Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгчийг хүлээн авч уулзав

2023-8-23
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2023 оны наймдугаар сарын 22-ны өдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын Номхон далайн баруун бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Др. Жужанна Якабыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Др. Якабыг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганыг Монгол Улсад зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад Улсын Их Хурал болон хувиасаа талархал илэрхийлэв. Тэрбээр, ДЭМБ үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой энэ онд тохиож байгаад баяр хүргэж, өнгөрсөн жил Монгол Улс, ДЭМБ-ын хамтын ажиллагааны 60 жилийн түүхэн ойг бид хамтдаа тэмдэглэн өнгөрүүлснийг дурдав. Мөн монгол хүний эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр идэвхтэй, нягт хамтран ажиллаж ирсэн ДЭМБ, түүний дотор Номхон далайн баруун бүсийн төв болон Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье гэв.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Др. Жужанна Якаб хэлэхдээ, Монгол Улсын Их Хурал, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганы хоёр дахь өдрийн хүрээнд өнөөдөр төлөөлөгчдийн хамт Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумдад ажиллаж, сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, анхан шатны тусламж хэрхэн үзүүлж байгаатай танилцсан. Энэ ташрамд дурдахад VII чуулганыг амжилттай зохион байгуулахад Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын даргыг манлайлан оролцож байгаад ДЭМБ болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хүн ам цөөн, тархмал суурьшсан Монгол Улсын эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ нь өөрийн гэсэн тогтолцоотой болсон байна. Үүнийг VII чуулганд оролцогчид сайшааж, уг тогтолцоог олон улсын түвшинд танилцуулах нь чухал гэсэн байр суурь илэрхийлсэн. Иймд ирэх аравдугаар сард Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо зохион байгуулагдах Олон улсын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсыг жишиг загвар орон болгох сонирхолтой байна. Энэ нь төвөөс алслагдсан өрхийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг мобайл технологи ашиглан хэрхэн үзүүлж байгаа болон хөдөө орон нутагт эрүүл мэндийн анхан шатны цогц тусламж үйлчилгээ, хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой болно. Мөн Монгол Улсад халдварт бус өвчний тархалт бусад орны адил өндөр байгаа. Үүнд эрх зүйн зохицуулалт чухал ба Тамхины хяналтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхэд Улсын Их Хурлаар батлахад дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүсэв. Түүнчлэн ДЭМБ-ын зүгээс Монгол Улстай ундны ус, агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт болон эмийн чанарын асуудлаар хамтран ажиллахад бэлэн байна гэлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хууль эрх зүйн хүрээнд зарим шинэчлэлийг хийж сайжруулах шаардлагууд байгаа. Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас эрх зүйн орчныг шинэчлэх, сайжруулах чиглэлээр хуулийн төслүүдийг оруулж ирсэн тохиолдолд Монгол Улсын Их Хурлаас дэмжин ажиллах болно гэлээ. Тэрбээр, бидний хувьд эмийн чанарын асуудал онцгой анхаарал татаж байна. Энэ хүрээнд эмийн чанарын хяналтын ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд үүнд ДЭМБ-аас дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүсэв. Түүнчлэн Астана хотноо зохион байгуулагдах Олон улсын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсыг жишиг загвар орон болгох санаачилга гаргасанд талархал илэрхийлье гэв. Мөн дэвшилтэт технологийг түшиглэсэн дижитал эмнэлгийн үйлчилгээ манай улсад нэн чухал. Үүнтэй холбогдуулан ирэх есдүгээр сард хиймэл оюун ухааны томоохон төв нээгдэнэ. Тус төвөөр дамжуулан дижитал эмнэлгийн үйлчилгээг Монгол Улсын 21 аймаг, 330 суманд хүргүүлэхээр ажиллаж байна. Үүнд манай орны онцлогт тохирсон сайн жишээ, шинэ технологи, инновац чухал, мөн тус төвийг Астана хотноо зохион байгуулагдах Олон улсын дээд хэмжээний уулзалтад танилцуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Цаашид Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, амьдралын чанар дээшлүүлэх чиглэлээр Монгол Улс, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Соккоро Эскаланте болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    27 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    28 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    31 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    50 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    57 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    1 цаг 0 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    1 цаг 2 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    1 цаг 3 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    1 цаг 32 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    1 цаг 42 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    17 цаг 20 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    17 цаг 51 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    18 цаг 33 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    18 цаг 59 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    20 цаг 22 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    20 цаг 49 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    21 цаг 10 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    21 цаг 57 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    22 цаг 11 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    22 цаг 21 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК