Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.В.Мэргэн: Халимаг залуус Монголоо гэсэн сэтгэлтэй, Монголд ирэх маш их дуртай

2023-7-31
0
ЖИРГЭХ

 

"Залуу монголч эрдэмтний зуны сургууль" нь 1989 оноос хойш зохион байгуулагдаж буй. Энэхүү 2023 оны зуны сургуулийн  нээлт өнөөдөр БШУЯ-нд болж, ЮНЕСКО-ийн ивээл дор НСИСОУХ-гийн танхимд хичээл нь эхэллээ.  Тус зуны сургуульд ОХУ, БНХАУ, ХБНГУ, Япон, БНСУ, БНТУ зэрэг дэлхийн Монгол судлалын тэргүүлэгч улс орнуудын 13 их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 30 залуу монголч эрдэмтэн оролцож байгаа юм. Тэдний төлөөлөл ОХУ-ын Халимаг улсаас ирсэн залуу монголч Босхомджиев Мэргэн Владимировичтэй цөөн хором ярилцлаа. Халимаг Улсын их сургуулийн Халимаг хэл бичиг, дорно дахины дээд сургуулийн багш тэрбээр хоёр оюутны хамт энэхүү сургуульд хамрагдаж байна.   


 

-Залуу монголч эрдэмтдийн сургалтад өмнө нь ирж байв уу? Халимагийн Монгол судлаачдаас энэ сургуульд хэчнээн хүн оролцож байна вэ?

-Би энэ хөтөлбөрт анх удаа хамрагдаж байгаа. Энэхүү зуны сургуульд сурах болсондоо маш их баяртай байна. Миний мэдэж байгаагаар энэ жил Халимагаас дөрвөн хүн оролцож байна.

 

-Та болоод танай шавь нар ямар чиглэлээр судалгаа хийдэг вэ?

-Би голдуу аман зохиолын чиглэлээр судалгаа хийдэг. Тэр тусмаа Жангар судлалаар түлхүү ажиллаж байна. Энд ирсэн хоёр шавийн маань нэг нь "Гэсэр" туулийг судалж байгаа. Хийсэн судалгаагаараа нэг өгүүлэл бичиж ноднин болсон олон улсын их хуралд илтгэл тавьсан. Нөгөө шавь маань мөн надтай ижил Жангар туулийг судалдаг.

 

-Халимагийн залуучууд Монгол судлал чиглэлээр хэр их мэргэшиж байна?

-Манай залуучууд сүүлийн үед энэ чиглэлийг маш их сонирхож байна. Яагаад гэвэл бидний өвөг дээдэс Монголоос 400 жилийн өмнө Европ руу нүүдэллэж очоод тэнд байршсан. Тиймээс халимаг залуус түүх, хэл, үүсэл гарлаа мэдэж, Монгол судлалаар явах дур сонирхол ихтэй байдаг.

 

-Энэ жилийн сургууль Монголч эрдэмтдийн хуралтай давхцаж байгаагаараа онцлог. Та тэрхүү хуралд оролцож байгаа юу?

-Тийм. Оролцож байгаа. Би “Зөвлөлт Холбоот Орос Улсын Халимаг “Жангар”-ын хурал чуулганы тойм” гэсэн сэдвээр тоймчилсон илтгэл тавина.

 

-Энэхүү зуны сургуулийн ач холбогдол, үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-Маш их ач холбогдолтой сургууль гэж бодож байна. Учир нь олон улсаас залуу судлаач нар ирсэн. Ихэнх нь бакалавр, магистр, докторын түвшнийх бол зарим нь мэргэжлээрээ багшилж байгаа хүмүүс байна. Тиймээс бидний залуу үеийнхэн Зуны сургуулийн үеэр нэг нэгтэйгээ танилцаж, Монгол судлалын хүрээ улам өргөжин тэлнэ гэдэгт бат итгэлтэй байна.

 

 

-Та Монголд өмнө нь ирж байсан уу? Энд ирсэн сэтгэгдлээ хуваалцвал?

-Би анх 2011 онд Монголд ирж байсан. Тэгээд МУИС-д гурван сар хэлний бэлтгэлд суусан. Т.Эрдэнэ-Очир тэргүүтэй багш нараар хичээл заалгаж байсан. Түүнээс хойш монгол хэл, Монгол оронд илүү хайртай болж, Монгол судлал руу улам бүр шимтсэн. Өнөөдөр бас багштайгаа уулзлаа, их сайхан байна.

 

-Монгол хэлийг заалгасан гэхээр өмнө нь монголоороо ярьдаггүй байсан хэрэг үү?

-Би багадаа эх хэлээрээ, халимаг аялгаараа ярьдаг байсан. Гэвч цэцэрлэгт ороод дөрвөн наснаасаа эх хэлээ мартаж орос хэлээр түлхүү ярьдаг болсон. Тиймээс их сургуульд монгол хэл заалгаж, хичээллэж байж төрөлх хэлээ сэргээсэн.

 

-Ер нь Халимагийн хүүхэд, залуус монголоор хэр ярьдаг вэ?

-Халимагууд 1943 оноос өмнө бүгд халимаг аялгаараа ярьж байсан. Тэр үед 20 мянган халимаг цөлөгдөж, 13 жил Сибирьт байж, тухайн үед эх хэлээрээ ярихыг нь хүртэл хориглож байсан.

Өвөл галт тэргэнд 13 өдөр явж тэр хүйтэн газар луу явах зуураа настангууд замын явдал даалгүй нас хоригдож байсан гашуун түүх бий.

Тэр цагаас, цөлөгдсөний дараа 1957 онд нутагтаа буцаж ирээд 1960 оноос эхлэн хос хэлээр хичээл заах болсон. Одоо бол манай нутгийн зарим айл гэр, хүүхдүүд төрөлх хэлээрээ маш сайн ярьдаг. Тэгэвч боловсрол олгох бүх хичээл орос хэлээр орж, долоо хоногт хоёрхон цаг халимаг хэл, бичиг үзэж байна.

 

-Халимагт одоо тод бичгээ ашигладаг уу?

-Халимагууд тод бичгийг 1924 онд хэрэглэхээ больж, кирил үсэг рүү шилжсэн.

Гэсэн ч манай залуучууд Монголоо гэсэн сэтгэлтэй, Монголд ирэх маш их дуртай.

Өчигдөр гэхэд сонссоноор Монгол улсад 40 орчим халимаг залуус ажиллаж, суралцаж байна. 

 

-Монголынхоо элэг нэгт ахан дүүстээ хандаж юу гэж хэлмээр байна?

Гурван өдрийн өмнө Монголын хилийг давж эх орондоо ирэхэд сэтгэл маш догдолсон.

Бид бүгдээр дэлхий дээр шагай шиг цацагдсан монголчууд. Тусгаар тогтнолт Монгол орондоо ирсэнд маш их баяртай байна.

Монголын ард түмэндээ сайн сайхныг хүсэн ерөөе.

 

-Ярилцсанд баярлалаа.

Р.Батхишиг

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (192.82.83.86)
    Оросууд хятадаас ч илүү харгис, дарангуйлагч юм. Төрөлх хэлийг нь хориод. Өвөр монголчууд бол сайн ярьдаг ш дээ.
    2023 оны 08 сарын 02 | Хариулах
  • иргэн (103.212.116.246)
    Сайхан яахын аргагүй л Монгол хүү юм. Амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье.
    2023 оны 07 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    3 цаг 27 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    3 цаг 41 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    3 цаг 52 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    9 цаг 21 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    Өчигдөр 16 цаг 45 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    Өчигдөр 15 цаг 43 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    Өчигдөр 15 цаг 04 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    Өчигдөр 14 цаг 51 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    Өчигдөр 12 цаг 27 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    Өчигдөр 11 цаг 31 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    Өчигдөр 11 цаг 19 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    Өчигдөр 10 цаг 49 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК