Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Амарбаясгалан: Бид ардчиллыг бэхжүүлэх, шударга ёсыг тогтоох эрхэм зорилгынхоо төлөө тууштай зогсоно

2023-8-25
0
ЖИРГЭХ

Монгол дахь Конрад Аренауэр сангийн суурийн төлөөлөгчийн газрын 30 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд өнөөдөр "Монголын ардчилал: Өчигдөр, өнөөдөр" сэдэвт чуулган боллоо. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга үг хэллээ. 


Тэрбээр "Өнөөдрийн чухал өдрийг та бүхэнтэй хамт тэмдэглэн өнгөрөх завшаан тохиож байгаад талархаж байна. Монгол Улс 1990 оноос тайван замаар ардчилсан шилжилт хийж, шинэ үндсэн хуулиа баталж, улс төрийн олон намын тогтолцоот төлөөллийн ардчиллыг сонгон эрх чөлөө, шударга ёс, хүний эрхийг дээдэлсэн төр бүтээхийг зорьсон.

Энэхүү зорилгын төлөөх үйл ажиллагаа, ололт амжилтыг олон улсад үнэлж, Монгол Улсыг ардчиллын баянбүрд, ардчиллын гэрэлт цамхаг хэмээдэгт Монголчууд бид баяртай байдаг.

Гэхдээ Монголын ардчилал улс төрийн намууд, параламентын засаглал, төлөвшлийн хувьд шүүмжлэл дагуулсаар ирсэн. Тиймээс ардчиллаа улам бүр бэхжүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулж, ардчилсан үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх, улам бүр бэхжүүлэх алхамыг удаа дараа хэрэгжүүлсээр ирсэн. Гурван сарын өмнө төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг хангах зорилгоор Монгол Улсын үндсэн хуульд томоохон өөрчлөлт оруулж, хууль тогтоох байгууллагыг 120 гишүүнтэй болгосон. Энэ нь параламентын төлөөллийн чадавхийг бэхжүүлэх, хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах шинэчлэлийн эхлэл болсон. Түүнчлэн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог улам бүр нэмэгдүүлэхийн төлөө Сонгуулийн хуульд 2024 онд 30 хувь, 2028 он гэхэд 40 хувь болгох зорилтыг хуульчлан баталсан. 

Манай улсын ардчиллыг бэхжүүлэхэд олон улсын байгууллагууд, тодорхой сангууд томоохон хувь нэмэр оруулсаар ирсэн байдаг.

Тэдний нэг болох Конрад Аденауэр сангийн зүгээс оруулсан хувь нэмэр их юм. Тодорхой гурван хувь нэмрийг онцлон дурдахийг хүсэж байна. 

Нэгдүгээрт, Тогтвортой ардчиллыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрийг оруулж иржээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд үргэлж хамт байж үзэл санаа бодол, өөрсдийн мэдлэг туршлагаар дэмжлэг үзүүлж ирсэн нь бидний хувьд талархалтай зүйл юм. 

Хоёрдугаарт, Улс төрийн боловсролын үйл ажиллагааны төв болгож иржээ. Улс төрийн боловсролыг дээшлүүлэх, намуудыг хөгжүүлж бодлогын институц болгох нь  Монголын ардчиллыг бэхжүүлэх нэгэн чухал зүйл байсан. 

Гуравдугаарт, Конрад Аденауэр сан нь Монгол Улсын ардчиллын найдвартай түнш байсаар иржээ.

Бид эрх баригч МАН-ын хувьд ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг дээдлэх, жендерийн эрх тэгш байдлыг хангах, шударга ёсыг тогтоох эрхэм зорилгынхоо төлөө тууштай зогссоор байх болно. 

Монгол Улсын ардчиллыг тогтвортой хөгжүүлэх, улс төрийн намуудыг шинэ түвшинд гаргахад Конрад Аденауэр сангийн зүгээс хувь нэмэр оруулсаар байх болно гэдэгт итгэж байна" гэв. 

Д.Батчулуун 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.126.89.174)
    Хууль дүрэм журам хэрэгжүүлэх чадваргүй төр засаг хууль дүрэм журам сахих ухамсаргүй ард түмэнтэй улсад цэрэг армийн дэглэм тогтоохоос өөр ямарч сонголт байхгүйг амьдрал баталдаг.
    2023 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (43.242.243.246)
    Америк ардчиллыг таягдан хаяж, Маркисизмыг сонгоогүй цагт Монгол улсад хэзээ ч, бүр хэзээ ч шударга ёс тогтохгүй.
    2023 оны 08 сарын 25 | Хариулах
    • Дэн Сяо Пин өвөө марксизмыг таягдан хаяад зах зээл гадаадын хөрөнгө оруулалтын хөхүүлэн дэмжиж Хятад орныг хүчирхэг орон болгожээ. Орос оронд коммунист хууль бус болсон Малаа маллахад марксизм хэрэггүй
      2023 оны 08 сарын 25
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    27 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    28 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    31 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    50 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    57 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    1 цаг 0 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    1 цаг 2 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    1 цаг 3 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    1 цаг 32 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    1 цаг 42 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    17 цаг 20 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    17 цаг 51 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    18 цаг 33 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    18 цаг 59 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    20 цаг 22 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    20 цаг 49 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    21 цаг 10 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    21 цаг 57 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    22 цаг 11 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    22 цаг 21 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК