Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Экстрим Монголиа”-гийн агаарын дүүжингээр зорчиж явсан аав, охин хоёр осолдож хүнд гэмтжээ

2023-8-28
0
ЖИРГЭХ

Энэ зун Монголын аялал жуулчлал оргилдоо хүрэв. Ялангуяа гадны жуулчид маш олноороо иржээ. Одоогоос 20 орчим хоногийн өмнөх мэдээгээр 400 мянган жуулчин хүлээж авсан мэдээ гарсан. Ер нь бол тус салбарыг Засгийн газраас бодлогоор дэмжиж буй. Үндэсний холбоодыг нь ч байгуулах зэргээр хамтран ажиллаж байна. Аялал жуулчлалын салбарынхан ч алдаа оноогоо дүгнэж эхэллээ. Зуны аялал жуулчлалын үеэр гадны хэд хэдэн жуулчин авто ослоор амиа алдав. Аялж яваад амиа алдсан монгол иргэдийн тоо ч олон байна. Үүний зэрэгцээ аяллын үйлчилгээ авч байгаад осолдсон асуудлууд ч гарах болжээ.

Манай редакцад ингэж осолдсон аав, охин хоёр хандсан юм. Иргэн Б нь Тэрэлжид байрлах “Экстрим Монголиа” төвд 2023 оны наймдугаар сарын 13-ны өдөр гэр бүлийн хамт очиж үйлчлүүлжээ. Тэрбээр 15 настай Б-гийн хамт агаарын дүүжин буюу zipline-ээр зорчсон байна. “Экстрим Монголиа”-гийнхан эхлээд  охиныг, араас нь иргэн Б-г агаарын дүүжингээр явуулжээ. Гэтэл тосож байсан ажилтнууд нь эхэлж бариандаа очсон охиныг буцааж алдсанаар аав, охин хоёр агаарт мөргөлдсөн байгаа юм. Ослын улмаас охин 30 орчим минут ухаангүй хэвтжээ. Гэвч тус байгууллагад эмч, эмнэлэгийн тусламж үзүүлэх хүн байтугай анхан шатны тусламжийн хайрцаг ч байгаагүй байна. Нэг үгээр хэлбэл тэнд эрсдэлтэй ажиллах боломжгүй, мэргэжлийн бус хүмүүс ажилладаг аж.

Үүнээс болоод охины нурууны үе гулзайж нугасаа дарсан, тархинд цус харвалт өгсөн оноштойгоор хэвтэж байна. Мөн иргэн Б-гийн дал болон нурууны хоёр үений сэртэн хугарчээ. Ингээд аав, охин хоёр ослоос хойш нэгдсэн III эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг, ГССҮТ төв зэргээр дамжин эмчлүүлж яваа юм байна.

Хамгийн гол нь ослоос хойш “Экстрим Монголиа” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Экстреме трек” ХХК-ийн зүгээс ямар нэг арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрчээ. Тиймээс хохирогчдын зүгээс “Экстреме трек” ХХК-ийг “Өөрсдийн гэм бурууг ухаарч, бидний эрүүл мэндэд санаа зовсон үйлдэл гаргахгүй байна” гэж байна.

Тэрбээр “Дээрх осол нь тус байгууллагын буруутай үйл ажиллагаа буюу хөдөлмөр аюулгүй байдал, дотоод үйлчилгээний зохион байгуулалт, аюулгүй байдлын ажиллагаа туйлын хангалтгүй байсантай шууд холбоотой. Тухайлбал, агаарын дүүжингээр явж буй зорчигчдод аюулгүй байдлын зааварчилгаа огт өгөөгүй. Гэтэл зорчигчид нь тус байгууллагын ажилтнуудын заавраар явдаг. Энэ ослын тухайд л гэхэд ажилтнууд нь эхний хүнээ буулгасны дараа дараагийн хүнээ явуулж байх зарчмыг баримтлаагүй. Энэ талаар хоорондоо богино холбоогоор ярьж шалгаагүй. Ерөөсөө экстрим аяллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа энэ газрын хувьд л гэхэд тодорхой алдаа гаргахад хүний ам нас, эрүүл мэндэд хохирол учруулахуйц үйл явдал тохиолдохоор байна.  Учир нь тус байгууллага энэ талаар ямар ч анхан шатны ойлголт, бэлтгэлгүй байна. Ийм осол болж, бидний, хоёрын хоёр хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан боловч одоог хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байна. Цаашид хэдэн хүнийг ингэж хохироох вэ. Хүний амь эрсэдвэл яах вэ. Аюулгүй байдалд хэн хяналт тавьж байна вэ. Гадаад хүн нас барвал энэ аялал жуулчлалын салбар яах вэ” хэмээн ярьж байна.

Ер нь бол энэ нь аялал жуучлалтай холбоотой ноцтой асуудал. Экстрим аяллын зөвшөөрлийг хаанаас энэ байгууллага авч, ямар стандартын дагуу үйл ажиллагаа явуулж, хэн түүнд нь хяналт тавьдаг вэ гэдгийг анхаарах шаардлагатай л юм байна. Үйлчлүүлэгчээ осолд оруулчихаад эрүүл мэндэд нь ямар ч анхаарал тавихгүй байгаа гэх “Экстреме трек” ХХК нь 2018 онд байгуулагдсан. Нэг хувьцаа эзэмшигчтэй. Дотоодод хөдөлмөр зуучлал эрхлэх, гадаад худалдаа, аялал жуулчлал гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм байна.

Албан ёсны фэйсбүүк хуудаснаас нь харахад энэ агаарын дүүжингээр явуулах үйлчилгээг Тэрэлж, Улаан цутгалан, Сайханы хөтөл зэрэг гурван газарт явуулж, гадаад дотоодын жуулчдад үйлчилгээ үзүүлдэг юм байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.БАЯР

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (139.5.216.72)
    ИЙМ ЮМ АЮУЛТАЙ БИТГИЙ АЮУЛ РУУ ЗҮТГЭЭДРЭЭ
    2023 оны 08 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    4 цаг 23 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    19 цаг 37 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    20 цаг 39 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    21 цаг 12 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    21 цаг 19 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    21 цаг 30 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    21 цаг 32 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    21 цаг 58 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    23 цаг 55 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    Өчигдөр 11 цаг 31 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    Өчигдөр 11 цаг 19 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    Өчигдөр 10 цаг 49 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    Өчигдөр 10 цаг 29 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК