Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Долоо хоногийн онцлох хүн: Эр бяр, сэтгэл тэгширсэн жудаг төгөлдөр АВАРГА

2023-8-20
0
ЖИРГЭХ

Манай сайтын цоо шинэ булан болох "Долоо хоногийн онцлох хүн" буланд уншигч та бүхэн тавтай морилно уу. Бид энэхүү буландаа тухайн долоо хоногт олны анхаарлыг татсан нэгнийг онцлох юм.


 

Монголчуудын өн эртнээс өнөөг хүртэл уламжилж ирсэн соёлын чухал өв бол "Эрийн гурван наадам". Тэр дундаа хамгийн их хүсэн хүлээж үздэг нь үндэсний бөхийн барилдаан. Гэвч, жилээс жилд маргаан дагуулдаг бөхийн барилдааныг үзэх үнэнч үзэгчид цөөрсөөр байна. Учир нь цолны найраа, ёс зүйн зөрчил болон допинг гээд наад захын асуудлууд олны дургүйг хүргэж, тэр хэмжээгээр бөхчүүдийг хүндлэх хүндлэл, үнэлэх үнэлэмж ч буурсан. Харин энэ олон асуудалд нэр холбогдолгүй, үнэнчээр хичээж яваа цөөн хэдэн бөхийн нэг бол Монгол Улсын 24 дэх аварга Пүрэвийн Бүрэнтөгс.

 

Тэрбээр 2012 оны наадамд аймгийн арслан цолтой барилдан түрүүлж "Улсын арслан" болсноор Увс нутгийнхан төдийгүй монголчууд тэр аяараа баярлан бахадсан гэхэд хилсдэхгүй биз ээ. Энэ л үеэс эхлэн олон түмний хайрлан хүндэлдэг бөхчүүдийн нэг болж, улмаар 2020 онд дахин түрүүлж Монгол Улсын АВАРГА цол хүртсэнээр дэмжигч олныхоо сэтгэлийг дахин баясгасан.

"Үнэн хүчийг үзэн барилдъя" хэмээн бөхийн цолонд хэлдэгчлэн тэр үнэхээр жудаг заан, Монгол бөхийн дэвжээнд чимэг болж яваа хүчтэнүүдийн нэг. Тиймдээ ч "Залуу бөхчүүд намайг даваад урам аваг. Гэхдээ би хэзээ ч хэнд ч худлаа унахгүй. Олон түмний хайр, хүндлэл л хамгийн том шагнал. Олны хайр, хүндлэлийг өчүүхэн ч сэвтээлгүй дааж явах их чухал" хэмээн нэг ярилцлагадаа онцолсон байдаг.

П.Бүрэнтөгс 2020 онд аварга болсныхоо дараа "зөвхөн Увсын аварга биш Улсын аварга" гэдгээ харуулж "Бүрэн Монгол" төслийг санаачилсан билээ. Энэхүү төслийнхөө талаар "Монголчууд бид эвтэй байхдаа дэлхийн талыг эзэгнэж байсан хүчтэй ард түмэн. Спорт ч гэсэн эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Гэсэн ч сүүлийн үед үндэсний спорт маань талцал, хагарлын талбар болоод байна. Иймд бид бүхэн үндэсний өв соёл, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх үүднээс залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа юм. 

Надад үндэсний өв соёлыг тээсэн аварга гэдэг эрхэм нэр төр минь хангалттай.

Энэ нэр төрөө цэвэр авч явж, нийгэмдээ сайн сайхныг түгээх хүслээр эдгээр ажлыг хийж байгаа" гэж тайлбарлажээ.

 

Улмаар 2021 оноос энэхүү төслөө эхлүүлж, 2022 оны наймдугаар сарын 1-нд Увс аймагт нээлтээ хийснээр нийт 45 хоногийн хугацаанд Завхан, Ховд, Говь-Алтай, Баянхонгор зэрэг 13 аймагт “Бүрэн Монгол гэр” төслийг хэрэгжүүлсэн бол 2023 оны наймдугаар сарын 4-нөөс Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон зэрэг үлдсэн аймгуудад ажиллаж, хамгийн сүүлд, наймдугаар сарын 15-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо төслийн хаалтыг амжилттай хийж дуусгасан юм. Тиймийн учир П.Бүрэнтөгс аварга болон "Бүрэн Монгол" төслийнхнийг энэ долоо хоногийн онцлох хүнээр нэрлэж буй.

 

"Бүрэн Монгол" төслийн хүрээнд зохион байгуулж буй "Бүрэн Монгол гэр" төсөл нь 21 аймагт амжилттай хэрэгжиж, аймаг бүрээс нэг залуу гэр бүлд иж бүрэн тавилгатай, зургаан ханатай гэр болон бусад шаардлагатай эд зүйлсийг өгч, мөн нутгийн удирдлагууд, сайхан сэтгэлт иргэдтэй хамтран тухайн өрхийн эздийг ажлын байраар хангах, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих зэрэг олон бодит ажлуудыг хэрэгжүүлсэн юм.

Уг төсөлд хөдөлмөрч хичээнгүй, зорилгынхоо төлөө идэвхийлэн ажиллаж байгаа ч амьдралын түвшин доогуур өрхүүдийг сонгож хамруулсан билээ.

Зорилтот биш зорилготой гэр бүлийг дэмжиж, зөв хандлага, зөв жишгийг нийгэмд түгээхийг эрхэмлэсэн энэ үйл хэргийг нутгийн иргэд, хөдөлмөрчид онцгойлон сайшааж, дэмжин хамтарч, төслийн баг хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж байлаа.

Орон даяар хэрэгжүүлсэн энэхүү төсөлд 21 өрх хамрагдсан ч эдгээр өрх бүрийн цаана хэчнээн хүний сэтгэл тэнийж, энэ үйл хэргээр хэчнээн залууст үлгэрлэж буйг таахын аргагүй. 

Олон залуусын сэтгэлд гал, харцанд гэрэл нэмсэн “Бүрэн Монгол” төслийг санаачлагч П.Бүрэнтөгс аварга ийнхүү санаачилсан ажлаа “Бидний Бүрэн Монгол ТББ”-ын санаа нэг нөхдийн хамт амжилттай хэрэгжүүлж, эхлүүлснээ дуусгалаа. Гэвч, энэ бол “Бүрэн Монгол” төслийн эхлэл гэдгийг мөн онцолъё.

Р.Батхишиг

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (103.68.107.106)
    Нөгөө Бөөгийгийн дэргэд хүн юмаа.
    2023 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.219.108)
    Сайхан хүн дээ , жудагтай нутгархаж энэ тэр болоод байдаггүй , хүүхэд шиг хөөрхөн инээмсэглээд л байж байдаг . Г.Эрхэмбаяр аврага гэж бас нэг сайхан Монгол эр байна
    2023 оны 08 сарын 21 | Хариулах
  • баяр хүргэе (139.5.216.72)
    Боломжтой болсон нэг нь бусаддаа тусалж байгаад талархаж байна. Монголынхоо төлөө гэсэн сэтгэлтэй аваргадаа баярлалаа.
    2023 оны 08 сарын 21 | Хариулах
  • zochiii (98.214.171.138)
    bolboxhuud zugeer k barild tuum mungag l yum. tiv delxiid neree garga
    2023 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (139.5.218.40)
    Хаха, энэ одоо ирэх жилийн сонгуулиар үзэх санаатай байгаа юм байх даа, уг нь одоо бөхчүүд больмоор л байна даа
    2023 оны 08 сарын 20 | Хариулах
    • Аваргаа дэмжигч
      Юу хуцаад байгаа юм бэ? Юмыг эерэгээр харж сур хө. Наад улстөр гэдэг юмнаас чинь хол хүн шүү. Аварга гэдэг нэр төр хангалттай гэж хэлж байгаа нь улс төрд орох санаагүйг нь илтгэж байгаа юм биш үү. 2024 онд сонгуульд үзэхгүй. Барьсан ч алдахгүй.
      2023 оны 08 сарын 20
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    5 цаг 26 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    20 цаг 41 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    21 цаг 43 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    22 цаг 15 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    22 цаг 22 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    22 цаг 34 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    22 цаг 35 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    23 цаг 2 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    Өчигдөр 12 цаг 27 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    Өчигдөр 11 цаг 31 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    Өчигдөр 11 цаг 19 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    Өчигдөр 10 цаг 49 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    Өчигдөр 10 цаг 29 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК