Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар-102 жил: ОЛОЛТ АМЖИЛТ

2023-8-04
0
ЖИРГЭХ

ЦХХХЯ-ны сайд Н.Учрал "Монгол улсын засгийн газар 1967 онд, өнөөдрөөс 56 жилийн өмнө холбоочдын баярын өдрийг тэмдэглэх түүхэн шийдвэрийг гаргаж байжээ. 56 жилийн туршид мэдээллийн технологи, харилцаа холбооны ажилтнууд баярын өдрөө хуран цуглаж, амжилт бүтээлээрээ бахархаж, алдаа оноогоо хэлэлцэж ирсэн. Бүтээн байгуулснаасаа илүүг бүтээн байгуулах, өнөөдрөөс илүү маргаашийн төлөө өндөр хурдаар хөгжүүлэх хүсэл сонирхолд нэгдэн нийлж энд хуран цуглаад байна" хэмээгээд салбарынхаа ололт амжилтаас дурдлаа.

2004 оноос хойшхи үе үеийн засгийн газруудын авч хэрэгжүүлсэн “Цахим Монгол”, “Цахим засаглал”, “Цахим засаг” зэрэг үндэсний хөтөлбрүүдийн үр шимд 331 сум суурин газраас 325 нь шилэн кабельд бүрэн холбогдсон, ниыйт сүлжээний урт нь 50 мянга гаруй километр байна.

Одоогийн байдлаар 1,537 байршилд 4G сүлжээний бааз станцууд байгуулагдаж, 2.9 сая хэрэглэгчтэй болсон байна. Монгол улс өнөөдөр 4G сүлжээнд хамрагдалтаар 143 орноос 46-р байрт, 3G  сүлжээнд хамрагдалтаар 144 орноос 14-р байрт жагсжээ.

Дамжуулах сүлжээний багтаамж 2017 онд 12.5 байсан бол 2022 онд 2112 болтлоо өсөж, 168м дахин нэмэгдсэн. Дамжуулах сүлжээний хэрэглээ 2017 онд 3.8 байсан бол 2022 онд 79.5 болж 20 дахин өслөө. Интернет хэрэглээний дундаж үнэ тариф мөн хугацаанд 39,5 мянган төгрөг болж 7.4 дахин буурсан нь цахим шилжилтийг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлсэн. Хүн амын 84 хувь, өрхийн 84 хувь нь интернет хандалттай байна.

Цахим хэвшил соёлыг өргөнөөр түгээн дэлгэрүүлэх

шаардлага бидэнд тулгарч байна

2020 онд Монгол улс “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”-ийг баталснаар нээлттэй өгөгдөл бий болгох, ашиглах, хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж, 187 орноос есдүгээр байрт жагсаж байна. 2021 онд хийгдсэн өрхийн болон хувь хүний мэдээлэл харилцаа холбоо технологийн судалгаанд оролцогчдын 43.8 хувь нь мэдээллийн ур чадвартай, 38.8 хувь нь харилцаа холбооны ур чадвартай, 27 хувь нь асуудал шийдвэрлэх ур чадвартай, 9.8 хувь нь программ хангамжийн ур чадвартай, 6.4 хувь нь аюулгүй байдлын ур чадвартай гэж үнэлэгдсэн нь нэгдсэн дүнгээр 42 хувьтай байна. Харилцаа холбооны дэд бүтэц баттай тавигдаж, цаасан хүнд суртлын үйлчлэгээг цахим хөнгөн суртлаар халж, цахим шилжилт орон даяар өндөр хурдаар өрнөн байгаа ч цахим ур чадварг, , хэн бүхний хэвшил болгох хэрэгцээ шаардлага бидэнд тулгарч байна.

818,526 иргэнд цахим гарын үсэг олгоод байна

Цахим гарын үсгийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр иргэд байгууллагын тоон гарын үсгийн хэрэглээ өсөж, өнөөдрийн байдлаар 818,526 иргэнд цахим гарын үсэг олгоод байна. Энэ ташрамд онцлон хэлэхэд алимваа шинэ ололт, өөрчлөлтөд нийтээрээ хурдан дасан зохицдог өөриймшүүлж чаддаг, бүх нийтээрээ бичиг үсэг суралцсан амжилтаараа ХХ дугаар зуунд дэлхийд үнэлэгдэн ЮНЕСКО-гийн шагнал хүртэж байсан монголчууд цахим бичиг үсэг, тоон бичиг үсгийн ур чадвараараа өндөр хурдтайгаар хөгжижи тоон бичиг үсгийн боловсролыг эзэмшиж чадна гэдэгт итгэл дүүрэн байна.

Салбарын нийт орлого 2022 онд 1.7 их наяд төгрөгт хүрсэн

Харилцаа холбоо мэдээлэл технологийн салбарын эдийн засгийн өсөлт тасралтгүй дээшилсээр салбарын нийт орлого 2022 онд 1.7 их наяд төгрөгт хүрсэн. Үүний 76 хувийг харилцаа холбооны үйлчилгээний орлого дангаараа эзэлж байна. Өнгөрсөн хугацаанд харилцаа холбооны дэд бүтэц, үйлчилгээг алслагдсан орон нутагт хүргэхэд манай салбарын үйлчилгээ үзүүлэгч компаниуд, хувийн хэвшил нийгмийн хариуцлагын хүрээнд онцгой чухал хувь нэмэр оруулсан. Баялаг бүтээгч хувийн комданиудаас бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлсэн хөрөнгөөр нийт 155 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Шинээр үүсэн хөгжиж байгаа мэлдээлллийн технологийн салбарын орлого тасралтгүй өсөн нэмэгдэж, 37.7 сая америк долларт хүрсэн нь салбарын нийт орлогын 7.5 хувь, ДНБ-ний 0.24 хувийг эзэлж байна.

Програм хангамжийн үйлдвэрлэлийн салбарт 300 гаруй монгол компани, 2000 гаруй монгол залуус оюун ухаан, авьяас чадвараа сөрөн өрсөлдөж, бүтээж боловсруулж бас шийдэж байна.

Улс орны стратегийн онц чухал салбар болон хөгжив

Та бүхний хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн, мэдлэг чадвартаа түшиглэсэн хүчин чармайлтын үр дүнд манай улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар улс орны стратегийн онц чухал салбар болон хөгжиж, улмаар олон улсад хүлээн зөвшөөрөгдөж чадсан байна.

Өнгөрсөн хугацаанд ЦХХХЯ-ыг Монгол Улсын Засгийн газар байгуулж, холбооны яам дахин орчин цагийн хөгжил, дижитал хөгжилтэй нэгдэж, шинэ яам болон үүсэн хөгжиж, үйл ажиллагаагаа өргөтгөн тэлж байна.

Эстонид болох форумын үеэр Засгийн газар болон Е-Мongolia академийг “Нээлттэй засаглалын дээд шагнал”-аар шагнахаар болсон

Яамнаас УИХ-аас баталсан цахим хөгжлийг дэмжих 5 багц хуулийн хүрээнд олон нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийг хэрэгжүүлэх мэдээллүүдийг олон нийтэд нээлттэй болгож, 68 мэдээллийг shilen.gov.mn санд бүртгэж, Молнгол улс түүхэндээ анх удаа нийт мэдээллийг машинд уншигдах байдлаар боловсруулж чадлаа. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдын өгсөн албан даалгаврын дагуу “Нийтийн мэдээллийн ил тод байдлын хууль”-ийг хэрэгжүүлж, ЗГ-ын тусгай сангуудын зарцуулалтуудыг олон нийтэд ил болголоо. Үүний үндсэн дээр одоогоор тусгай сангуудаас нийт 11 тэрбум төгрөг төлөгдсөн амжилт гарсан байна. Эдгээр мэдээллүүдийг хувийн хэвшилд лицензийн журмаар олгох ажлыг яам хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

98 шалгуур үзүүлэлтийг тавьсны үндсэн дээр дараах үзүүлэлт гарав. Үүнд:

  • Төрийн захиргааны төв байгууллагын үзүүлэлт 95 хувь
  • 37 агентлаг 68 хувь
  • 21 аймгийн ЗДТГ-ын олон нийтэд мэдээллийг ил болгох үүргээ биелүүлсэн байдал 67 хувь
  • Нийслдэл, 9 дүүргийн дундаж үзүүлэлт 70 хувьд тус тус хүрчээ. Ингэснээр Монгол улс нээлттэйз засаглалыг дэмжсэн бодлогыг амжилттай хэрэгжүүлснийг үнэлж ирэх есдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Истон улсад зохион байгуулагдах “Нээлттэй засаглалын түшлэлийн форум”-д ЗГ, е-mongolia академийг нээлттэй засаглалын дээд шагналаар шагнахаар болсон тухай мэдээг  хэдхэн хоногийн өмнө хүлээж авав.

800 мянган тонн нүүрсийг цахим биржээр худалдаалсан

Мөн цахимжилтын үр ашиг, үр шимийг бусад салбаруудад нэвтрүүлэхээр салбар дундын зохицуулалтыг ханган ажиллалаа. Энэ хүрээнд олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байсан “Нүүрсний хулгай”-тай холбоотиой асуудлуудыг цэгцлэх үүднээс цахимжилтыг эрчимжүүлж, технологийн салбарынхныхаа ололт амжилтыг нэвтрүүлэн уул уурхайн салбарт цахимжилтыг эрчимжүүлэхээр ЗГ-аас шийдвэрүүдийг гаргаж, баялагийг цахимаар арилжаалах шийдвэрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд ЦХХХЯ хуулийн дагуу Кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, аудитыг хийж оролцсны үндсэнд нүүрсийг зургаан сарын хугацаанд цахимаар арилжаалж, вальютын нөөц 2.5 тэрбумаас 3.5 тэрбум доллар болтлоо өсөж, 2023 оны эхний гурван сарын хугацаанд 15 сая тонн нүүрс экспортолж, 800 мянган тонн нүүрсийг цахим биржээр худалдаалсан. Улмаар Монгол улсын төсвийн орлого анх удаа давж биелэсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, төсөвт тодотгол хийж, 1.7 их наяд төгрөгийг төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд Засгийн газраас зарцуулсан гэдгийг бахархан тэмдэглэе.

5,459 төрийн байгууллага цахимаар бичиг солилцох

технологийн шийдлийг боловсруулж дууссан

Цахимжилтын үр шимийг салбар дундын уялдааг хангуулахад тодорхой ашиглаж чадаагүйгээс болж, жилд 980 тэрбум  төгрөгийн програм хангамжийн худалдан авалт хийдэг мөртлөө эдгээр нь хоорондоо холбогддоггүй, нийтийн мэдээлэл солилцооны системтэйгээ уялддаггүй байсныг өөрчлөх шаардлага зүй ёсоор тулгарсан учраас хэд хэдэн зорилтот ажлуудыг хийж хэрэгжүүлсэн.

Төрийн байгууллагууд албан бичиг солилцоогоо явуулахдаа цахимаар явуулах боломж байсан хэдий ч цааснаас салж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Төрийн байгууллагуудын дунд нийт 15 албан бичиг солилцооны системийг хэрэглэсэн ч хоорондоо учлдахгүй байсныг бид өөрчиж, нэгдсэн системд уялдуулан 14 төрлийн ялгаатай системийг хооронд нь холбож, одоо 5,459 төрийн байгууллага цахимаар бичиг солилцох технологийн шийдлийг боловсруулж дууссан.

120 хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталснаар

цахим руу бүрэн шилжих бололцоо бий болно

Эдгээр ажлыг илүү үр дүнд хүргэхийн тулд хууль эрх зүйн шинэчлэлийг хийх хүрээнд төрийн цахим үйлчилгээг зохицуулахтай холбоотой хууль хоорондын давхардал, хийдлийг арилгаж, 120 хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-д өргөн барьж, өнгөрсөн чуулганаар хэлэлцэх эсэхийг нь дэмжиж, ирэх намар 120 хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталснаар цахимжилт руу бүрэн шилжих бололцоо бий болно.

E-Mongolia системд 1072  үйлчилгээг бүрэн цахимжуулсан

E-Mongolia систем амжилттай ажиллаж эхлээд хэдийгээр урт хугацааг өнгөрөөгөөгүй ч гэсэн маш бага хугацаанд 1072  үйлчилгээг бүрэн цахимжуулсан. Компани аж ахуйн нэгжтэ:й холбоотой буюу зөвшөөрлийг цахимжуулах ажлыг илүү үр дүнд хүргэхийн тулд  E-business 1.0 платформыг олон нийтэд танилцуулж, УИХ-аас баталсан зөвшөөрлийн хуулийн дагуу 1600 гаруй байсан зөвшөөрлийг 360-д хүргэснээс өнөөдрийн байдлаар энэхүү платформ дээр төрөөс үзүүлдэг 260 зөвшөөрлийг цахимаар авах бололцоог нээж өгсөн нь төрийн хүнд суртлыг бууруулах, цаг хугацааг хэмнэх, цаашлаад түгжрэл, төвлөрлийг бууруулахад тодорхой дэвшлийг авч ирж байна.

E-business платформоор 26,223 иргэн үйлчилгээ авсан

Уламжлалт аргаар зөвшөөрөл авах 3-5 хоног зарцуулдаг байсныг богино хугацаанд шийдвэрлэдэг болсон. Албан бус зардал 50 мянган төгрөг байсныг дээр дамжуулан үнэ төлбөргүй болгож шийдвэрлэсэн. 10-13 маягт бөглөдөг байсныг жишиг загваруудыг нь байршуулж, орон зай цаг хугацаанаас үл хамааран платформд хандаснаар бүх төрлийн зөвшөөрлөө авах боломжийг иргэддээ олгосон. 26,223 иргэн үйлчилгээ авсан нь эрэлт хэрэгцээ байгаа гэдгийг харуулж байна.

Ирэх сард ЦХХХЯ Эстонид албан ёсны айлчлал хийнэ

Ирэх есдүгээр сард ЦХХХЯ, салбар харьяа байгууллагуудынхаа хамтаар Эстонид албан ёсны айлчлал хийж, өнгөрсөн хугацааны цахимжилтын амжилтуудыг дүгнүүлж, цаашдаа буюу зөвшөөрлийг цахимжуулах ажлыг хийнэ. Гадаадад амжилт байгаа эсхүл гадаадын иргэн ч гэсэн тухайн улсад хөрөнгө оруулалт хийх, цахим иргэн болох боломжийг бүрдүүлэх Е-Residence хөтөлбөрийг Монгол нэврүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулж, УИХ гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг хэлэлцэж байгаа энэ цагт хууль эрх зүйн болоод технологийн шинэчлэлийг хамтатган хийж энэ ажлыг илүү р дүнд хүргэх төлөвлөгөөтэй байна.

“ХУР-ДАН”-Төр нэг л шугамаар иргэдтэйгээ харьцдаг болно

Бид ЦХХХЯ-ыг байгуулж, улс нийслэл дүүргийн төсөв огт шаардахгүйгээр нэгэн шинэ агентлагийг байгуулсан. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар гэсэн агентлагийг нэг цонхны үйлчилгээнд  ажиллаж байсан ажилтнуудыг нэгтгэж нэг агентлагийн дор авч ирж “Хур-Дан” гэсэн системүүдийг хэрэгжүүлэх зорилготойгоор улс орон даяар байгуулан ажиллаж байна. Нэг цонхны үйлчилгээ гэж нэрлэж, нэг цэгийн үйлчилгээний дор төрийн үйлчилгээ үзүүлдэг байсан хэдий ч нэг цонх нэртэй олон цэгийн үйлчилгээ олон жил явж ирлээ. Тиймээс. Төр мэдээллийн шугамаар мэдээллэ солилцдотг болохоор иргэдээ төрийн хооронд гүйлгэдэг биш өөрөө солилцох операторын горимоор үйлчилгээ үзүүлдэг болсноор түгжрэлийг буурауулахад хувь нэмэр оруулна. Засаг захиргаа, нэгжийн хувьд зөв зохион байгуулалтад орох зөв шийдл гэдгийг харсан.

Сансарт үндэсний хиймэл дагуулаа хөөргөхөөр бэлдэж байна

Францын ерөнхийлөгчийн анхны айлчлалаар энэ тухай хоёр орны ерөнхийлөгч санал солилцож, сансарт үндэсний хиймэл дагуулаа хөөргөх, ТЭЗҮ боловсруулах тухай хэлэлцээр хийсэн билээ. 

М.Дэвээжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • DR. ADITYA (102.89.69.97)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 04 сарын 03 | Хариулах

  • DR. ADITYA (197.211.63.106)

    2024 оны 12 сарын 28 | Хариулах

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    4 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    18 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    1 цаг 0 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    2 цаг 2 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    2 цаг 3 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    2 цаг 6 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    2 цаг 25 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    2 цаг 32 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    2 цаг 35 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    2 цаг 37 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    2 цаг 38 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    3 цаг 7 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 17 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    18 цаг 55 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    19 цаг 26 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    20 цаг 8 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    20 цаг 34 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    21 цаг 57 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    22 цаг 24 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    22 цаг 45 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК