Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Мөнхтөр: Манай Зуны сургууль шиг олон жилийн түүхтэй, оролцогч ихтэй хөтөлбөр дэлхийд цөөхөн

2023-7-31
0
ЖИРГЭХ

"Залуу Монгол судлаачдын Зуны сургууль" нь 1989 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн Зуны сургуулийн ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яамтай хамтран ажиллаж буй Залуу Монгол судлаачдын “Эрдмийн хэлхээ” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхтөртэй ярилцлаа.


 

-Энэ жилийн залуу Монгол судлаачдын Зуны сургууль бусад жилүүдийнхээс юугаараа онцлог байна?

-Ер нь бол жил жилийн Зуны сургуулиуд өөр өөрийн онцлогтой явагдаж ирсэн. Энэхүү Зуны сургууль нь  урт хугацааны түүхтэй шүү дээ. Энэ жилийн хувьд ШУА, Үндэсний номын сан болон Гандантэгчинлэн хийд зэрэг хамтрагч байгууллагуудын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримт, эх сурвалжуудтай судлаачдыг танилцуулж, ойртуулах тал дээр анхаарч байгаа.

Түүнээс гадна, хөдөө орон нутагт малчин ахуйтай танилцуулаад зогсохгүй өөрсдийнх нь оролцоог илүү байлгана. Тухайлбал, эсгий хийх, дээс томнох, малын тооног хэрэгсэлтэй танилцах зэрэг ахуй соёлоос гадна монголчуудын идээ ундааны соёлын зүйлсийг хүн бүрд биечлэн таниулж, ойлгуулах тал дээр илүү төвлөрч ажиллаж байна.

 

-Олон улсын монголч эрдэмтдийн хуралтай давхцаж буйгаараа бас нэг онцлог байна шүү дээ?

-Тийм. Олон улсын монголч эрдэмтдийн хурал дээр залуу эрдэмтдийн нэг секц хуралдааныг бас зохион байгуулна. Энэ хуралд манай Зуны сургуульд оролцож байгаа олон залуус илтгэл тавина. Залуучуудын хуралд өнөөгийн байдлаар 50 гаруй илтгэл хэлэлцүүлэхээр төлөвлөгдөж байна.

 

-Зуны сургуульд сурах залуусыг ямар шалгуураар шалгаруулж байгаа вэ? Ер нь нийт хэдэн улсын судлаачид оролцох ёстойгоос хэчнээн хүн ирсэн бэ?

-Бидэнд анх мэдүүлэг өгснөөрөө нийт 60 орчим залуу судлаач мэдүүлэг өгсөн. Бид тодорхой шалгуур үзүүлэлтийг тавиад үүнээсээ 38 судлаачийг шигшсэн. Харамсалтай нь, Монголд болсон үер усны үзэгдэл болон хувийн эрүүл мэндийн шалтгаан зэрэг зарим зүйлээс болж хэд хэдэн орны залуус ирээгүй байна. Өнөөдөр нийт найман орны 28 судлаач ирж Зуны сургалтад хамрагдаж байна.

 

-“Залуу Монгол судлаач” гэсэн тодотголтой энэ сургуульд хэдээс хэдэн насныхан хамрагддаг вэ?

-Насны хувьд 40-өөс доош насныхан гэж шалгуур тавьдаг. Мөн эрдмийн зэрэг хамгаалаагүй байх гэхчлэн олон шалгуур заасан.

 

-Гадаадын залуу Монгол судлаачдаас гадна өөрийн орны залуу судлаачдыг дэмжих, хөгжүүлэх тал дээр баримтлах бодлого, томоохон үйл ажиллагаанаас дурдвал?

-Өргөн хүрээний зүйл учраас өөрийн ажилладаг Залуу Монгол судлаачдын “Эрдмийн хэлхээ” нийгэмлэг дээрээ тулгуурлаад ярья. Мэдээж БШУЯ, Монгол судлалыг дэмжих үндэсний зөвлөл, Олон улсын Монгол судлалын холбоо зэрэг байгууллагууд дотоодын болон гадаадын бүх насны эрдэмтэн судлаачдыг дэмжиж, мэдээллээр хангаж ажилладаг.

Ер нь залуус бид эдгээр байгууллагыг хараад суух биш өөрсдөө идэвх санаачлагатай байж, хамтдаа хөгжих хэрэгтэй. Мөн хамтдаа судалгаа хийх боломж нөхцөлөө өөрсдөө бүрдүүлэх шаардлагатай гэдэг үүднээс “Эрдмийн хэлхээ” нийгэмлэг ТББ-ыг байгуулаад хоёр жил гаруй болж байна.

Дотоодын хэмжээнд залуу судлаачдынхаа дунд эрдэм шинжилгээний хурал, төсөл хөтөлбөр, хэлэлцүүлэг зэрэг нэлээн олон арга хэмжээ хийдэг. Түүнчлэн энэ жил БШУЯ-тай хамтран энэхүү Зуны сургуулийн ерөнхий зохион байгуулагчаар ажиллаад олон улсын залуу эрдэмтдээ хүлээн авч байна.

Энэ нь үндсэндээ Монголыг судалдаг дэлхий нийтийн залуучууд хамтарч ажиллах боломжтойн дээр бид өөрсдийн идэвх санаачлагаар гүүр, холбоос болж ажиллаж байна гэж ойлгож болно.

 

-Монгол судлалд залуус ер нь ямар чиглэлээр голдуу судалгаа хийдэг вэ?

-Залуучууд мэдээж өөр өөрийн сонирхсон чиглэлээр судалгаа шинжилгээ хийж байгаа. Энэ удаагийн Зуны сургуульд утга зохиол, уран зохиолын чиглэлийн судлаачид илүүтэй байна. Мөн Монголын эртний түүх, археологи, соёл урлаг, угсаатны зүй зэрэг олон салбараар судалгаа хийдэг залуус ирсэн байна.

 

-Монголын залуу судлаачид гадаадад иймэрхүү маягаар сурч, хөгжих боломж хэр байдаг бол?

-Дэлхий нийтэд Европ судлал, Ази судлал гэхчлэн салбарт бас иймэрхүү сургалтууд их болдог. Харин манай Зуны сургууль шиг тогтвортой болдог, удаан жилийн түүхтэй, оролцогчдын тоо олон ийм сургууль харьцангуй цөөхөн байдаг.

 

Монгол судлалын цар хүрээ улам өргөжиж, Монгол судлал өргөжин дэвжих болтугай.

-Ярилцсанд баярлалаа.

Р.Батхишиг

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (66.181.161.110)
    С.Чулууны хамаарал бүхий хужаа, орсууд л оролцож байгаагаараа онцлогтой. бас энэ эрдмийн хэлхээ гэдэг ТББ нь чулууны архив хулгайлсан болон засгаас иддэг мөнгийг нь угааж өгдөг охин компани нь шүү дээ. та бүхэн минь сэрж үз. татвар төлөгчдийн мөнгийг ингэж иддэг юм
    2023 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.184.131)
    Европ, Америк судлаачид бараг байхгүй болжээ
    2023 оны 07 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    3 цаг 27 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    3 цаг 41 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    3 цаг 52 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    9 цаг 21 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    Өчигдөр 16 цаг 45 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    Өчигдөр 15 цаг 43 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    Өчигдөр 15 цаг 04 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    Өчигдөр 14 цаг 51 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    Өчигдөр 12 цаг 27 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    Өчигдөр 11 цаг 31 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    Өчигдөр 11 цаг 19 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    Өчигдөр 10 цаг 49 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК