Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ДИНОЗАВР фестивалийг шинжлэх ухаан, аялал жуулчлалыг хослуулан зохион байгуулж байна

2023-7-30
0
ЖИРГЭХ

Динозаврын өлгий, говийн аялал жуулчлалын бүс нутаг болох Өмнөговь аймгийн Булган сумын Баянзагт “Динозавр фестиваль-2023” үйл ажиллагааг анх удаагаа амжилттай зохион байгуулж байна. Тус арга хэмжээ 2023 оны 7 дугаар сарын 29-30-ны хооронд буюу нэг шөнө хоёр өдрийн турш зохион байгуулагдах бөгөөд нээлтийн арга хэмжээ өргөн дэлгэр болов.Нээлтийн үйл ажиллагаанд гадаад дотоодын аялагчид, орон нутгийн иргэд 1000 гаруй хүн оролцлоо. 

Монголын палеонтологийн хайгуул судалгааны 100 жилийн түүх, ололт амжилтыг  дэнсэлж, ойлгон таниулах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ эртний өвөрмөц түүх, мартагдашгүй  өв соёлыг аялал жуулчлал, шинжлэх ухаантай хослуулан зохиож байгаагаараа  тус үйл ажиллагаа онцлог болж байна.

Шинжлэх ухааны чиглэлээр олон улсын хэмжээнд нээлттэй зохион байгуулагдаж байгаа анхны томоохон үйл ажиллагаа болох Динозавр фестивалийг ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгээс санаачлан зохион байгууллаа.   Энэ жилийн үйл ажиллагаа "Өндөг" сэдвийн дор зохиогдож байгаа бөгөөд цаашид  жил бүр өөр өөрийн зорилго, онцлогийн харуулан уламжлал болон зохион байгуулагдах юм.

 

Үлэг гүрвэл нь хүн төрөлхтөн үүсэхээс 60 гаруй сая жилийн өмнө мөхөж олон мянган жилийн туршид байгальд хүний оролцоогүйгээр өөрөө чулуужих явцаар бүтээгдсэн өвөрмөц палентлогийн түүхэн үнэт олдвор гэдгийг нээлтийн үеэр мэргэжилтнүүд онцоллоо.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Үлэг гүрвэлийн сор олдворын үзэсгэлэн, олдворын сонирхолтой лекц, Рой Чапмен Эндрюсийн судалгааны хөсөг, Тэмээн жингийн цуваа, Өсвөрийн палеонтологич хүүхдэд зориулсан үйл ажиллагаа, Үлэг гүрвэлийг амилуулсан 3d үзүүлбэр, кино, лазер шоу, үндэсний урлаг соёлын тоглолтууд зохион байгууллагдлаа. 

 

 

 

ШУА-ийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар:

-Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж байгаа Динозавр фестивалийн мэндийг та бүхэндээ хүргэхэд таатай байна. Энэ жил түүхэн жил тохиож байна. Учир нь Монгол Улсад палеонтологийн судалгаа хайгуул эхэлсэний 100 жил болж байгаа. Энэ түүхэн жилийг тэмдэглэн шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, шинжлэх ухаанч аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор бид энэхүү 2 өдрийн урлаг соёл, шинжлэх ухаан хосолсон үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж байна. Үүнээс гадна Монгол Улсын палеонтологийн шинжлэх ухааны салбар нь дэлхийд үнэлэгддэг тэргүүлэх салбарын нэг болж байдаг. Тодруулбал дэлхийн топ 3 буюу эхний томоохон судалгааны салбарт манай Монгол Улсын палеонтологийн шинжлэх ухааны салбар багтдаг. Тиймээс БНХАУ, АНУ-ын дараа палеонтологийн шинжлэх ухааны үр дүнгээрээ манлайлж байгаад БШУЯ болон хувиасаа их талархалтай байна.

АНУ-ын Нью-Йорк хотын байгалийн түүхийн музейн судлаач Сүзен Голдбэрг:

-Миний бие 1999 оноос хойш ажиллаж буй Монгол Америкийн Голдбэрг-ийн хамтарсан ажлын багтаа маш их талархаж байгаагаа илэрхийлж байна. АНУ-ын байгалийн түүхийн музейн нэрийн өмнөөс 100 жилийн түүхэн үйл ажиллагаанд ирсэндээ бахархалтай байна. Манай байгалийн түүхийн музейд Монгол Улсын их говиос олдсон маш олон төрлийн үзвэрүүд байдаг. Энэ утгаараа Монголын палеонтологийн шинжлэх ухааны түүхэн ололтыг дэлхийд таниулж байгаа үйл хэрэг юм.

Япон улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Каяамо сан:

-Та бүхэндээ энэхүү түүхэн өдрийн мэндийг хүргэж байна. Үйл ажиллагаанд гэр бүлээрээ аялан ирж оролцож байгаадаа тун их баяртай байна. Энэхүү түүхэн арга хэмжээг санаачлан анхлан амжилттай зохион байгуулж байгаа Монгол Улсын палеонтологийн хүрээлэнгийн нийт хамт олноор бахархаж байна. Миний хувьд говь нутагт тодруулбал Баянзагт анх удаагаа ирж байна. Манай Токио хот цаг уурын хувьд их халуун ч Монголын говь илүү халуун уур амьсгалтай юм байна. Төсөөлснөөс их өөр байгааг мэдэрлээ. Тэгэхээр цаг уурын ийм их халуун орчинд олон сараар судалгаа шинжилгээг хийж байдаг судлаачдаар  бахархлаа. Мөн тэр дундаа дэлхийд танигдсан Үлэг гүрвэлийн  чухал  олдворуудыг олсон бүс нутгийн хувьд миний хувьд их хүндэтгэлтэй байгаагаа  илэрхийлж байна.  Манай Япон улс Монгол Улстай палеонтологийн салбарт бараг 30 гаруй жилийн хамтын ажиллагааны түүхтэй. Тиймээс ч энэхүү арга хэмжээг зорин ирж оролцож байгаа. Та бүхэндээ баярлалаа.

МУ-ын ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал доктор, дэд профессор Х.Цогтбаатар:

-Монголын говьд анх удаагаа зохион байгуулагдаж байгаа олон улсын хэмжээний Динозавр фестивалийг зохион байгуулж ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Шинжлэх ухааны мэдлэгийг олон түмэнд таниулах гэдэг нь бидний хийх ёстой хамгийн чухал ажил мөн юм. Тиймээс манай хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хамтран 2-3 жилийн өмнөөс бодож төлөвлөн богино хугацаанд зориглон зохион байгуулж байна. Үйл ажиллагаанд олон хүмүүс хамрагдаж байгаа нь их үр дүнтэй болж байгаа юм. Энэ үйл ажиллагаа уламжлал болон зохион байгуулагдана гэлээ.

Эх сурвалж: Монцамэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    3 цаг 27 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    3 цаг 41 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    3 цаг 52 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    9 цаг 21 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    Өчигдөр 16 цаг 45 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    Өчигдөр 15 цаг 43 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    Өчигдөр 15 цаг 04 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    Өчигдөр 14 цаг 51 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    Өчигдөр 12 цаг 27 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    Өчигдөр 11 цаг 31 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    Өчигдөр 11 цаг 19 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    Өчигдөр 10 цаг 49 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК