Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Батхуяг: Сэтгэл, зүтгэл байхад аливаа зүйлийн ард гарч чадна гэдгийг харуулах гэсэн юм

2023-8-30
0
ЖИРГЭХ

Наймдугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгаас тэргэнцэртэй марафон эхлүүлж, 670 км замыг туулан нийслэл хотод ирээд буй Дорнод аймгийн "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо"-ны тэргүүн Д.Батхуягийн сэтгэгдлийг хуваалцлаа.


Тэрбээр "Тухайн хүн хаана амьдардаг байх нь хамаагүй, хүн болгон хуулинд заасан эрхээ эдэлж, үүргээ биелүүлж амьдрах хэрэгтэй. Тийм учраас би шийдвэр гаргах түвшинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг хүргэе, эрхийг нь бодит болгоё гэсэн зорилготой явж байгаа юм.

Хөгжлийн бэрхшээлтэй болохоор л тэтгэвэр тэтгэмж аваад, халамж хүртээд л байж байх ёстой хүмүүс биш. Бид хөдөлмөр эрхэлж чадна. Үнэхээр чадахгүй хүмүүсийнх нь тэтгэвэр тэтгэмжийг нэмээд, хөдөлмөр эрхэлж чадах хүмүүсийг ажлын байраар хангах л хэрэгтэй байна.

ААН, орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулна гэчихээд ажлуулдаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг маань ААН байгууллагуудад ажилд авдаг болгооч, тухайн хүнийг байнгын ажлын байртай болгооч.

Манай Дорнод аймаг 4 мянга гаруй ХБИ (хөгжлийн бэрхшэлтэй иргэн) байна. Түүнээс 3 мянга гаруй нь ажил хийх боломжтой ч 200 гаруй хүн л ажил хийж байна. Бодлого дээр анхааръя. Шийдвэрийг бодит болгоё. Би ХНХЯ-ны сайдтай уулзахдаа ч энэ үгээ хэлнэ. Үндэсний хэмжээний ажил хэрэг болгох хэрэгтэй. 

Бид малаа тоолж чаддаг мөртлөө хүнээ тоолж чаддаггүй.

ХБИ-ийн статистик судалгаа байх хэрэгтэй. Энэ мэтчилэн тулгамдсан асуудал олон байна. ХБИ ажил хийх юм бол 300, 400 мянган төгрөг аваад яах юм бэ. Нэг сая гаруй мянган төгрөгийн цалинтай ажил хийж болно шүү дээ, тэр хүн. Асуудлууд байхад шийдвэр гаргах түвшний хүн сэтгэл гаргадаггүй. Иргэд нь шахаж шаарддаггүй, урсгалаараа л яваад байдаг. Энэ байдлыг больё гэсэн үүднээс би зориг гаргаж явлаа. Зорьсондоо хүрлээ.

"Би чадна" гэсэн уриатай. Бид чадсан гээд буцмаар байна. Мөнгө төгрөгтэй холбоотой цөөн асуудал бий. Ихэнх нь хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг болох л асуудал. 

-Замд саад их байлаа. Булганы 27 гээд хүмүүс мэднэ дээ. Тамын 50 гэдэг зам ч бий. Үүнээс гадна замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын соёлгүй харилцаа байна.

Өнөөдөр би тэргэнцэртэйгээ амь өрссөн замыг туулж л ирсэн.

Өдрийн цагаар тэргэнцэртэй хүн явж байхад харж л байгаа шүү дээ. Хурдаа хасаж болно. Зарим нь тэгж өнгөрсөн, баярласан. Ийм бэрхшээлүүд байлаа. Даралт их байна гэсэн ч би буцаагүй. Сэтгэл зүйч, эмч авч явъя гэсэн ч бидэнд санхүүгийн бололцоо байгаагүй. өөрсдийн боломжоор яваад бариандаа орж ирсэн. Надаас гадна 4 хүн явж байгаа. Спортын гурав, урлагийн нэг хүн. Надтай арав гаруй жил урлаг, спортоор холбогдон хамт явсан. Би менежер хийгээд бүх уралдаан тэмцээнд оролцуулдаг.

Миний хамгийн итгэлтэй, сайхан  хүмүүс 670 км замыг хамтдаа туулж, жаргал зовлонгоо хуваалцаж ирлээ. Ядарч байна уу гэхэд үгүй л гээд. Гутлынх нь ул элэгдчихээд байхад, хөл нь холгуулчихаад байхад "зүгээр байна аа" гэсээр л бид ирсэн. 

-Замд явахад халуун цай, ус ундаа өгч байсан хүмүүс бий. Бидэнд үгээрээ маш их урам зориг, эрч хүч өгсөн.

Дорнодоос Улаанбаатар хүртэлх 21 хоногт тааралдсан хүн бүрд баярлалаа гэж хэлье. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд аливааг хийж чаддаг юм шүү. Бидэнд зөвхөн сэтгэл бас зориг дутдаг. Сэтгэл зүтгэл байхад ямарваа нэгэн зүйлийн ард гардаг гэдгийг л харуулах гэсэн юм" хэмээлээ.  

М.Жаргал 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 54 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    19 цаг 8 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    20 цаг 10 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    20 цаг 43 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    20 цаг 50 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    21 цаг 1 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    21 цаг 3 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    21 цаг 29 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    23 цаг 27 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    23 цаг 54 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    Өчигдөр 11 цаг 31 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    Өчигдөр 11 цаг 19 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    Өчигдөр 10 цаг 49 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    Өчигдөр 10 цаг 29 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК