Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган эхэллээ

2023-8-21
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурал, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд өнөөдөр  эхэллээ.

2023 оны наймдугаар сарын 21-нээс 23-ны хооронд үргэлжлэх “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор болж уг чуулганд  нийт 60 гаруй төлөөлөгч оролцож байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг чуулганыг энэ удаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар даргалан явууллаа.

Тэрбээр чуулганыг нээж хэлсэн үгийнхээ эхэнд, Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулганд оролцогчдыг Монгол Улсад тавтай саатахыг хүсэн ерөөгөөд, дэлхийн улс орнууд эрх тэгш байдал, шударга ёсны зарчимд нийцсэн, анхан шатны тусламж үйлчилгээнд суурилсан эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлж, тусламж үйлчилгээг ард иргэд, нийтэд хүртээмжтэй болгохыг зорьж буйг онцлон тэмдэглэсэн.

Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурал эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг дэмжих, тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх, бүх салбарын бодлогод эрүүл мэндийн асуудлыг тусган, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг чухалчлан ажиллаж байгааг дурдаад, өргөн уудам газар нутагт нүүдлийн мал аж ахуй эрхэлж, тархай бутархай суурьшсан иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэх нэг арга зам нь нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг төр хариуцах нь зүйтэй хэмээн үзэж, ирэх есдүгээр сард эхлэх Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөлд энэ талаар тусгасан гэв.

Улсын Их Хурлын даргын зүгээс энэ удаагийн чуулган нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгохын төлөөх олон улсын хүч чармайлтад хувь нэмэр оруулж, түүнээс гаргах дүгнэлт, зөвлөмж нь тус бүс нутгийн орнуудын эрүүл мэндийн бодлого, үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой болно  гүнээ итгэж байгаагаа илэрхийллээ.

Дараа нь Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы Ерөнхийлөгчийг төлөөлж, БНСУ-ын Үндэсний Ассемблейн Эрүүл мэнд, Нийгмийн халамжийн  хорооны дарга  Донгкун Шин  үг хэлсэн.

Үргэлжлүүлэн Ниуэгийн Танхимын Чуулганы дарга Хима Икимоту Дуглас, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нар чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж мэндчилгээ дэвшүүлж, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте талархал илэрхийлсэн юм.

Чуулган “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ: Яагаад анхаарах ёстой вэ?”, “Бүсийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ: Бид хаана байна, шинэчлэлийн эхлэх цэгүүд”, “Инновациар дамжуулж ЭМАШТҮ-ний шинэчлэлийг эрчимжүүлэх нь: үнэт зүйлс, засаглал, санхүүжилт, арга хэмжээ”, “Парламентын үйл ажиллагаагаар дамжуулан ЭМАШТҮ-ний шинэчлэлийг эхлэх цэгүүд ба арга замууд” сэдвээрх салбар хуралдаануудаар үргэлжлэх юм.

Мөн “Номхон далайн баруун бүс дэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний ирээдүй" стратегийн баримт бичгийн хүрээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний цаашдын бодпогыг бэхжүүлэх, орчин үеийн шинжлэх ухааны судалгаанд үндэслэсэн шийдвэрлэх арга замыг тодорхойлох, орон нутгийн боломжуудыг ашиглаж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний шинэчлэлийг манлайлан дэмжих асуудлаар улс орнуудын парламентын туршлагаас хуваалцах, технологи, санхүүжилтийн загварууд болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд тулгарч буй бэрхшээлийг түншлэлээр хэрхэн шийдэх, инновацыг танилцуулж, санал солилцох парламентчдын зүгээс эрүүл мэндийн салбар цаашлаад дэлхий дахин, бүс нутаг, үндэсний болон орон нутгийн түвшинд түншлэлээр дамжуулан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг дэмжих талаар анхаарч ажиллах боломжуудыг хуваалцах зэргээр асуудлуудыг хөндөж, Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх шийдлийг олох хэлэлцүүлгийг өрнүүлэх юм.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн санаачлагаар 2015 оноос эхлэн жил бүр бүс нутгийн хэмжээнд төдийгүй дэлхий нийтэд тулгамдаж буй эрүүл мэндийн нийтлэг асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форум нь эдүгээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон Далайн Баруун Бүс болон Зүүн Өмнөд Азийн бүсэд харьяалагдах нийт 30 улсын парламентыг хамруулах болжээ.

Форум нь эрүүл мэндийн асуудалд парламентчдын зүгээс улс төрийн дэмжлэг үзүүлэх явцыг нэмэгдүүлэх, улмаар олон улсын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах замаар Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд хууль эрх зүй, бодлогын дэмжлэгт орчин бий болгоход чиглэсэн олон талт хамтын ажиллагааны нэгэн чухал платформ болон хөгжиж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    28 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    29 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    32 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    51 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    58 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    1 цаг 1 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    1 цаг 3 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    1 цаг 4 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    1 цаг 33 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    1 цаг 43 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    17 цаг 21 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    17 цаг 52 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    18 цаг 34 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    19 цаг 0 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    20 цаг 23 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    20 цаг 50 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    21 цаг 11 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    21 цаг 58 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    22 цаг 12 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    22 цаг 22 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК