Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулганыг Монгол Улсад зохион байгуулна

2023-8-14
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам хамтран Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулганыг “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор 2023 оны наймдугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Энэхүү чуулганд Бүгд Найрамдах Вануату Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Камбожийн Хант Улс, Күүкийн Арлууд, Бүгд Найрамдах Кирибати Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Монгол Улс, Ниуэ Улс, Папуа Шинэ Гвиней Улс, Тусгаар Тогтносон Самоа Улс, Соломоны Арлууд Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Тонгагийн Вант Улс, Тувалу Улс, Бүгд Найрамдах Фижи Улс гэсэн 15 орны парламентын гишүүн, дарга, Эрүүл мэндийн сайд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийт 60 гаруй төлөөлөгч оролцоно.

Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн чуулганыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар даргалан явуулна.

Сүүлийн хориод жилийн хугацаанд бүсийн хэмжээнд дундаж наслалт нэмэгдэж, эх хүүхдийн эндэгдэл буурсан сайн үзүүлэлттэй байгаа ч цаашид хүрээлэн буй орчны доройтол, хотжилт, хүн амын өсөлт, тархалтын хэв маягийг өөрчлөлттэй холбоотойгоор эрүүл мэндийн хэрэгцээг хангахад хүндрэл үүсэх хандлагатай болжээ. Бүс нутгийн хэмжээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тэгш бус хүртээмж үргэлжилсээр байгаа нь жилээс жилд эрүүл мэндийн зардалд сөргөөр нөлөөлж байна. Иймд өнгөрсөн оны ээлжит чуулганаар улс орнууд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэддээ хүргэх бодлогоо шинэчлэх, дахин тодорхойлох шаардлагатай гэдэгт санал нэгдэж “Номхон далайн баруун бүс дэх анхан шатны тусламж үйлчилгээний ирээдүй” стратегийн баримт бичгийг баталжээ. 

Дэлхийн эрүүл мэндийн асуудлаах Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулганаар:

- “Номхон далайн баруун бүс дэх анхан шатны тусламж үйлчилгээний ирээдүй” стратегийн баримт бичгийн хүрээнд анхан шатны тусламж үйлчилгээний цаашдын бодлогыг бэхжүүлэх, орчин үеийн шинжлэх ухааны судалгаанд үндэслэсэн шийдвэрлэх арга замыг тодорхойлох,

- Орон нутгийн боломжуудыг ашиглах өөрсдийн үндсэн чиг үүргээр дамжуулан анхан шатны тусламж үйлчилгээний шинэчлэлийг манлайлан дэмжих асуудлаар улс орнуудын парламентын туршлагуудаас хуваалцах,

- Технологи, санхүүжилтийн загварууд болон анхан шатны тусламж үйлчилгээнд тулгарч буй бэрхшээлийг түншлэлээр хэрхэн шийдэх, анхан шатны тусламж үйлчилгээг дэмжих инновацыг танилцуулж, санал солилцох,

- Парламентчдын зүгээс эрүүл мэндийн салбар цаашлаад дэлхий дахин, бүс нутаг, үндэсний болон орон нутгийн түвшинд түншлэлээр дамжуулан анхан шатны тусламж үйлчилгээг дэмжих талаар анхаарч ажиллах боломжуудыг хуваалцах зэргээр асуудлуудыг хөндөж, Тогтовортой хөгжлийн зорилтуудад хүрэх шийдлийг олох хэлэлцүүлгийг өрнүүлэх юм.

Энэхүү чуулганаас улс орнуудын парламентчдыг эрүүл мэндийн одоогийн болон ирээдүйн хэрэгцээг хангах анхан шатны тусламж үйлчилгээний хүчирхэг тогтолцоог бий болгохын төлөө өөрсдийн боломжуудыг бүрэн ашиглахыг уриалсан “Улаанбаатарын хамтарсан мэдэгдэл”-ийг батлан гаргана.

Дэлхийн эрүүл мэндийн асуудлаах Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулган нь эрүүл мэндийн асуудлаар тогтвортой үйл ажиллагаа явуулахад парламентчдын хамтын ажиллагааг дэмжих, харилцан туршлага солилцож, дэлхий дахины өмнө тулгарч буй эрүүл мэндийн асуудлуудыг хамтын хүчээр шийдвэрлэдэг парламентчдын платформ юм.

 Парламентчид хууль тогтоох, төсөв батлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүргийнхээ хүрээнд эрүүл мэндийн тэргүүлэх ач холбогдолтой асуудлуудыг шийдвэрлэж, олон улсын түншлэлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассемблейгаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр 2015 онд энэхүү платформыг бий болгож, өдгөө 30 гаруй орныг гишүүнээр элсүүлээд байгаа юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    27 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    28 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    31 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    50 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    57 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    1 цаг 0 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    1 цаг 2 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    1 цаг 3 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    1 цаг 32 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    1 цаг 42 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    17 цаг 20 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    17 цаг 51 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    18 цаг 33 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    18 цаг 59 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    20 цаг 22 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    20 цаг 49 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    21 цаг 10 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    21 цаг 57 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    22 цаг 12 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    22 цаг 21 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК