог гэв. 30 минут гаруй хүлээсний эцэст суухад дараагийн  автобус араас нь ирсэний дээр Зүүн салаа руу эндээс 48, 48А гэсэн хоёр чиглэлийн автобус явдаг аж. Тиймээс суусан автобусанд шахцалдах хүнгүй сэлүүхэн байв.

2022 оны долдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас гаргасан 264 дүгээр тогтоолоор “2023-2025 ОНЫГ "МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ" болгон зарласан билээ.

Тэр ч утгаараа энэ тавдугаар сараас эхлэн автобусны буудал зарлах самбарт “WELCOME TO MONGOLIA!” хэмээн нөхөрсөг уриаг урьдчилж урсгаад кирил үсгээр буудлын нэрээ бичдэг болсон. Зарлахдаа ч мөн NEXT STATION гэж англиар хэлээд буудлаа монголоор, хэрэв хотын төвд бол англиар давхар зарладаг болсон гээд хэлбэрийн хувьд зарим зүйлд өөрчлөлт оруулснаас биш бусдаар энэ тогтоолтой холбоотой ямар ч шинэчлэл, ахиц дэвшил нийтийн тээвэрт үгүй байна. 

Учир нь миний сууж явсан автобусыг сүүлд хэзээ цэвэрлэснийг хэлэхэд бэрх. Уг нь зорчиж байгаа хүмүүс цонхоор хаана яваагаа харж, хавь ойрын орчинг ажиж явахад хэрэгтэй сэн. Гэтэл цонхонд нь саарал тортог дагтаршжээ. Хүнчилбээс, тэд бороо ороход л нэг баярладаг байх даа гэж бодогдов. Бас өнөө буудал зарлагч нь заримдаа огт дуугарахгүй юм. Алдаг оног зарласаар нэг мэдэхэд Зурагт өнгөрч Шинэ буудал дээр зогссон байв.

Гэнэтхэн, шатсан хаймрын үнэр гарч, цонх нээлттэй болохоор орчны агаар орсон болов уу гээд зорчиж явсан улс нэг их тоосонгүй. Автобус цааш хөдлөхөд өнөөх үнэр улам бүр нэмэгдэж, дараагийн зогсоол дээр зогсож хаалга нээгдтэл, арын хаалгаар бөөн утаа орж ирлээ.

Автобус нэлэнхүйдээ тэр эвгүй үнэр, саарал утаанд автаж, жолооч эмэгтэй гарч хараад цахилгааны гэмтэл гарсан байна гээд цааш хөдөллөө. Амьсгалын эмгэгтэй хүн бол удаан тэсэхээргүй тийм хүнд нөхцөл бүрдэж, улмаар жолооч аль болох хурдан явахыг хичээвч хуучин автобусны чадал аль хэр хурдалж дийлэх вэ дээ. Уг нь эцсийн буудал хүртэл явах зорилготой байсан би бээр тэр байдлыг тэсэж чадалгүй замын дундаас буулаа. Зүүн салааны хуучин эцэс дээр буугаад автобусыг ажиглахад арын яндангаас цагаан саарал утаа манарч, үнэндээ энэ автобус хаа хүрч юу болохыг таахын аргагүй. Жолоочоос лавлая гэвч хүнд нөхцөлд хүн тээвэрлэж яваа хүнд төвөг удаж чадсангүй. Сонирхолтой нь энэ хавийн зорчигчид энэ байдалдаа дассан юм уу гэмээр. Надаас өөр сүржигнэж байгаа хүн үгүй байв.

Тэнүүн-Огоо ХХК-д харьяалагдах энэ чиглэлийн автобусууд ер нь л хуучирч элэгдсэн. Парк шинэчлэлт хийхээс нааш байдал хэвээрээ ажээ.

ХӨНДӨХ НЬ, баазын жолооч нар нэг чиглэлдээ тогтмол явдаггүй, тодорхой хугацаагаар чиглэлээ өөрчилж явдаг. Тэгвэл энэ компанийн явдаг чиглэлүүдэд амьдарч буй хүмүүс өглөө, оройдоо ажил гэрийн хооронд тогтмол ийм шаардлага хангаагүй унаагаар явдаг гэхээр эдгээр хүмүүсийн эрүүл мэнд, цаашлаад аюулгүй амьдрах эрхэнд халдаж буй хэрэг мөн билээ. Тиймээс нийтийн тээврийн тухай хуульд заасны дагуу

  • 10.2.1.өөрийн тээвэрлэлтийн үйлчилгээний талаарх үнэн зөв мэдээллээр тээвэрлүүлэгчийг хангах, зорчигчийн амь нас, эрүүл мэнд, ачаанд аюул, хохирол учруулахгүй байх;
  • 10.2.2.ачаа, зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тав тухтай, аюул, осолгүй тээвэрлэх;
  • 10.2.6.автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, шаардлагыг хангах гэх мэт наад захын мөрдөх ёстой зүйл заалтыг яагаад баримталж явахгүй байна вэ?

ХӨНДӨХ НЬ, Улаанбаатарт 1400 автобус байвал хүртээмжид нийцнэ гэсэн судалгаа бий. Мөн хот дотор явж буй нийтийн тээврийн 500 гаруй нь ашиглалтын хугацаа дууссан автобус байгааг албаны хүн ярьж байсан.

“Нийслэлийн нийтийн тээврийн салбарт орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар иргэдээ дээдэлсэн тээврийн системийг бий болгоно” хэмээх уриатай нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нь Нийтийн тээврийн газар.

Тэгвэл тооцоо судалгаа нь бэлхэн байхад нийслэлийн Засаг дарга, захиргааны байгууллага ард нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдалд илүү анхаарч гарц шийдлээ дорвитой хийхэд юу болохгүй байна вэ? 

ХӨНДӨХ НЬ, олон асуудлаас үүдсэн иргэдийн стресс бухимдал багадаагүйн дээр өдөр бүр ийм унаагаар зорчдог хүмүүст ямар байдаг бол? Иргэд хувийн машинтай болох гэж зүтгэдэг нэг шалтгаан бол яах аргагүй "нийтийн тээвэр"-ийн асуудал. Гэтэл түгжрэлтэй тэмцэх гэж иргэний хувийн эрх ашиг, өмч хөрөнгөд халдсан хууль тогтоомж гаргаж байгаа нь зүйд хэр нийцэх вэ?

ХӨНДӨХ НЬ, ингэж их утаа хаяж яваад байх нь орчны агаар, байгалийн тэнцвэрт байдалд хэрхэн нөлөөлөх вэ? Өвөл болохоор нэлэнхүйдээ утаа болдог тул хүмүүс тэр бүр ойшоодоггүй. Гэтэл зуны цэлмэг, цэнгэгт ийм асуудал гарч байгаа нь байгаль орчинд тулгамдах бас нэгэн асуудал. Үүнд мэргэжлийн байгууллагаас ямар арга хэмжээ авах вэ?

 

Зөвхөн нэг компанийн нэг чиглэлд ийм асуудал тохиолдож байхад бусад компанийн бусад чиглэлд ямар асуудлууд байгааг бодоход ч бэрх. Бас гаднаас ирсэн жуулчид ийм унаанд сууж зорчихдоо ямар сэтгэгдэлтэй буцах бол.

 

Дээрх хөндсөн асуудлуудаар илүү нарийн судалж дараагийн нийтлэлдээ дурдах болно. Улаанбаатарт явж байсан автобус гэнэт шатсан тохиолдол удаа дараа гарсаар байгаа энэ үед хамгийн их анхаарах асуудал гарцаагүй мөн. Монгол Улсын иргэн, нийслэл Улаанбаатарт амьдарч буй их хотын иргэний “нийтийн тээврээр” амьд зорчих, амьд явах баталгаа энэ салбарт үгүйлэгдсээр байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    3 цаг 27 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    3 цаг 41 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    3 цаг 52 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    9 цаг 21 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    Өчигдөр 16 цаг 45 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    Өчигдөр 15 цаг 43 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    Өчигдөр 15 цаг 04 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    Өчигдөр 14 цаг 51 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    Өчигдөр 12 цаг 27 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    Өчигдөр 11 цаг 31 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    Өчигдөр 11 цаг 19 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    Өчигдөр 10 цаг 49 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК