Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

13А маягтын талаар ЭМЧ НАР юу хэлэв?

2023-8-17
0
ЖИРГЭХ

Иргэд лавлагаа шатлалын эмнэлэгт үзүүлэхдээ анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас 13А маягт буюу үйлчлүүлэгчийн онош, лавлагаа шатлалд илгээх болсон шалтгааныг үндэслэлийн хамт бичсэн мэдээлэл бүхий илгээх бичгийг \цаасан\ заавал авч очдог байсан юм.

Гэвч энэ нь иргэдэд чирэгдэл үүсгэж буй тул өнгөрсөн нэгдүгээр сараас 13А маягтыг цахимд шилжүүлэхээр болсон. Тодруулбал, ЦХХХ-ны сайд Н.Учрал 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлэхэд шаардлагатай программ хөгжүүлэлт болоод бусад холбогдох ажлыг эрчимжүүлж, бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэг болгож, шаардлагатай тохиолдолд ЦХХХЯ-аас дэмжиж ажиллана гэж байв. 

Ингэснээр тус маягтыг эрүүл мэндийн байгууллага хооронд цахимаар илгээх, хүлээн авах болон иргэд 13А маягт өөр дээр нь бичигдсэн эсэхээ төрийн үйлчилгээний нэгдсэн системээс харах нөхцөл бололцоо бий болсон.

Гэтэл өдгөөг хүртэл 13А маягт авахаар өрхийн эмнэлэг рүү гүйж цаг алдах, яаралтай үйлчилгээ авч чадаагүйгээс эрсдэлд орох зэрэг дүр зураг хэвээр байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

Тухайлбал, маягт авахын тулд өрхийн эрүүл мэндийн төвдөө очиж бүртгэл хийлгэж, үүсгүүлэх шаардлагатай болж байгаа хэрэг. Энэ нэг ёсны тодорхойгүй байдал юм. Зарим иргэд заавал очиж бүртгүүлэх шаардлагатай байж болно. Өөрийн биеэр очихоос нааш цахимд хандаж чадахгүй гэсэн үг.

Тэгэхээр цаасан 13А маягтыг бүрэн халах боломжгүй ч байж мэднэ. 

13А-гүй шууд авах үйлчилгээ. Үүнд:

- Яаралтай тусламж

- Гэмтлийн тусламж, үйлчилгээ

- Мэс заслын тусламж, үйлчилгээ

- Нүдний өвчний тусламж, үйлчилгэ

- Чих, хамар хоолойн өвчний тусламж, үйлчилгээ

- Халдварт өвчний тусламж, үйлчилгээ

- Шүдний тусламж, үйлчилгээ

- Арьс, харшлын өвчний тусламж, үйлчилгээ

- Сэтгэцийн өвчний тусламж, үйлчилгээ

- Хорт хавдрын хяналтын үзлэг, шинжилгээ

- Гемодиализын тусламж, үйлчилгээ

- Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ.

Иргэдийн зүгээс эл маягтыг "шаардахгүй байх"-ыг шаардаж байгаа. Гэтэл "бүр байхгүй" болчихвол одоогийн байгаа эмнэлэгийн ачаалал хэд дахин нэмэгдэхийг ч зарим эмч нар хэлж байна.

Тиймээс 13А маягт хэрэгтэй эсэх талаарх эмч нарын цахим хуудаснаа бичсэн байр суурыг хүргэж байна. 


Эмч Х.Алтанзулын байр суурь:

"Улсын эмнэлэгт үзүүлэх гэхээр өчнөөн сараар оочeртой байна, өвдөөд үхлээ, эмчилсэнгүй, аварсангүй гэх хүмүүс маш их. Ганц Монголд ч биш гадаадын улс орнуудын эмнэлгүүд мөн адил 2,3 сарын дараа оочeр бичигддэг.

Тэгвэл тэр муулаад байгаа 13А маягт чинь тэгж олноороо бөөгнөөрөөд оочeрлоод байгаа 3-р шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулах, иргэд өрх хорооныхоо эмнэлэгээр үзүүлэх, эмчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.

Та яагаад өрхийн эмчдээ үзүүлж болохгүй гэж, яагаад дүүргийн нарийн мэргэжлийн эмчдээ үзүүлж болохгүй гэж, яагаад заавал ачаалал ихтэй 3-р шатлал руу зүтгээд байгаа юм бэ. Осол аваар, гэмтэл, амь насанд аюултай харвалт, шигдээс гэх мэт өвчнүүдийг аль ч том эмнэлгүүдийн Яаралтай тусламжийн төвүүдээр оочeр дугаар, харьяалал харгалзахгүй, үнэ төлбөргүй авч байгаа. Харин архаг хууч, өөрсдөө урьдчилан сэргийлэх боломжтой байсан, амьдралын хэв маягийн буруугаас болсон өвчнүүд бол эсвэл дугаарлана, эсвэл 1, 2-р шатлалын эмнэлэгтээ үзүүлнэ үү дээ. Хуучин нийгмийн хамаг юмыг үнэгүй авдаг сэтгэхүйгээсээ салахгүй, надад л бүгд үнэ төлбөргүй, хурдан шуурхай, эeлдэг зөөлөн үйлчлэх ёстой гээд бодчихсон. Эцсийн эцэст эрүүл мэнд чинь ЭМЯ-х биш, эмнэлгийх биш, эмчийх ч биш. Өөрийнхөө юмаа өөрөө эхлээд хайрла" гэжээ


Харин эмч Э.Алтандөшийн байр суурь:

"Би энэ эрүүл мэндийн салбарынхаа тогтолцоог үнэхээр ойлгохоо болилоо. Би дүнхүүрч байхад эмнэлгийн биш иргэд ч бүүр мансуурах юм байна дөө.

Нэгдүгээрт. Чих хамар хоолойн өвчнөө үзүүлэхээр цаг авахад 13А-гүй байхад болно. Браво. Гэтэл тухайн өвчнийг зөв оношилж, оношдоо тохирсон эмчилгээ хийхийн тулд MRI, компьютерт томографийн шинжилгээ хийлгэхээр илгээж байгаа юм. Очоод цаг авах гэхээр 13А шаардлагатай. Ингээд Дөш эмч эцэстээ хүнд сурталтай болж байгаа юм

Хоёрдугаарт. Манай тасгийн очерыг хэдэн сар хүлээсний эцэст мэс засалд орж байгаа юм. Өө хэвтэхдээ 13А-гүй. Ёо, нэг удаа ч гэсэн болоо шүү дээ. Эмчлүүлэгч маань сайхан эдгээд эмнэлгээс гарах болоод лист авах гэсэн 13А заавал хэрэгтэй... Нэг бол анхнаасаа 13А-тай, үгүй бол яасан ч 13А-гүй болгочихоор ямар ...дагийнх нь амьдрал сүйрээд, мөнгө төгрөгөө алдаад, үхэж үрэгдчих гээд байдаг юм бол доо

Гуравдугаарт. Улсын хэмжээний эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг бүх эмнэлэгт чих хамар хоолойн /хоолойн өвдөлт, буглаанаас бусад/ бүх үрэвсэлт өвчнийг ЭМИЙН эмчилгээ хийж хэвтүүлэхэд даатгалаас сохор улаан зоос хялайлгахаа больчихсон алдарт ЭМДҮЗ-ийн 8р тогтоолоор. Тэгэхээр эдгээр өвчнөөр өвдсөн иргэдийг авч хэвтүүлэн эмчлүүлэх эмнэлэггүй болно гэсэн үг. Яагаад гэвэл алдагдалтай. Ийм өвчнөөр нээх баян цатгалан хүн өвдөөд байдаггүйг бүгд л мэдэж байгаа. Мөн бүгдийг мэс заслаар эмчилдэггүйг.

Ийм иргэддээ ч, эмнэлгийнхэнд ч төвөгтэй шийдвэр яагаад байнга гараад байдгийг ойлгоход амархан л даа. Уланд байгаа мань хэдээсээ асуухгүй өөрсдийгөө бүгдийг мэддэг гэж боддог царайлсан хэдэн түшмэдийн л хийж байгаа ажил. Тэдний ухааны цар хүрээ л энэ. Үнэндээ энэ салбараас залхаад эхэллээ гэж. Залхаж байгаа бол зайл. Улс чамаар дутахгүй л гэх байх даа. Угаасаа гээд ч эхэлчихсэн" гэжээ. 

 

М.Дэвээ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    8 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    22 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    33 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    6 цаг 2 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    21 цаг 16 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    22 цаг 19 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    22 цаг 51 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    22 цаг 58 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    23 цаг 9 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    23 цаг 11 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    23 цаг 37 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    Өчигдөр 12 цаг 27 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    Өчигдөр 11 цаг 31 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    Өчигдөр 11 цаг 19 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    Өчигдөр 10 цаг 49 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК